З.Цэвээндорж: Зорчигчтой зүй бусаар харьцдаг автобусны жолооч нарыг сургалтад суулгадаг

2021-11-30
321

Нийтийн тээврийн хэрэгслээр зорчигчдод үйлчилж буй жолооч нарын соёл, ёс зүй, зан харилцааны талаар Нийтийн тээврийн үйлчилгээний газрын Хяналт шалгалтын хэлтсийн дарга З.Цэвээндоржтой ярилцлаа.

-Автобусны жолооч нар бүхээгтээ тамхи татдаг, зорчигчтой зүй бусаар харьцдаг, гэнэт тоормослож хүмүүсийг гэмтээдэг гэхчлэн гомдол гаргах нь бий. Энэ талаар ямар арга хэмжээ авч байна вэ?

-Монгол Улсын Авто тээврийн тухай хууль, Нийтийн тээврийн үйлчилгээний стандартад тухайн жолоочид тавигдах шаардлагыг тусгасан байдаг. Нийтийн тээврийн үйлчилгээнд зорчигч тээвэрлэх жолооч нь D ангилалтай, 21-ээс дээш настай, мэргэшсэн жолоочийн үнэмлэхтэй байх гэхчлэн заалт бий. Мэргэшсэн жолоочийн үнэмлэх авахын тулд нийтэд үйлчлэх соёл, тавигдах шаардлага, ёс зүйн хэм хэмжээг тодорхой хэмжээнд заалгасан гэсэн үг. Түүнчлэн бид жолооч нараа давтан сургалтад суулгадаг. Ялангуяа зөрчил гаргасан жолооч нарыг заавал давтан сургаж байгаа. Сургалтыг Зорчигч тээврийн нэгтгэлийн “Нарны зам” сургалтын төвтэй хамтран зохион байгуулдаг.

-Нийтийн тээврийн үйлчилгээнд ажиллаж буй жолооч нарын хүрэлцээ муу байгаа тухай яригдсан. Нийтийн тээврийн салбарт хэчнээн жолооч ажиллаж байна вэ?

-Нийтийн тээврийн үйлчилгээнд өдөр тутамд 942 тээврийн хэрэгсэл гардаг. Хөдөлмөрийн тухай хуулиар нэг автобусанд өдөртөө хоёр ээлжийн жолооч ажиллах ёстой. Тэднээс гадна бэлтгэл жолооч бас хэрэгтэй. Ингээд бодвол нийтийн тээврийн үйлчилгээнд дор хаяж 3000 орчим жолооч ажиллах шаардлага гардаг. Гэвч өнөөгийн нөхцөл байдал тэр хэмжээнд хүрэхгүй байна. Уул уурхайн салбарт жолооч нарын цалин хөлс, ажлын цагийн үнэлгээ өндөр байдагтай холбоотойгоор нийтийн тээврийн жолооч нар тус салбар руу олноороо орох болсон.

-Нийтийн тээврийн салбарын жолооч нарын цалин хөлс дунджаар хэд байдаг вэ?

-Нийтийн тээврийн үйлчилгээний зардлын санхүүжилтэд сууснаар жолоочийн нэг цагийн хөдөлмөрийн хөлсийг 6300 төгрөгөөр тооцдог. Энэ үнэлгээгээр  хамгийн сайн гүйцэтгэлтэй жолооч гэхэд л сард сая гаруй  төгрөгийн цалин авч буй юм. Иймээс жолооч нар уул уурхайн салбар руу олноороо явж байна.

-Автобусны жолооч нар гэнэт огцом тоормослох, гэнэтийн эргэлт хийх, хүүхэд багачууд, хөгшдийг буулгаж суулгахгүй хөдлөх зэргээр иргэдийг бухимдуулах нь бий. Энэ талын гомдол танай байгууллагад ирдэг үү?

-Хөдөлгөөнд оролцохдоо гэнэт тоормослосон, эргэлт хийсэн зэргээс болж хүн бэртэж гэмтсэн бол цагдаагийн байгууллага шалгадаг. Бусад зөрчлийн тухайд авто тээврийн улсын байцаагч хянаж шалгаж байгаа. Зорчигчтой зүй бусаар харьцсан, хүмүүсийг доромжилсон гэсэн гомдол цөөнгүй  ирдэг. Зөрчлийг шалгаад жолооч буруутай болох нь тогтоогдвол хариуцлага тооцож, сургалтад суулгасны дараа дахин нийтийн тээврийн үйлчилгээнд ажиллуулдаг. Нийтийн тээврийн салбарт удаан ажиллаж буй жолооч их цөөрсөн. Жолооч нарын сэлгэлт их байгаагаас туршлага суусан жолооч дутмаг байгаа. Энэ бүхнээс үүдэн алдаа дутагдал гарч байна.

