“UFC-д хүч үзэх мөрөөдөлтэй холимог тулаанч

2021-11-30
485

Энэ удаагийн онцлох тамирчнаар холимог тулаанч Б.Баттөрийн тухай хүргэхээр бэлтгэлээ. Цахим ертөнцөд Ангууч нэрээр алдаршсан тэрээр тулааны урлагаас гадна спортын олон төрөлд өөрийгөө сорьдог нэгэн. 

Мэргэжлийн тулаанч

Б.Баттөр багаасаа тулааны спортоор хичээллэж эхэлжээ. Аав нь төрсөн өдрөөр нь боксын бээлий бэлэглэсэнтэй холбоотой. Хүүхэд байхдаа их шазруун, дураараа зантай байсан гэдэг. Тухайн үед аав нь буруу зүйл хийхэд нь гарыг өргүүлж зогсоодог байжээ. Энэ үеэс л өөрийгөө хатуужилтай болж эхэлсэн гэж бага насныхаа тухай дурссан байдаг. Тэрээр холимог тулаанаас гадна таеквандогоор хичээллэдэг. Энэ төрлийн улсын аварга болсон туршлагатай.Таеквондогийн насанд хүрэгчдийн УАШТ-ий багийн төрөлд тэрээр Риогийн олимпод оролцсон туршлагатай тамирчин П.Тэмүүжин, Азийн наадмын хүрэл медальт М.Түмэнбаяр нартай нэг баг болж өрсөлдөөд алтан медаль хүртсэн юм. Б.Баттөрийн туйлын зорилго нь “UFC”-д хүч үзэж, эх орныхоо нэрийг дуурсгах. Түүний амьдралын хамгийн гоё мэдрэмжийнх нь нэг ринген дээр гарах. Учир нь тэрээр өөрийгөө сорьсон, эрч хүчтэй амьдралын хэмнэлтэй нэгэн юм.  

Хүнд цохилтоор өрсөлдөгчөө ялав

Б.Баттөрийн хамгийн сүүлийн үеийн амжилт гэвэл саяхан АНУ-ын Сан Франциско хотод болсон Олон Улсын тулааны тэмцээнд эзэн орны тамирчин Нэйтан Монтаног 24 секундэд хүнд цохилтоор ялсан юм. Энэ удаагийн тэмцээнийг Монгол холимог тулааны “MFC” буюу “Mongol Fighting Championship” холбооноос зохион байгуулсан. Тэмцээнд Б.Баттөртэй хамт Ө.Тэмүүжин, П.Өнөрбат, М.Нандин-Эрдэнэ нар оролцсон юм. Тэмцээний үеэр тулаан болж буй 4000 үзэгчтэй Кезар Павиллон ордонд Монгол Улсаас Сан Франциско хотод суугаа Ерөнхий консулын газрынхан монгол тамирчдаа дэмжиж очжээ. Ойролцоогоор 500 гаруй монголчууд цугласан гэж албан ёсны цахим хуудаст нь бичжээ. Б.Баттөрийн хувьд үүнээс өмнө 2019 онд "Mongol FC-1" өдөрлөгийн хүрээнд Казахстаны Али Кабдуллатай тулалдаж, ялагдаад байсан юм.

Сайн үйлстэн

Б.Баттөрийн хувьд зөвхөн спортоор хичээллээд зогсохгүй нийгэмд хандсан сайн үйлсийн аянг зохион байгуулж, хандив өгдөгөөрөө алдартай. Тэрээр хамгийн сүүлд долдугаар сард төрсөн өдрөөрөө найман дүү, есөн сартай охиноо ганцаараа өсгөж буй 22 настай Г.Ариунболорт гурван өрөө байр авах мөнгө цуглуулж өгчээ. Охины хувьд ээжийгээ зуурдаар алдаад удаагүй байсан юм. Ангууч энэ үеэрээ “Би төрсөн өдрөөрөө зүгээр наргиж, цэнгээд өнгөрөхийг хүсээгүй. Нэг хүнд ч болтугай тус болж, баярлуулахыг хүссэн юм. Сүүлийн нэг сар би энэ хүүхдүүдийн тухай их бодсон. Хүүхэд бүхэн аз жаргалтай инээмсэглэж амьдраасай гэж хүсдэг. Өнөөдөр нэг мөрөөдлөө биелүүллээ” гэж сэтгэгдлээ илэрхийлсэн юм. Түүнийг спортын хүрээнийхэн шулуун зантай гэж дүгнэдэг бөгөөд эхлүүлсэн ажлынхаа заавал эцсийг нь үздэг хэмээн магтах нь бий. Үүнээс гадна тэрээр “Лантуун дохио” төрийн бус байгууллагын “Ид шидийн орон” төсөлд ч өөрийн тулаанд ялсан шагналынхаа мөнгөнөөс  3000 ам.доллар хандивлаж байсныг уншигчид санаж байгаа байх.

