Шадар сайд С.Амарсайхан ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга В.Абрамченкогийн айлчлал болон айлчлалын үеэр асуудлуудаар мэдээлэл өглөө. Тэрбээр:
"Бид хэлэлцээ хийж байгаа. Хэлэлцээг хоёр тал бие биенийхээ байр суурийг харилцан илэрхийлэх хэлбэрээр хийдэг. Энэ хүрээнд л ОХУ-ын тал Эгийн голын УЦС-ын тал дээр ямар байр суурьтай байгаагаа илэрхийлсэн хэрэг.
Харин айхтар ноцтой үл ойлголцол үүссэн, өгөө аваатайгаар шахаж барьцаалсан зүйл байхгүй гэдгийг тодотгомоор байна. Энэ хүнд цаг үед хоёр хөрштэйгөө хийж буй яриа хэлэлцээний тухай сэдэв дээр албаны эх сурвалжийн мэдээлэл авч хандах хэрэгтэй”.