УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, Ё.Баатарбилэг, Г.Тэмүүлэн нар тойрогтоо ажиллалаа

2021-11-29
578

Архангай аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд Ж.Мөнхбат, Ё.Баатарбилэг, Г.Тэмүүлэн нар энэ сарын 28, 29-нд тойрогтоо ажиллалаа. Энэ үеэр Архангай аймаг үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойг угтаж “Цэцэрлэг хотын төвийн шинэчлэл төсөл”-ийн нээлт, холбогдох байгууллагуудын ажлын анхны уулзалтыг хийсэн юм.

Уулзалтын хүрээнд,

  • “Цэцэрлэг хотын гэр хорооллын бүх айл өрхүүд рүү цэвэр усны болон бохирын шугам сүлжээ оруулах, нэгдсэн бохирын шугамыг өргөтгөх”,

  • “Аймгийн төвийн хуучин орон сууцнуудын гадна фасад, засвар шинэчлэл хийх”,

  • “Гэр хорооллын гудамжны тохижилт, гэрэлтүүлгийн ажлуудыг иж бүрнээр бий болгох, дахин төлөвлөлт хийх” зэрэг ажлууд хийгдэхээр боллоо.

Уг ажлыг зохион байгуулах ажлын хэсгийг Архангай аймгийн Засаг даргын захирамжаар байгуулж, яаралтай ажилд нь оруулах, Улсын төсвийн тухай хуулийг хэрэгжүүлэх чиглэлийг аймгийн Засаг даргад, өргөтгөх шаардлагатай инженерийн шугам сүлжээний тооцоо хийхийг Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газар, “Ар Ус ундарга” компанийн удирдлагуудад үүргэ болгов. Хуралдаанд БХБЯ-ны төлөөлөл, аймгийн удирдлагууд, барилга, эрчим хүч, газар зохион байгуулалт, дулаан хангамж, нийтийн аж ахуй, ус суваг, хот тохижилт зэрэг ажил хариуцсан албан тушаалтнууд оролцсон юм.

Мөн Архангай аймгийн 19 сумын эрүүл мэндийн төвийн эмч, ажилтан албан хаагчидтай уулзаж шаардлагатай техник, тоног төхөөрөмжийг УИХ-ын гишүүд шийдвэрлүүлж, ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэгийн хамтаар гардуулж, хүлээлгэн өглөө.

19 сумын эрүүл мэндийн төвийн эмч ажилтан, албан хаагчдын уулзалтын үеэр уулзалтын үеэр,

  • 19 сумын эрүүл мэндийн төвд нэн шаардлагатай байсан компьютеруудыг Эрүүл мэндийн сайдад хүсэлт тавьсны үндсэн дээр шийдвэрлүүлж, ажил хэрэг болгон гардуулж өглөө,

  • Батцэнгэл, Хайрхан, Өлзийт, Өгийнуур, Хашаат, Хотонт, Цэцэрлэг, Эрдэнэмандал, Цэнхэр, Төвшрүүлэх сумын эрүүл мэндийн төвд хүчилтөрөгчийн өтгөрүүлэгч аппарат олголоо,

  • Эрүүл мэндийн сайдын дэмжлэгээр 2022 онд “Элэгний эмгэггүй Архангай” төсөлд шаардлагатай байгаа тоног төхөөрөмжүүдийг шийдэж өгөхөөр болж, Хавдар судлалын үндэсний төвд эмч нарыг сургахаар боллоо,

  • 2022 онд Аймгийн төвийн хоёр өрхийн эмнэлэгт автомашин олгохоор ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг илэрхийллээ.

  • Мөн 130 саяын үнийн дүн бүхий суурин амьсгалын аппаратыг олон улсын байгууллага, төрийн бус байгууллагуудад хүсэлт хүргүүлсний дагуу дэмжин шийдвэрлүүлж аймгийн нэгдсэн эмнэлэгт гардуулж өглөө.

Энэ үеэр Архангай аймгийн нэгдсэн эмнэлгийн шинэ барилгын явцтай Архангай аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд танилдцсан юм. Гүйцэтгэгч компанийн зүгээс норм, дүрэм, стандартын дагуу амжилттай баригдаж байгаа тухайгаа УИХ-ын гишүүдэд илэрхийллээ. Одоо ашиглаж байгаа эмнэлгийн барилга нь 9000 м2, шинэ эмнэлгийн барилга 13000 м2 талбайтай, 2023 онд ашиглалтад орно.






Шинэ мэдээ

Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54"Австраличууд NAF-г бус багийг нь минороос хассан MongolZ-г дэмжих юм"4 сар 26. 19:06Ж.Энхбаяр “…Би үлдэнэ, та нар нүү” гээд яамныхнаа уурлуулжээ2024, 10 сар 28. 8:15Х.Баттулгын 2027 оны сонгуулийн бэлтгэл “Хүүхэд хөгжлийн карт”-аар эхлэв үү2024, 9 сар 24. 9:32Нүүрсний хулгайн “СЭЖИГТЭН” УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог удирдана2024, 9 сар 23. 15:07Шатахууны салбарт нэгэн арваныг эрхшээсэн “Трафигура”2024, 9 сар 23. 15:03Шахмал түлшний борлуулалт эхэллээ2024, 9 сар 15. 17:06Идэр голын цутгалд 12 000 жарамгай тавилаа2024, 6 сар 20. 17:50“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр нээлтээ хийлээ2024, 6 сар 20. 17:40Өчигдөр орсон борооноор Налайх дүүрэгт 6 гэр, 3 байшин усанд автжээ2024, 6 сар 20. 17:36Зуслангийн автобус өнөөдрөөс үйлчилж эхэллээ2024, 6 сар 20. 17:34Байшин шатаж, хоёр хүний амь эрсэджээ2024, 6 сар 20. 17:33Ой хээрийн түймрийн улмаас АНУ-д онц байдал зарлалаа2024, 6 сар 20. 17:31"Старт-ап улсын уралдаан-2024" шилдгүүдээ тодрууллаа2024, 5 сар 29. 17:37АН-ын Улс төрийн зөвлөл 15:00 цагт хуралдана2024, 5 сар 20. 12:48НӨАТ-ын сугалааны азтанууд лхагва гарагт тодорно2024, 5 сар 20. 12:44Намууд өнөөдөр нэр дэвшигчдээ тодруулна2024, 5 сар 20. 12:36Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа2024, 5 сар 20. 12:07Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тохирох ял шийтгэл оногдуулж байх нь шударга ёсны зарчим2024, 5 сар 15. 17:24Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоккейн үндэсний шигшээ багийн тамирчдыг хүлээн авч уулзлаа2024, 5 сар 15. 17:20Гэмт хэргийн бүлэглэлийнхэнд 1-16 жилийн хорих ял оноолоо2024, 5 сар 14. 15:24Б.Энхбаяр: Бид Ч.Сайханбилэгийн хаана байгааг мэднэ2024, 5 сар 14. 15:20Эверестэд авирсан Монголын хоёр уулчин сураггүй болсон талаар мэдээллээ2024, 5 сар 14. 15:16Ногоон автобусны сонсголыг энэ сарын 21,22-ны өдрүүдэд зохион байгуулна2024, 5 сар 14. 12:40

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.