3 сайдыг огцруулж 5 сайдыг шинээр өргөн барина

2021-11-29
99463

МАН-ын яруу алдарт түүхэн XXX их хурал 12-р сарын 6 өдөр зарлагдав. Энэхүү хурал нь 2-3 хоног л болох шинжтэй. Уг хурлын хамгийн том зорилго нь Л.Оюун-Эрдэнийг өрсөлдөгчгүйгээр батламжлах, Бага хурлаа шинээр бүрдүүлэх энэхүү бага хурал нь МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, Нарийн бичгийн дарга, УЗ-ийн гишүүдийг сонгох зэрэг ажлуудыг нугалаж дуусгах түүхэн үүрэгтэй юм.

Одоо бол намын лидерүүдийн дунд УЗ-ийн гишүүний марафон ид өрнөж байна. МАН албан ёсны 4 фракцтай юм. Хүүкийн фракц эрх барьж байна. Хотын фракц буюу М.Энхболдын, Сү.Батболдын буюу МГИМОгийн, Н.Энхбаярын буюу МАХН-ын фракцууд нэгдэж байж эдгээр асуудлуудыг шийднэ.

Урьдчилсан байдлаар тохироо сайн хийгджээ.

Ажлаа хийж чадахгүй ард түмний уур хилэнг бадрааж, МАН-ын нэр хүндийг унагааж байгаа мөн Женко Баттулгын тавиул гэдэг нэр хочтой хүмүүсээсээ эхлээд сална. Улмаар намын дарга болсон Л.Оюун-Эрдэнэ эр бяраа үзүүлж ингэхдээ фракцуудынхаа хүсэлийг хангаж үйлдвэр, агентлагуудын дарга нарыг ч сэлгэх ажээ. Тэр бүү хэл 5 Засгийн газрын нүүр үзсэн Төрийн нарийн бичгийн дарга нарыг ч амбаардахаар бэлджээ.

1. Л.Халтар - Огцрох болзолоо бусадаасаа хол тасархай хэдийнээ хангачихсан. Өнөө маргаашгүй өргөдөлөө өгөөд явсан нь ч дээр байхаар. Ухаантай хүн бол ухаан алдаж унасан дээрээ эрүүл мэндийн шалтгаанаар гээд бараг яваад өгмөөр. Түүний ажлын хариуцлагагүйгээс болж хил гааль дээр их хэмжээний ачаа тээш овоорсон. Шуурхай арга хэмжээ авч чадаагүй. Өрөөл бусадруу л бухаж суудаг ажилтай бөгөөд УБТЗ-ын даргыг ч томилуулж чадахгүй байсаар Сайдынхаа хугацааг дуусгаж байна. Дээр нь бас Женкогийн тавиул хочийг нь АН-ын инфлусер Д.Мөнх-Эрдэнэ ч удаа дараа нотлон дурдсан байдаг. Тэрээр ийнхүү жагсаалтыг тэргүүлж байна. Түүний эзэмшлийн “Монгол чихэр” ХХК-ийн тал хувийг эзэмшигч И.Шатарбал нь “”Илинкс экспресс” тээвэр зуучийн компанийг эзэмшдэг бөгөөд Монголын Тээвэр зуучуудын холбоог үүсгэн байгуулагч юм. Бөөн ашиг сонирхолын хэлхээ нь ийнхүү Монголын зам тээврийн салбарыг Монголын хамгийн муу хөгжил дэвшил зохион байгуулалттай салбар болгож ийнхүү ажил нь сүүл мушгиж өөрөө огцрох болзолын тэргүүнд явна.

2. Ч.Номин - Төмсний талаар, Богд зонховагийн хөшөөний талаар юм ярих нь илүүц хэрэг. Хил хаагдаж Монголын баячуудын хүүхдүүд гадагшаа зугаалж чадахаа байсан тул уйдаж суухаар сайд болоод үзье гэж шийдсэн байдаг. Тэрээр одоо өөрөө ч залхаж байгаа нь лавтай юм. Мөн л Женкогийн тавиул хочтой. Хочтой ч юу байхавдээ. Угаасаа л Женкогийн фракцийн хүн. Нөхөр нь Женкогийн олон сайхан нэвтрүүлэгт хөтлөгчөөр ажилласан нягт хамтын ажиллагаатай. Аав нь мөн Женкогоос Хөдөлмөрийн баатар цол авсан. “”Аавдаа мэнд хүргээрэй” гэж дотночилж байв.

   3. Г.Ёндон - Сайд болсон цагаасаа эхлээд Шилэн Цогоогийн гарын шүүс болсоор дууссан байдаг. 500 саяын хадгаламжтай хэрнээ Монгол Рос Цветметээр хүүхдүүдийнхээ сургалтын төлбөрийг төлүүлсэн, Монгол Улсыг бензин шатахууны нөөцгүй болгож хомсдолд оруулж бараа бүтээгдэхүүний үнийг тэнгэрт хүргэсэн ачтан юм. Түүнийг явуулах сонирхол маш олон талд бий болсон бөгөөд уул уурхайн салбарын шийдлээ хүлээсэн үй олон ажлууд гацаанд байсаар байна. Түүнийг гэрт нь хариулж Монгол Улсын уул уурхай хүнд үйлдвэрийн салбарыг хөдөлгөх шаардлагатай байгааг МАН-ын дарга хэдийнээ ойлгожээ.

Шинэ сайд нарын асуудлаар олон таамаг явж байгаа боловч одоогоор нэгдсэн зүйл алга байна. ХХЗХ-ны дарга Чинзориг Шуудан холбооны сайд болох нь баараггүй байгаа бөгөөд Эдийн засгийн сайдыг Хэнтийнхэн авах магадлал өндөр бөгөөд УИХ-ын гишүүн асан Ганбямбын хүү авах магадлалтай ч юм.

Ийнхүү МАН-ын их хурлын дараа 4 сайдыг огцруулж 2 шинэ сайдыг нэмж УИХ-ын чуулган 6 сайдын асуудлыг хэлэлцэх нь тодорхой боллоо.

Харин энэ удаад Сү.Батболдын фракц 2-3 сайд авах нь тодорхой байгаа бөгөөд 2020 оны УИХ-ын сонгуулийн дараа байгуулагдсан У.Хүрэлсүхийн 2-р Засгийн газар нь “”Сү-гүй Засгийн газар” гэдэг нэр авч байв. Л.Оюун-Эрдэнэ энэ нэрнээсээ одоо салж МАН-ынхаа эв нэгдэлийг хангах ажилдаа ханцуй шамлан орох юм.

2024 онд ялуулах нь түүний хамгийн тэргүүний зорилго болон ажиллах болно.






Шинэ мэдээ

Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54"Австраличууд NAF-г бус багийг нь минороос хассан MongolZ-г дэмжих юм"4 сар 26. 19:06Ж.Энхбаяр “…Би үлдэнэ, та нар нүү” гээд яамныхнаа уурлуулжээ2024, 10 сар 28. 8:15Х.Баттулгын 2027 оны сонгуулийн бэлтгэл “Хүүхэд хөгжлийн карт”-аар эхлэв үү2024, 9 сар 24. 9:32Нүүрсний хулгайн “СЭЖИГТЭН” УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог удирдана2024, 9 сар 23. 15:07Шатахууны салбарт нэгэн арваныг эрхшээсэн “Трафигура”2024, 9 сар 23. 15:03Шахмал түлшний борлуулалт эхэллээ2024, 9 сар 15. 17:06Идэр голын цутгалд 12 000 жарамгай тавилаа2024, 6 сар 20. 17:50“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр нээлтээ хийлээ2024, 6 сар 20. 17:40Өчигдөр орсон борооноор Налайх дүүрэгт 6 гэр, 3 байшин усанд автжээ2024, 6 сар 20. 17:36Зуслангийн автобус өнөөдрөөс үйлчилж эхэллээ2024, 6 сар 20. 17:34Байшин шатаж, хоёр хүний амь эрсэджээ2024, 6 сар 20. 17:33Ой хээрийн түймрийн улмаас АНУ-д онц байдал зарлалаа2024, 6 сар 20. 17:31"Старт-ап улсын уралдаан-2024" шилдгүүдээ тодрууллаа2024, 5 сар 29. 17:37АН-ын Улс төрийн зөвлөл 15:00 цагт хуралдана2024, 5 сар 20. 12:48НӨАТ-ын сугалааны азтанууд лхагва гарагт тодорно2024, 5 сар 20. 12:44Намууд өнөөдөр нэр дэвшигчдээ тодруулна2024, 5 сар 20. 12:36Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа2024, 5 сар 20. 12:07Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тохирох ял шийтгэл оногдуулж байх нь шударга ёсны зарчим2024, 5 сар 15. 17:24Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоккейн үндэсний шигшээ багийн тамирчдыг хүлээн авч уулзлаа2024, 5 сар 15. 17:20Гэмт хэргийн бүлэглэлийнхэнд 1-16 жилийн хорих ял оноолоо2024, 5 сар 14. 15:24Б.Энхбаяр: Бид Ч.Сайханбилэгийн хаана байгааг мэднэ2024, 5 сар 14. 15:20Эверестэд авирсан Монголын хоёр уулчин сураггүй болсон талаар мэдээллээ2024, 5 сар 14. 15:16Ногоон автобусны сонсголыг энэ сарын 21,22-ны өдрүүдэд зохион байгуулна2024, 5 сар 14. 12:40

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.