Ж.Лувсандандар: Байгаль нуур тойрсон УЦС-ын чадал манайхаас 13 дахин их

2021-11-29
2314

Оросд төлөх МУ-ын /2017 онд жилд 35 сая хүртэл $/ цахилгааны төлбөр бидэнд "Жин Туул"-ын боовны үнэ шиг чухал биш шд... ККК.

Монголчууд нутагтаа #УЦС барихаар #Байгал_нуурыг сүйрүүлдэг, харин #Оросуудын нуураа тойруулж барьсан өч төчнөөн УЦС огт нөлөөгүй байдаг нь сонин шүү. Бид нутагтаа өчүүхэн УЦС барих гэж орос ах нарт лав л 10 гаруй жил шууд дарлуулж буй. Үүнд эх орноо худалдаж иддэг ТББ, нам овогтой Монгол шантаажчид, бас түүнийг нь мэддэггүй, мэдсэн ч өөртөө ашиглаж чаддаг зарим нэг хэвлэл, сэтгүүлчид ч чамгүй хувь оруулсан даа.

2008 оноос Монголчууд энэ станцыг барих гэж Япончуудтай албан судалгааг эхэлж, дуусгасан ч "БАРИХАД ХААНА, ЯМАР Ч СӨРӨГ НӨЛӨӨГҮЙ. ХАРИН Ч..." гэсэн ОУ-ын хөндлөнгийн экспертүүдийн цаасан дээрх дүгнэлтээс өөрөөр урагшилсангүй. Жил ирэх бүр Орос, Хятадаас авдаг цахилгаан өсч, төлбөр нь нэмэгдэж, бид улам бүр хараат болсоор...

Харин Оросын гар хөл болж, монголоо зарж иддэг шантаажчин ганц хоёр Монгол хөлжиж, намчингууд оноо цуглуулсан байх. Одоо бол тэдэнтэй хуулийн хэлээр ярьж, ЭХ ОРНООСОО УРВАСНААР ШҮҮХЭД гэмгүй...

Монголд үйлдвэр бариулахгүйн тулд Орос ах нар мөн их хайр зарлаж, гоё гоё ПОСТ, МЭДЭЭ гадаад, дотоодын хэвлэлээр дамжуулан түгээлгэдэг дээ.

"Байгал нуурын дүү нь Хөвсгөл. Хөх сувд цэнгэг бвал Байгал нуур цэнгэг..." гэхчлэн Буриадуудаас оноо авч, итгэлийг нь олох гэсэн Оросын удирдагчид, намууд, энэ бүсд үйлдвэрлэлээ бэхжүүлж, ноёрхлоо тогтоох гэсэн эздүүд дарангуйллын хайраараа гоё гоё шүгэлдүүлнэ ш дээ.

Түүнийг нь учир мэдэхгүй бид өлгөж аваад, өөрсдийнхөө эсрэг "Эх оронч" дуугараад л.

Манай улс төрчид үүнийг мэддэггүй гэж бодож бна уу? Харин ч сайн мэднэ. Сонгогчдоо, мэдлэггүй иргэдээ өөртөө хайртай болгох гэж зарим нь овжин гэгч нь ч ашигладаг л байхгүй юу. Яг л Б.Бат-Эрдэнэ аварга говийн бүсийг усжуулж, усан сан байгуулах ажлыг үхэн хатан эсэргүүцэж, сонгуульдаа ялж байсан увайгүй үйлдэл шиг. Тэр үед говио усжуулах судалгааг чамгүй хөрөнгө зарж мэргэжлийн түвшинд хийлгэсэн бсныг мэргэжилтнүүд нь, юм гадарлах говийнхон харамсан ярьж бсан даа.

Ер нь МУ цахилгаандаа халаасаа тэмтэрч, дөрлүүлж бгаа нь, эрх чөлөөгөө хэлтэрхий хэлтэрхийгээр алдаж бгаа нь иргэддээ сонин биш юм шиг байгаа юм. Зөрүүг нь татвар төлөгчдийн мөнгөөр, хуучнаар "нийгмийн, дундын өмч"өөр төлчихдөг болохоор надад ч, танд ч, манай, танай гэрийнхэнд ч "Жин Туул"-ын боовын үнийн өсөлт шиг сонин биш... Би 2018 онд ийм ярилцлага хийж байжээ. Зарим нэг нь ойлгогдох байх гээд нийтлэв. Бас ашиглаж болно.

“БАЙГАЛЬ НУУР ТОЙРСОН УЦС-ЫН ЧАДАЛ МАНАЙХААС 13 ДАХИН ИХ”

Усан цахилгаан станцын /УЦС/ мэргэшсэн инженер, Ховд аймгийн Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төслийн удирдагч инженер Ж. Лувсандандартай 2018 онд ярилцав.

-Зарим нь УЦС нь голын гольдорлыг өөрчилж, урсцад нөлөөлдөг, ан амьтанд халгаатай гэж шүүмжилдэг. Сая сэтгүүлч, байгаль хамгаалагчдын төлөөлөл УЦС-ын бодит байдалтай танилцлаа. Тайширын станцад гэхэд л Архангай аймгийн Тэрхийн цагаан нуурын дайтай усан мандал бий болсон. Зундаа малчид тойрч нутагладаг тухай нутгийнхан ярьж байна.

-Завхан голын жилийн дундаж урсац нь 9.7 м/куб. Сэлэнгийнх 250 м/куб урсацтай. Энэ ажиглалтаар Завхан гол урсац бага, тухайн бүс нутаг элсэрхэг. Тиймээс анх Тайширын төслийг эхлэхдээ зөвхөн цахилгаан үйлдвэрлэх бус энэ бүс нутагт усан сан, нуур бий болгож эко системд эерэгээр нөлөөлөх зорилготой байсан. Говь-Алтай аймагт ундны ус хомс гэдгийг та бүхэн мэднэ. Одоо Тайширын УЦС-ын нуураас ундны ус авах боломж бүрдээд байна.

-Киотогийн коновенцийн дагуу Тайширын УЦС байгаль орчинд ээлтэй үйлдвэрлэл гэсэн ОУ-ын шагнал аваад байна. Гэтэл бид энэ станцын талаар арай өөр ойлгоод байдаг?

-Өмнө нь Киотогийн протоколийн дагуу хүлэмжийн хийг бууруулсан хэмжээгээрээ тэтгэмж авах гэрээ хэлцлийг 2007 онд байгуулсан. Энэ хүрээнд Тайшир, Дөргөний УЦС тус бүрдээ 3 жил дараалан үйлдвэрлэсэн эрчим хүчнийхээ хэмжээгээр 100-120 сая төгрөгийн тэтгэмж авсан. Эдгээр станцууд 2008 оноос хойш жилийн бүх улирал зогсолтгүй ажиллаад 10-аад жил болох гэж байна. Энэ хугацаанд 6-8 тэрбум төгрөгийн зардлаа ч олсон. УЦС-ууд эхлээд их хөрөнгө шаарддаг ч явцын дунд зардал тун бага. 100 жилийн настай.

-Эрчим хүчний яам Ховд аймгийн Эрдэнэбүрэн суманд УЦС барих боломж нөхцлийг судалж байна. Ямар хэмжээний цахилгаан үйлдвэрлэх вэ?

- Дөргөний УЦС баруун таван аймгийн цахилгаан эрчим хүчний хэрэгцээний 25-30 хувийг хангадаг. Үлдсэн 70-75 хувийг нь хойд хөршөөс авч байна. Эрдэнэбүрэнгийн станц баригдсанаар баруун бүсийн эрчим хүч хараат байдлаас гарах боломжтой. Тус төслийн анхан шатны судалгааг манайх 2008 онд Япончуудтай хийсэн. Урьдчилсан байдлаар 237 сая кВт эрчим хүч үйлдвэрлэх боломжтой. Одоо ч судалгаа үргэлжилж байна. Харин төвийн бүсэд Эг гол, Шүрэнгийн цахилгаан станцын төсөл яригдаж байна.

-Ер нь усан цахилгаан станцын тухай ярихаар л улс төрийн ч юм уу, хэн нэгний, хэсэг бүлэг этгээдийн ашиг сонирхолтой зөрчилдсөн мэт маргаан байнга гардаг. Мөн ОХУ-ын талаас ч янз бүрийн асуудал ярьж хориглодог. Тэр шалтгаануудад үндэслэл байна уу, эсвэл?

-ОХУ-ын тухайд цахилгаан экспортолж орлого олж байна. Харин манайх импортолж валютаа гаргадаг. Тэгэхээр хойд хөрш орлого нь тодорхой хэмжээгээр буурах нөхцлийг тийм ч таатай хүлээж авахгүй. Манай улс сэргээгдэх эрчим хүчээр дотоодынхоо хэрэгцээний тодорхой хувийг хангах зорилго бий. Тиймээс эдгээр төслийг хэрэгжүүлнэ, хэрэгжүүлэхгүй гэж хэвлэлийн дайн хийж байхаар эхний ээлжинд судалгааныхаа ажлыг цэгцлэх нь зүйтэй гэж үзсэн. Тиймээс 2016 онд Дэлхийн банкны дэмжлэгтэйгээр ОХУ-ын Буриадын нутагт 11 удаа хэлэлцүүлэг хийж, оршин суугчдын саналыг авч байгаль орчны үнэлгээний ажлын даалгаварт тусгасан.

ОХУ-ын зарим ТББ, иргэний нийгмийн байгууллагууд нутгийн иргэдэд “та бүхний ундалдаг гол мөрнийг хааж, боох гэж байна” гэж ухуулж турхирсан байгаа юм. Үүнээс болж Эгийн болон Шүрэнгийн төслийг эсэргүүцэх хандлага гарч байгаа.

Ер нь Сэлэнгэ мөрөн Байгаль нуурт цутгаж байгаа боловч нийт усных нь 18 хувь нь л манай улсын газар нутагт бий. Үлдэж байгаа нь ОХУ-ын нутагт бүрэлдэж тогтоод Байгаль нуурт цутгадаг. Оросууд өөрсдөө Байгаль нуурын төвшинг өндөрсгөөд дөрвөн том усан цахилгаан станц барьсан. Тэдгээр станцын нийлбэр хүчин чадал нь 12 980 мВт. Энэ нь манай улсад үйлдвэрлэж байгаа нийт эрчим хүчнээс 12-13 дахин их. Тэр аварга станцуудын хажууд Шүрэн, Эг голын усан цахилгаан станцын төсөл тун бага. Өөрөөр хэлбэл 244, 315 мВт гэдэг бол 3000-4000 мянгаар яригдаж байгаа станцуудын хажууд өчүүхэн.

-Байгаль нуур орчмын усан цахилгаан станцууд хувийн өмч гэж би сонссон. Тэдгээр аж ахуйн нэгжүүд манай улсад цахилгаан экспортолдог. Ашиг орлогод нь тодорхой хэмжээгээр нөлөөлөх гээд байгаа учраас ямар нэг асуудал гаргаад байна уу гэсэн хардлага бий?

-Тэдгээр усан цахилгаан станц Эрхүү мужид харьяалагддаг. Манай улс оргил ачааллын үед хилийн ойролцоох Кусина Озерсквагийн станцаас цахилгаан авдаг. Буриад, Эрхүү гээд хоёр тусдаа учраас Буриадын талын ТББ-ууд болохгүй, бүтэхгүй гээд эсэргүүцээд л байдаг. Эрхүү талыг сайн хэлж мэдэхгүй байна. Эрхүү мужийнхан өөрсдөө УЦС-ын үр шимийг дээд зэргээр хүртэж байгаа учраас Буриад шиг эсэргүүцэл үзүүлэх нь бага болов уу.

-Тэгэхээр Сэлэнгэ мөрнийг түшиглэн УЦС барих нь Байгаль нуурт сөрөг нөлөө үзүүлэхгүй гэж ойлгож болох уу?

-Одоо шууд нөлөөлнө, нөлөөлөхгүй гэдгийг хэлэхэд эрт. Гэхдээ ерөнхий мэдээлэл өгөхөд усан сан бүрдүүлэхэд экологийн урсцад нөлөөлөхгүй байх ёстой. Өөрөөр хэлбэл, зарим иргэдийн ойлгосон шиг хааж боож урсац тасалдуулахгүйгээр илүүдэл усыг хуримтлуулж сан бүрдүүлнэ. Ингээд ашиглаж эхэлснээр Байгаль нуурыг тэтгэх усны хэмжээ буурах биш, харин ч эерэг нөлөө үзүүлнэ гэдгийг Буриадын иргэдэд, эрдэмтдэд ойлгуулахыг хичээсэн.

Оросууд манайд хаана хаана ямар хэмжээтэй УЦС барих боломжтойг аль эрт судалсан байлаг гэж сонсож байсан?

-Энэ их сонин. ОХУ-ын эрдэмтэд 1960-аад оны үед монголын бүх урсац,гол мөрнийг судлаад 21 газар усан цахилгаан станц барих боломжтой гэдэг цэгүүдийг нь хүртэл тодорхойлж өгсөн. Энд одоо яригдаж байгаа Эг, Шүрэн, Дөргөний цахилгаан станцууд байгаа. Бүр 1974-1975 оны хооронд Шүрэнгийн цахилгаан станцын ТЭЗҮ-ийг хүртэл боловсруулчихсан байдаг. Тухайн үед болно гэж байсан мөртлөө өнөөдөр яагаад болохоо больчихов гэдэг дээр ашиг сонирхлын, улс төрийн шалтгаан байна гэж харж болохоор. Цаг хугацаа өөрчлөгдөхөөр хийгдсэн судалгаа өөрчлөгдөхгүй, харин шинэчлэгдэж байдаг.

