Өнөөдөр Улаанбаатар хотод 172 суурин, 37 явуулын, 16 түр цэгт 225 багийн 983 эмч, ажилтан ажиллаж, 11.980 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөөд байна. Томоохон зах, худалдааны төвд 16 түр цэг ажиллаж байна.
Иргэн та өөрт ойр байрлах аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой. Дархлаажуулалтын цэгүүд 09:00-20:00 цаг хүртэл ажиллах юм.
Дархлаажуулалтын цэгийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна.