Төсвийн ил тод байдлыг хангах "ИРГЭДИЙН ТӨСӨВ-2022" 

2021-11-30
1037

 Сангийн сайд Б.Жавхлан анх удаагаа өргөн барьсан 2022  оны улсын төсвөө  “ХӨГЖИЛ”-ийн “ХЭМНЭЛТ”-ийн гэж тодотгосон.  Гэвч төсөв энэ тодотголтойгоо огтхон ч уялдаж авцалдахгүй байгаа нь Богд Зонховагийн хөшөөний 32 тэрбумаар ил болсон.

Төсөв эцсийн эцэст  татвар төлөгчдийн мөнгө. Тийм учраас юунд хэрхэн зарцуулж байгааг иргэд хянадаг нягталдаг байх нь зүйд нийцнэ. Тэгснээс УИХ-ын 76-д итгэж найдаад үлдээчихээр тойрог руугаа аар саархан, соёлын төвийн хөгжим, сургууль эмнэлгийн засвар  гэхчлэн замхардаг. Төсвийн хүчийг ингэж 30 жил тарамдуулсан нь Монголын хөгжлийн хоцрогдлын нэг шалтгаан болж байна. Т.Доржханд гишүүний хэлээд байгаа энэ. Гэхдээ үүний тулд сонгуулийн тогтолцоог өөрчлөх ёстой гэдэг нь ч тодорхой.

Төсвийн хуваарилалт ард түмний оролцоотой байх учиртай.  Их хурлаар хэлэлцэхээс өмнө иргэддээ танилцуулдаг, санал асуулга явуулдаг байвал зүйд нийцнэ.

Ардчилсан орнууд “Иргэдийн төсөв-2022” гэхчлэн  төсвийн мэдээллийг хэвлэн гаргадаг, иргэддээ түгээдэг.  Түүгээрээ дамжуулж санаа оноо авдаг

Монгол Улсын Сангийн яамны санаачлагаар Америкийн Нэгдсэн Улсын Засгийн газрын санхүүжилт,  дэмжлэгээр “Иргэдийн төсөв-2018” товхимлыг Монгол Улсын 2018 оны батлагдсан төсвийн мэдээллийг иргэдэд хүргэх зорилгоор монгол, англи хэлээр бэлтгэн  гаргаж байв.  Хэдийгээр энэ нь УИХ-аар хэлэлцэгдэж батлагдсаны дараа хэвлэдэг ч иргэдэд төсвийн зарцуулалтын талаархи мэдээллийг маш ойлгомжтой, хялбар байдлаар хүргэсэн сайн жишиг байв.

Гэхдээ Сангийн яамнаас Иргэдийн төсөв-ийг жил бүр гаргадаг болж байгаа. 

Төсвийн талаар мэдлэг, мэдээллийг тогтмол өгч төсвийн үйл явцад иргэний  хяналт, оролцоог нэмэгдүүлэх, ил тод байдлыг сайжруулах зорилгоор “Иргэдийн төсөв” товхимлыг анх удаа боловсруулан толилуулж байгаа юм. Харамсалтай нь энэ жишгийгиргэд төдийлөн анзаарахгүй, ач холбогдол өгөхгүй байна. 2022 лгы Иргэдийн төсөв  Ном товхимол хэлбэрээр бус цахим хэлбэрээр Сангийн яамны сайтад байршсан байна билээ. Төсвийн ил тод байдлыг хангаж, хаана юунд зарцуулах ёстойг судалж, иргэдийнхээ санаа оноог авахадИргэний төсөв чухал үүрэгтэй.  Харамсалтай нь Сангийн яам байршуулаад мартчихдаг.  Иргэдээ мэдээлж, тэднийг төсөв боловсруулах явцад татах оролцуулах талаар туйлын хангалтгүй ажилладаг.

Төсөв бол тухайн улс орны эдийн засгийн удирдах чадварын толь юм. Иргэн таны төлсөн татвараас бүрдсэн төсөв эргээд нийгмийн сайн сайхан байдлын төлөө зарцуулагдах ёстой хөрөнгө.

Төсвийн ил тод байдал, үр ашгийг сайжруулахад “Иргэдийн төсөв” үнэлж баршгүй ач холбогдолтой байх нь тодорхой.  

“Интернэйшнэл Баджет Партнершип* олон улсын ТББ-аас  үндсэн 8 үзүүлэлтээр “Төсвийн ил тод байдал”-ыг индексжүүлэн тооцож олон улсын түвшинд үнэлдэг.

Гурван дөрвөн жилийн өмнө Монгол Улс Төсвийн ил тод байдлын үзүүлэлтээрээ   дэлхийн дундаж үзүүлэлт 42-оос ялимгүй өндөр гарсан гэсэн мэдээлэлтэй байв.  