-Ер нь манай улс жилд хэдэн төгрөгийн цахилгаан хойд хөршөөс импортоор авч байна вэ?

-Манайх оргил ачааллын үед эрчим хүч авч хэрэглэдэг. Харин хэдий хэмжээний эрчим хүч авах вэ гэдгийг хоёр улсын холбогдох яамд харилцан ярилцаж шийддэг. Жилд дунджаар 160-180 сая кВт цаг цахилгаан авч, 25-35 сая америк доллар өгдөг гэсэн тооцоо бий. Баруун бүсийн гурван аймаг импортын цахилгааны 70 гаруй хувийг нь авч байна.

-Бид УЦС-ын талаар маргаж суух хооронд хоёр хөрш аль эрт байгуулаад үр шимийг нь хүртээд туршлагажчихсан болов уу?

-Тийм ээ. Хятадад дэлхийн хамгийн том усан цахилгаан станц бий. Гурван хавцал гээд 22500 мВт-ын хүчин чадалтай цахилгаан станц байгуулсан. ОХУ-д Красноярскийн, Саяно-Шушенскийн гээд 6000-7000 мВт-ын хүчин чадалтай олон станц бий. Бидний барих гээд байгаа станцууд хажууд нь маш бага. Ер нь зөвхөн эрчим хүч үйлдвэрлэнэ гэдгээр нь бус байгаль орчинд нөлөөлөх эерэг талаас нь авч үзэх хэрэгтэй. Манай орны уур амьсгал дэлхийн дунджаас 3 дахин, 2,1 градусаар дулаарч, цөлжилт маш эрчимтэй явагдаж байна. Дээр нь цэвэр усны нөөц багатай. Тиймээс УЦС-ыг гадаргын ус цуглуулж ашиглах, эко орчин бүрдүүлэх, цөлжилтийн эсрэг тэмцэх арга хэлбэр гэж харах хэрэгтэй. Цэвэр усны нөөц хомс, ихэнх том гол мөрөн Орос уруу урсаад гараад явчихдаг. Тэр нөөцийг эртхэн ашигласан бол бидэнд ямар ашигтай байсан бэ гэдэг нь хэнд ч ойлгомжтой.

-Дөргөний УЦС-ын ойр орчимд ургуулсан чацарганын бутнаас жилдээ гурван тонн чацаргана авдаг тухай ярьж байсан. Энэ нэг жишээ байх л даа.

-Та их сайхан жишээ хэллээ. Тухайн бүс нутагт жимс жимсгэний аж ахуй хөгжүүлэх боломж бүрдэж байгаа хэрэг. Тэнд орчин нь сайн бүрэлдсэн учраас ургаж байна гэсэн үг.

- Эг, Шүрэнгийн цахилгаан станцуудыг барьснаар ямар боломж бий болох вэ?

-Шүрэнгийн станц баригдснаар 962 сая кВт цаг, Эг гол дээр станц барьснаар 606 сая кВт цаг эрчим хүч үйлдвэрлэх тооцоотой. Энэ бол Тайшир, Дөргөний станцаас 20-30 дахин илүү эрчим хүч. Эдгээр станцууд төвийн эрчим хүчний системд тохируулага болох маш чухал ач холбогдолтой.

Оргил ачааллын үед, 18-21 цагийн хооронд төвийн бүсийн бүх цахилгаан станцууд хүчин чадлаараа ажилласан ч ОХУ-аас эрчим хүч авч байж хэрэгцээгээ хангадаг. Ингээд 22 цагаас хэрэглээ огцом буурах ч дулааны станцуудын зуухыг шууд унтрааж болохгүй. Зогсох хүртлээ цахилгаан үйлдвэрлэж байдаг. Шөнө нь хэрэгцээ буурахаар эргээд цахилгаанаа зайлуулах шаардлага бий болж, Орос руу гаргадаг. Харин УЦС-ын тухайд унтрааж асуух үед 3-5 минутын дотор ихэсгэж багасгаж тохируулга хийх боломжтой. Маш хурдан ачааллаа авч, буцаж буулгаж болдог. Нар, салхины эрчим хүч үйлдвэрлэл байгаль, цаг уураас хараат. Наргүй, салхигүй өдрүүдэд үйлдвэрлэл багасгана. Энэ хоёрыг хөгжүүлэхэд усан цахилгаан станц тохируулгын маш том үүрэгтэй.

-Бидний ярилцах цаг энд хүрээд өндөрлөж байна. нэмж хэлэх зүйл байна уу?

