54 улсын 295 багийн 2600 орчим хүүхэд оролцсон Дэлхийн дунд сургуулиудын шатрын тэмцээн жил гаруйн хугацаанд цахимаар зохион байгуулагдаж тэмцээний хэсгийн тоглолтууд болон шигшээ тоглолтууд АНЭУ-ын Дубай хотноо болж өндөрлөлөө.
Энэхүү тэмцээнд Энэтхэгийн Веламмал Нексус баг түрүүлж, Перугийн Сако Оливерос баг дэд байрт орж, Монголын Улсын 33 дугаар сургуулийн баг гуравдугаар байранд, Монголын Улсын 1 дүгээр сургуулийн баг дөрөвдүгээр байрт тус тус шалгарчээ.