-Автобусны цэвэрлэгээ, ариутгал иргэдийн зүгээс шүүмжлэл дагуулдаг. Автобусанд тасалбар түгээгч ажиллахаа больсон болохоор жолооч нар автобусаа цэвэрлэдэг үү?

-Нийтийн тээврийн салбарт 19 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулдаг. Эдгээр аж ахуйн нэгжүүд угаагчийн орон тоог бий болгож, автобусны цэвэрлэгээг хийж байгаа.

-Автобусанд бэлэн мөнгөөр бус картаар зорчдог болоод багагүй хугацаа өнгөрч байна. Дэвшил авчирч чадсан уу?

-“Улаанбаатар смарт карт” ХХК-ийн хэрэгжүүлж буй төсөл 2015 оноос эхэлсэн. Картаар үйлчлүүлснээр заавал бэлэн мөнгө авч явах шаардлагагүйн дээр тухайн чиглэлд зорчиж буй иргэдийн тоо, хэрэгцээ шаардлагыг гаргаж баталгаажуулснаар нийтийн тээврийн төлөвлөлт хийхэд дөхөм болдог. Картын системд шилжсэн эхний жилүүдэд 10 зорчигчийн хоёр нь л карттай байсан бол одоо 10 хүний найм нь картаар үйлчлүүлдэг болсон. Иргэд картаар зорчиж сурч байна. Энэ бол сайн хэрэг.






Шинэ мэдээ

Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54"Австраличууд NAF-г бус багийг нь минороос хассан MongolZ-г дэмжих юм"4 сар 26. 19:06Ж.Энхбаяр “…Би үлдэнэ, та нар нүү” гээд яамныхнаа уурлуулжээ2024, 10 сар 28. 8:15Х.Баттулгын 2027 оны сонгуулийн бэлтгэл “Хүүхэд хөгжлийн карт”-аар эхлэв үү2024, 9 сар 24. 9:32Нүүрсний хулгайн “СЭЖИГТЭН” УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог удирдана2024, 9 сар 23. 15:07Шатахууны салбарт нэгэн арваныг эрхшээсэн “Трафигура”2024, 9 сар 23. 15:03Шахмал түлшний борлуулалт эхэллээ2024, 9 сар 15. 17:06Идэр голын цутгалд 12 000 жарамгай тавилаа2024, 6 сар 20. 17:50“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр нээлтээ хийлээ2024, 6 сар 20. 17:40Өчигдөр орсон борооноор Налайх дүүрэгт 6 гэр, 3 байшин усанд автжээ2024, 6 сар 20. 17:36Зуслангийн автобус өнөөдрөөс үйлчилж эхэллээ2024, 6 сар 20. 17:34Байшин шатаж, хоёр хүний амь эрсэджээ2024, 6 сар 20. 17:33Ой хээрийн түймрийн улмаас АНУ-д онц байдал зарлалаа2024, 6 сар 20. 17:31"Старт-ап улсын уралдаан-2024" шилдгүүдээ тодрууллаа2024, 5 сар 29. 17:37АН-ын Улс төрийн зөвлөл 15:00 цагт хуралдана2024, 5 сар 20. 12:48НӨАТ-ын сугалааны азтанууд лхагва гарагт тодорно2024, 5 сар 20. 12:44Намууд өнөөдөр нэр дэвшигчдээ тодруулна2024, 5 сар 20. 12:36Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа2024, 5 сар 20. 12:07Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тохирох ял шийтгэл оногдуулж байх нь шударга ёсны зарчим2024, 5 сар 15. 17:24Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоккейн үндэсний шигшээ багийн тамирчдыг хүлээн авч уулзлаа2024, 5 сар 15. 17:20Гэмт хэргийн бүлэглэлийнхэнд 1-16 жилийн хорих ял оноолоо2024, 5 сар 14. 15:24Б.Энхбаяр: Бид Ч.Сайханбилэгийн хаана байгааг мэднэ2024, 5 сар 14. 15:20Эверестэд авирсан Монголын хоёр уулчин сураггүй болсон талаар мэдээллээ2024, 5 сар 14. 15:16Ногоон автобусны сонсголыг энэ сарын 21,22-ны өдрүүдэд зохион байгуулна2024, 5 сар 14. 12:40

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.