2021 оны 11 дүгээр сарын 29-нөөс 12 дугаар сарын 06-ныг хүртэлх
7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Ихэнх хугацаанд өдөртөө хүйтний эрч сулавтар байна.
Хур тунадас: 29-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 30-нд Халх голын сав газраар, 12 дугаар сарын 02-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 03-нд Хэнтийн уулсаар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.
Салхи: 12 дугаар сарын 2-3-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Монгол-Алтайн уулархаг нутаг, Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 22-27 хэм, өдөртөө 13-18 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 6-11 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 9-14 хэм хүйтэн, өдөртөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 13-18 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм хүйтэн байна.