“Иргэдийн төсөв” нь   хэн ч уншаад ойлгох энгийн хялбар хийцтэй, график зураг ашигласан, мэргэжлийн ойлгомжгүй үг хэллэгээс аль болох зайлсхийсэн гэхчлэн шалгууртай байх  ёстой биз.

УИХ-ын гишүүдийн дуу нэгтэй баталсан 2022 оны төсвийн араас мөшгихөд ямар ямар үргүй зардал ил тод болж байгааг  иргэд анзаарсан байх.  Тиймээс иргэд мэдэх эрхийнхээ хүрээнд “Иргэдийн төсөв”-ийг эрх баригчдаас шаардаж,  санаа оноогоо нэмэрлэх боломжтой. 

Б.Тулга  






Шинэ мэдээ

АН: УДШ-ээс өгсөн зөвлөмжийн дагуу дүрмийн засваруудыг хийнэ2025, 11 сар 21. 20:00Фото: Академич Содовсүрэнгийн Нарангэрэлд “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээлээ2025, 11 сар 21. 19:58Баянзүрх дүүрэгт гэмт хэрэг зөрчил 9.5 хувиар буурсан байна2025, 9 сар 6. 23:07Эмэгтэй сагсчид хагас шигшээд Тайванийн багтай тоглоно2025, 7 сар 19. 15:13МҮБХ: Дөрвөн бөхийн сорьцоос хориглосон бодис илэрчээ2025, 7 сар 19. 15:13Ерөө сумаас 1800 жилийн өмнөх язгууртны бунхан олджээ2025, 7 сар 19. 15:09Украины шинэ ерөнхий сайдыг томилов2025, 7 сар 18. 15:09Япон улс шинэ атомын станцтай болж магадгүй2025, 7 сар 17. 15:10Олон улсын прокурорууд цахим орчин дахь гэмт хэрэгтэй хамтран тэмцэнэ2025, 6 сар 11. 14:47Занданшатар намтар2025, 6 сар 11. 14:43Ши Жиньпинийг "APEC"-ийн дээд хэмжээний уулзалтад урьжээ2025, 6 сар 11. 14:08Б.Хүдэр-Ян: Аав зөвлөгөө өгдгөөс биш албан тушаал, эрх мэдлийн хувьд тусалж байгаагүй2025, 6 сар 11. 14:06Худалдаа хөгжлийн банкны Дорноговь салбар шинэчлэгдэж, урамшуулал зарлалаа2025, 6 сар 11. 14:04Б.Чойжилсүрэн: III Цахилгаан станцын осол гарсан хэсгийг хуулийнхан шалгаж байгаа учраас бид орж чадахгүй байгаа, нэвтрэх эрх хүссэн2025, 6 сар 11. 14:03Бурхан багшийн их дүйчин өдөр бүх нийтээр амардаг улсууд2025, 6 сар 11. 14:01СЭНГҮР брэнд 200 шилдэг харилцагчдадаа ХӨРГӨГЧ, 1500 харилцагчид ГАРЫН БЭЛЭГ хүргүүлж талархлаа илэрхийллээ2025, 6 сар 5. 15:35Засгийн газар ард түмний дуу хоолойг үл тоож, нэр хүндээ алдсан албан тушаалтныг Тайвань дахь төлөөлөгчөөр томилохоор хэлэлцэж байна2025, 5 сар 27. 19:07Б.Хурцыг Тайванийн тал хүлээж авах уу2025, 5 сар 26. 12:02“Айл бүр хашаандаа 5 мод” төсөл хэрэгжүүлнэ2025, 5 сар 7. 13:34Цацрагийн хэмжилт, шинжилгээ хийх олон улсын стандартад нийцсэн лаборатори байгуулна2025, 5 сар 7. 13:25Дөрвөн улиралд ажиллах хүүхдийн зуслан байгуулах ажлыг хэрэгжүүлнэ2025, 5 сар 7. 13:23Дөрвөн улиралд ажиллах хүүхдийн зуслан байгуулах ажлыг хэрэгжүүлнэ2025, 5 сар 7. 13:23“Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлтэд өнөөдрийн байдлаар 5000 гаруй хүн бүртгүүлээд байна2025, 5 сар 3. 11:51Г.Дамдинням: Бид нефтийн үйлдвэрээсээ онгоцны түлшээ гаргаж аваад ашиглая гэхэд Оросоос зөвшөөрөл авах гэрээ орж ирсэн2025, 5 сар 3. 11:29Өдөрт хагас сая хүн тээвэрлэдэг "United Airlines" Монголд ирлээ2025, 5 сар 3. 11:20

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.