Д.Сумъяабазар: Хүн амын 50 хувь нь нэмэлт тундаа хамрагдвал шар түвшинд шилжих боломж бүрдэнэ

2021-11-29
541

Сард нэг удаа зохион байгуулдаг “Нээлттэй Улаанбаатар” хэвлэлийн бага хурал өнөөдөр боллоо. Хэвлэлийн хурлын эхэнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар дараах мэдээллийг хүргэлээ.

-2021 он гарснаас хойших 11 сарын хугацаанд бид “Ковид-19” цар тахлын хүндрэлийг хэрхэн даван туулах, онцгой нөхцөл байдалд иргэд, аж ахуйн нэгжүүдээ дэмжих бодлого боловсруулахад анхааран ажиллаж ирлээ.  Нийслэл хотын ажил гэдэг бол цаг наргүй, хүндхэн алба байдаг. Гэсэн хэдий ч бид Монгол Улсын нийт хүн амын 50 хувь нь оршин сууж буй Улаанбаатар хотыг хууль, эрх зүйн болон эдийн засгийн хувьд бие даасан хот болгоход хүчин чармайлт гарган ажиллаж ирлээ. Яг одоогийн байдлаар нийслэл Улаанбаатар хотын төсвийг НИТХ-ын хороодоор хэлэлцэж байна.

Улаанбаатар хотод 150 мянга гаруй жижиг, том нийлсэн аж ахуйн нэгж бүртгэлтэй байдаг. Хувийн хэвшлийнхний үйл ажиллагаанд саад, төвөг болдог зүйлс олон бий. Ялангуяа цар тахлын хүндрэл, бэрхшээл ар араасаа гарч ирж буй энэ цаг үед бид бизнес эрхлэгчдээ дэмжих ёстой.

Нийслэлийнхэн маань III тундаа  хамрагдаж, халдварын дараах эдийн засгийн сэргэлтэд бэлдэх шаардлагатай байна. Нэмэлт III тун бол бидний дараа дараагийн хийх ажлын үндэс суурь байх болно. Ирэх хаврын бүтээн байгуулалт өрнөх үеийн бэлтгэл суурь нь эрүүл монгол хүн байх учиртай. Нөгөөтээгүүр, арванхоёрдугаар сарын 15-нд гэхэд хүн амын 50 хувь нь нэмэлт тундаа хамрагдчихвал шар түвшинд шилжих, хотын нийгэм, эдийн засгийн амьдралыг хэвийн түвшинд шилжүүлэх боломж бүрдэх юм.  Аж ахуйн нэгжүүдэд таатай орчин бүрдүүлж, төрийн дарамтаас ангижруулах, хүнд суртлыг арилгах, хувийн хэвшлийнхнийг дэмжвэл дэмжсэн шиг дэмжих бодлогыг гаргахаар бэлдэж байна.

Хоёрдугаарт, Улаанбаатар хотын хэмжээнд нийтийн эдэлбэр газрын асуудал анхаарал татаж байна. Нийтийн эдэлбэр газарт ногоон байгууламж бүрдүүлэх үүргийг хотын удирдлагын баг хамт олон  хүлээсэн. Нийтийн эдэлбэрийн сөөм газрыг ч алдахгүй гэдгийг албан ёсоор хэлэх байна. Цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламж байгуулан иргэдийнхээ ая тухтай амьдрах нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө ажиллана.  

Удаах нэг эргэлзээ төрүүлсэн мэдээлэл бол иргэдэд үйлчилдэг төрийн анхан шатны нэгж болох хороог хуваах, шинээр үүсгэн байгуулах асуудал. Одоогийн байдлаар Улаанбаатар хот 171 хороотой. Хуульд нэг хороонд 10  мянга орчим иргэдтэй байхаар заасан. Гэтэл зарим  хорооны иргэдийн тоо 30 мянгад хүрээд байна. Тэдгээр хорооны иргэд төрийн үйлчилгээ авч чадахгүйд хүрлээ. Зөвхөн Сонгинохайрхан дүүрэг 340 мянган хүн амтай. Баянзүрх дүүргийн иргэдийн тоо мөн 400 мянгад дөхөж байна.