“Бүжиг намайг асаадаг”

Ангууч охид бүсгүйчүүдийн зүрх сэтгэлийг эзэмдэх болсон нь “Ододтой бүжиглэе” шоутай шууд холбоотой. Энэ шоуны дараа цахим орчинд түүний дагагч огцом нэмэгдсэн юм. Тэрээр үзэгчдийг 13 долоо хоногийн турш дэлгэцийн өмнө уясан. Сүүлийн мөчид хамтрагч Б.Халиуны хамт шоуны ялагч болж 50 сая төгрөгөөр шагнуулав. Энэ мөнгөө тэрээр мөн л НҮБ-ын “Хүүхдийн сан”-д хандивлана гэдгээ мэдэгдсэн юм. Б.Баттөр үзүүлбэрээс үзүүлбэрийн хооронд улам туршлагажиж, эрч хүчтэй, гал гарсан үзүүлбэрүүдийг үзүүлж байсан нь шоуг улам чимж, өнгө оруулсан гэж шүүгчид онцолж байлаа. Харин ялагч маань “Бүжиг намайг асаадаг. Энэ шоунд оролцсоноор өөрийгөө улам нээж, эрч хүчийг мэдэрлээ” гэсэн юм.

Тайзны модель

Б.Баттөрийг мэргэжлийн загвар өмсөгч гэдгийг нь хүмүүс төдийлэн мэддэггүй. Тэгвэл тэрээр бүр Олон Улсын загварын шоунд оролцож, тайзан дээр гялалзаж явсан сүүхэйтэй нэгэн. 2017 онд Тайландад болсон “Manhunt international 2017” шоуны шилдэг 15 загвар өмсөгчийн нэг болж “Mister Sunshine Smile” шагналын эзэн болсон юм.  Үүнээс гадна 2016 онд "Сайн уу, амьдрал минь", 2019 онд 10 ангитай "Анагаахын алдартнууд" кинонд тоглож жүжиглэх авьяасаа ч харуулаад авсан. Мөн “Юнител”, “Гоё”, монгол дахь "Calvin Klein" зэрэг брэндийн нүүр царай  ч болж байв.

 

Ч.ГАНТУЛГA

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин






Шинэ мэдээ

Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54"Австраличууд NAF-г бус багийг нь минороос хассан MongolZ-г дэмжих юм"4 сар 26. 19:06Ж.Энхбаяр “…Би үлдэнэ, та нар нүү” гээд яамныхнаа уурлуулжээ2024, 10 сар 28. 8:15Х.Баттулгын 2027 оны сонгуулийн бэлтгэл “Хүүхэд хөгжлийн карт”-аар эхлэв үү2024, 9 сар 24. 9:32Нүүрсний хулгайн “СЭЖИГТЭН” УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог удирдана2024, 9 сар 23. 15:07Шатахууны салбарт нэгэн арваныг эрхшээсэн “Трафигура”2024, 9 сар 23. 15:03Шахмал түлшний борлуулалт эхэллээ2024, 9 сар 15. 17:06Идэр голын цутгалд 12 000 жарамгай тавилаа2024, 6 сар 20. 17:50“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр нээлтээ хийлээ2024, 6 сар 20. 17:40Өчигдөр орсон борооноор Налайх дүүрэгт 6 гэр, 3 байшин усанд автжээ2024, 6 сар 20. 17:36Зуслангийн автобус өнөөдрөөс үйлчилж эхэллээ2024, 6 сар 20. 17:34Байшин шатаж, хоёр хүний амь эрсэджээ2024, 6 сар 20. 17:33Ой хээрийн түймрийн улмаас АНУ-д онц байдал зарлалаа2024, 6 сар 20. 17:31"Старт-ап улсын уралдаан-2024" шилдгүүдээ тодрууллаа2024, 5 сар 29. 17:37АН-ын Улс төрийн зөвлөл 15:00 цагт хуралдана2024, 5 сар 20. 12:48НӨАТ-ын сугалааны азтанууд лхагва гарагт тодорно2024, 5 сар 20. 12:44Намууд өнөөдөр нэр дэвшигчдээ тодруулна2024, 5 сар 20. 12:36Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа2024, 5 сар 20. 12:07Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тохирох ял шийтгэл оногдуулж байх нь шударга ёсны зарчим2024, 5 сар 15. 17:24Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоккейн үндэсний шигшээ багийн тамирчдыг хүлээн авч уулзлаа2024, 5 сар 15. 17:20Гэмт хэргийн бүлэглэлийнхэнд 1-16 жилийн хорих ял оноолоо2024, 5 сар 14. 15:24Б.Энхбаяр: Бид Ч.Сайханбилэгийн хаана байгааг мэднэ2024, 5 сар 14. 15:20Эверестэд авирсан Монголын хоёр уулчин сураггүй болсон талаар мэдээллээ2024, 5 сар 14. 15:16Ногоон автобусны сонсголыг энэ сарын 21,22-ны өдрүүдэд зохион байгуулна2024, 5 сар 14. 12:40

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.