Дорнод аймгийн Чулуунхороот суманд гоц халдварт шүлхийн өвчлөлийн голомт нэмэгдсэн, үхрийн арьс товруутах өвчний устгал удаашралтай байгаа тул тус сумаас тодорхойгүй хугацаагаар мал, маханд мал эмнэлгийн гэрчилгээ олгохгүй. Харин малын гоц халдварт шүлхий өвчний улмаас мах, малын хөдөлгөөн түр хязгаарлалттай байсан Баяндун, Гурванзагал, Дашбалбар, Сэргэлэн, Цагаан-Овоо, Хөлөнбуйр сумын эрүүл бүсээс бүх төрлийн маханд мал эмнэлгийн гэрчилгээ, шүлхий гараагүй эрүүл байгаа Баян-Уул, Баянтүмэн, Булган, Матад, Чойбалсан, Хэрлэн, Халхгол зэрэг сумаас бүх төрлийн малын маханд мал эмнэлгийн гэрчилгээ олгохоор шийдвэрлэжээ.