-Баярлалаа. Засгийн газраас дотооддоо түүхий нефть боловсруулах үйлдвэр байгуулахаар шийдвэрлэж, тодорхой ажлуудыг хийгээд эхэлсэн. Яг үүнтэй адилхан бид байгалийн нөөц баялгаа ашиглан эрчим хүчний эх үүсвэрүүдээ нэмэгдүүлэх, цахилгааны импортын хараат байдлаас гарах, эрчим хүчний аюулгүй байдлаа бий болгох боломж нөхцөл харагдаж байна. '

Luvsandandar Jantsansambuu тай сэтгүүлч ДДаваадуламын хийсэн ярилцлагаас.

https://www.facebook.com/permalink.php story_fbid=4564563193664637&id=100003330052066 

 






Шинэ мэдээ

АН: УДШ-ээс өгсөн зөвлөмжийн дагуу дүрмийн засваруудыг хийнэ2025, 11 сар 21. 20:00Фото: Академич Содовсүрэнгийн Нарангэрэлд “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээлээ2025, 11 сар 21. 19:58Баянзүрх дүүрэгт гэмт хэрэг зөрчил 9.5 хувиар буурсан байна2025, 9 сар 6. 23:07Эмэгтэй сагсчид хагас шигшээд Тайванийн багтай тоглоно2025, 7 сар 19. 15:13МҮБХ: Дөрвөн бөхийн сорьцоос хориглосон бодис илэрчээ2025, 7 сар 19. 15:13Ерөө сумаас 1800 жилийн өмнөх язгууртны бунхан олджээ2025, 7 сар 19. 15:09Украины шинэ ерөнхий сайдыг томилов2025, 7 сар 18. 15:09Япон улс шинэ атомын станцтай болж магадгүй2025, 7 сар 17. 15:10Олон улсын прокурорууд цахим орчин дахь гэмт хэрэгтэй хамтран тэмцэнэ2025, 6 сар 11. 14:47Занданшатар намтар2025, 6 сар 11. 14:43Ши Жиньпинийг "APEC"-ийн дээд хэмжээний уулзалтад урьжээ2025, 6 сар 11. 14:08Б.Хүдэр-Ян: Аав зөвлөгөө өгдгөөс биш албан тушаал, эрх мэдлийн хувьд тусалж байгаагүй2025, 6 сар 11. 14:06Худалдаа хөгжлийн банкны Дорноговь салбар шинэчлэгдэж, урамшуулал зарлалаа2025, 6 сар 11. 14:04Б.Чойжилсүрэн: III Цахилгаан станцын осол гарсан хэсгийг хуулийнхан шалгаж байгаа учраас бид орж чадахгүй байгаа, нэвтрэх эрх хүссэн2025, 6 сар 11. 14:03Бурхан багшийн их дүйчин өдөр бүх нийтээр амардаг улсууд2025, 6 сар 11. 14:01СЭНГҮР брэнд 200 шилдэг харилцагчдадаа ХӨРГӨГЧ, 1500 харилцагчид ГАРЫН БЭЛЭГ хүргүүлж талархлаа илэрхийллээ2025, 6 сар 5. 15:35Засгийн газар ард түмний дуу хоолойг үл тоож, нэр хүндээ алдсан албан тушаалтныг Тайвань дахь төлөөлөгчөөр томилохоор хэлэлцэж байна2025, 5 сар 27. 19:07Б.Хурцыг Тайванийн тал хүлээж авах уу2025, 5 сар 26. 12:02“Айл бүр хашаандаа 5 мод” төсөл хэрэгжүүлнэ2025, 5 сар 7. 13:34Цацрагийн хэмжилт, шинжилгээ хийх олон улсын стандартад нийцсэн лаборатори байгуулна2025, 5 сар 7. 13:25Дөрвөн улиралд ажиллах хүүхдийн зуслан байгуулах ажлыг хэрэгжүүлнэ2025, 5 сар 7. 13:23Дөрвөн улиралд ажиллах хүүхдийн зуслан байгуулах ажлыг хэрэгжүүлнэ2025, 5 сар 7. 13:23“Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлтэд өнөөдрийн байдлаар 5000 гаруй хүн бүртгүүлээд байна2025, 5 сар 3. 11:51Г.Дамдинням: Бид нефтийн үйлдвэрээсээ онгоцны түлшээ гаргаж аваад ашиглая гэхэд Оросоос зөвшөөрөл авах гэрээ орж ирсэн2025, 5 сар 3. 11:29Өдөрт хагас сая хүн тээвэрлэдэг "United Airlines" Монголд ирлээ2025, 5 сар 3. 11:20

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.