Хэт ачаалалтай дүүргээ хуваах гэхээр УИХ-ын хэмжээнд шийдэх асуудал болдог. Жил тутамд 35 мянган гаруй иргэн Улаанбаатар хотод шилжин ирж байна. Нэг аймгийн төвийн хүн ам тэр чигээрээ нүүдэллэн суурьшиж буй энэ үзэгдэл хотын ачааллыг нэмэгдүүлж байна. Жил тутамд орж ирж буй 35 мянган иргэн огт төсөвгүйгээр Улаанбаатарт ирдэг гэсэн үг. Энэ бүхнээс үүдэн нэг хорооны иргэний тоог 14-15 мянгаас хэтрүүлж болохгүй гэдэг нь амьдралаас харагдаад байна. Бид иргэндээ үйлчлэх, иргэн төвтэй удирдлагын баг бүрдүүлэн ажиллаж байгаагаа дахин илэрхийлье гэлээ.






Шинэ мэдээ

Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54"Австраличууд NAF-г бус багийг нь минороос хассан MongolZ-г дэмжих юм"4 сар 26. 19:06Ж.Энхбаяр “…Би үлдэнэ, та нар нүү” гээд яамныхнаа уурлуулжээ2024, 10 сар 28. 8:15Х.Баттулгын 2027 оны сонгуулийн бэлтгэл “Хүүхэд хөгжлийн карт”-аар эхлэв үү2024, 9 сар 24. 9:32Нүүрсний хулгайн “СЭЖИГТЭН” УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог удирдана2024, 9 сар 23. 15:07Шатахууны салбарт нэгэн арваныг эрхшээсэн “Трафигура”2024, 9 сар 23. 15:03Шахмал түлшний борлуулалт эхэллээ2024, 9 сар 15. 17:06Идэр голын цутгалд 12 000 жарамгай тавилаа2024, 6 сар 20. 17:50“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр нээлтээ хийлээ2024, 6 сар 20. 17:40Өчигдөр орсон борооноор Налайх дүүрэгт 6 гэр, 3 байшин усанд автжээ2024, 6 сар 20. 17:36Зуслангийн автобус өнөөдрөөс үйлчилж эхэллээ2024, 6 сар 20. 17:34Байшин шатаж, хоёр хүний амь эрсэджээ2024, 6 сар 20. 17:33Ой хээрийн түймрийн улмаас АНУ-д онц байдал зарлалаа2024, 6 сар 20. 17:31"Старт-ап улсын уралдаан-2024" шилдгүүдээ тодрууллаа2024, 5 сар 29. 17:37АН-ын Улс төрийн зөвлөл 15:00 цагт хуралдана2024, 5 сар 20. 12:48НӨАТ-ын сугалааны азтанууд лхагва гарагт тодорно2024, 5 сар 20. 12:44Намууд өнөөдөр нэр дэвшигчдээ тодруулна2024, 5 сар 20. 12:36Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа2024, 5 сар 20. 12:07Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тохирох ял шийтгэл оногдуулж байх нь шударга ёсны зарчим2024, 5 сар 15. 17:24Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоккейн үндэсний шигшээ багийн тамирчдыг хүлээн авч уулзлаа2024, 5 сар 15. 17:20Гэмт хэргийн бүлэглэлийнхэнд 1-16 жилийн хорих ял оноолоо2024, 5 сар 14. 15:24Б.Энхбаяр: Бид Ч.Сайханбилэгийн хаана байгааг мэднэ2024, 5 сар 14. 15:20Эверестэд авирсан Монголын хоёр уулчин сураггүй болсон талаар мэдээллээ2024, 5 сар 14. 15:16Ногоон автобусны сонсголыг энэ сарын 21,22-ны өдрүүдэд зохион байгуулна2024, 5 сар 14. 12:40

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.