Д.Болд: БНХАУ-ын тал төмрийн хүдэр, зэсийн баяжмал, нүүрс, жонш зэрэг нунтаг ачааг хүлээн авахгүй

2021-11-30
553

Гадаад харилцааны яамны Хилийн хэлтсийн дарга Д.Болд Замын-Үүдээр Эрээн боомт руу нэвтрэх төмөр замын ачаа тээвэрт тодорхой хязгаарлалтуудыг тогтоосон талаар мэдээлэл хийлээ.

Тэрбээр "Эрээн хотын Ардын засгийн ордон, КОВИД-19-тэй тэмцэх Шуурхай штабаас цаашид Монгол Улсаар дамжин өнгөрч байгаа болон Монголоос орж ирж байгаа бүх төрлийн бараа бүтээгдэхүүнийг чингэлэг тээврээр авах шийдвэр гаргасан байна.

Энэ хүрээнд Шуурхай штабаас 81, 83 гэсэн хоёр мэдэгдэл гаргасан. Мэдэгдлээр арваннэгдүгээр сарын 27-ны 00:00 цагаас эхлэн Эрээн төмөр замын болон авто замын боомтоор модон материал, хуванцар эдлэл, төмөр болон барилгын материал, бага оврын тоног төхөөрөмжийн импортыг түр зогсоож байна гэсэн. Мөн хүний гараар ачдаг бараа бүтээгдэхүүнийг төмөр замаар хүлээн авахгүй гэсэн шийдвэр гаргасан.

Ийм шийдвэр гарах болсон учрыг дипломат шугамаар тодруулахад Манжуур боомтод хил дамнаж КОВИД-19-ийн тохиолдол илэрч, богино хугацаанд олон хүнээс халдвар илэрч байгаа тул ийм шийдвэр гаргасан гэж мэдээлсэн. Энэ сарын 28-ны өдрийн 14:00 цагаас эхлээд төмрийн хүдэр, зэсийн баяжмал, нүүрс, жонш зэрэг нунтаг ачааг Эрээн өртөө рүү ордог ачааг мөн хүлээж авахгүй гэх мэдэгдэл гаргажээ. Өөрөөр хэлбэл, цаашид Замын-Үүд, Эрээн боомтоор Монголын талаас урд хөрш рүү гарах галт тэрэг нь зөвхөн чингэлэгтэйгээр явах болж байгаа, түүнээс биш бүрэн хаагдаагүй" хэмээлээ. 






Шинэ мэдээ

АН: УДШ-ээс өгсөн зөвлөмжийн дагуу дүрмийн засваруудыг хийнэ2025, 11 сар 21. 20:00Фото: Академич Содовсүрэнгийн Нарангэрэлд “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээлээ2025, 11 сар 21. 19:58Баянзүрх дүүрэгт гэмт хэрэг зөрчил 9.5 хувиар буурсан байна2025, 9 сар 6. 23:07Эмэгтэй сагсчид хагас шигшээд Тайванийн багтай тоглоно2025, 7 сар 19. 15:13МҮБХ: Дөрвөн бөхийн сорьцоос хориглосон бодис илэрчээ2025, 7 сар 19. 15:13Ерөө сумаас 1800 жилийн өмнөх язгууртны бунхан олджээ2025, 7 сар 19. 15:09Украины шинэ ерөнхий сайдыг томилов2025, 7 сар 18. 15:09Япон улс шинэ атомын станцтай болж магадгүй2025, 7 сар 17. 15:10Олон улсын прокурорууд цахим орчин дахь гэмт хэрэгтэй хамтран тэмцэнэ2025, 6 сар 11. 14:47Занданшатар намтар2025, 6 сар 11. 14:43Ши Жиньпинийг "APEC"-ийн дээд хэмжээний уулзалтад урьжээ2025, 6 сар 11. 14:08Б.Хүдэр-Ян: Аав зөвлөгөө өгдгөөс биш албан тушаал, эрх мэдлийн хувьд тусалж байгаагүй2025, 6 сар 11. 14:06Худалдаа хөгжлийн банкны Дорноговь салбар шинэчлэгдэж, урамшуулал зарлалаа2025, 6 сар 11. 14:04Б.Чойжилсүрэн: III Цахилгаан станцын осол гарсан хэсгийг хуулийнхан шалгаж байгаа учраас бид орж чадахгүй байгаа, нэвтрэх эрх хүссэн2025, 6 сар 11. 14:03Бурхан багшийн их дүйчин өдөр бүх нийтээр амардаг улсууд2025, 6 сар 11. 14:01СЭНГҮР брэнд 200 шилдэг харилцагчдадаа ХӨРГӨГЧ, 1500 харилцагчид ГАРЫН БЭЛЭГ хүргүүлж талархлаа илэрхийллээ2025, 6 сар 5. 15:35Засгийн газар ард түмний дуу хоолойг үл тоож, нэр хүндээ алдсан албан тушаалтныг Тайвань дахь төлөөлөгчөөр томилохоор хэлэлцэж байна2025, 5 сар 27. 19:07Б.Хурцыг Тайванийн тал хүлээж авах уу2025, 5 сар 26. 12:02“Айл бүр хашаандаа 5 мод” төсөл хэрэгжүүлнэ2025, 5 сар 7. 13:34Цацрагийн хэмжилт, шинжилгээ хийх олон улсын стандартад нийцсэн лаборатори байгуулна2025, 5 сар 7. 13:25Дөрвөн улиралд ажиллах хүүхдийн зуслан байгуулах ажлыг хэрэгжүүлнэ2025, 5 сар 7. 13:23Дөрвөн улиралд ажиллах хүүхдийн зуслан байгуулах ажлыг хэрэгжүүлнэ2025, 5 сар 7. 13:23“Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлтэд өнөөдрийн байдлаар 5000 гаруй хүн бүртгүүлээд байна2025, 5 сар 3. 11:51Г.Дамдинням: Бид нефтийн үйлдвэрээсээ онгоцны түлшээ гаргаж аваад ашиглая гэхэд Оросоос зөвшөөрөл авах гэрээ орж ирсэн2025, 5 сар 3. 11:29Өдөрт хагас сая хүн тээвэрлэдэг "United Airlines" Монголд ирлээ2025, 5 сар 3. 11:20

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.