Д.Сумъяабазар: Хариуцлага хүлээдэггүй ААН-үүдээс болж төрийн ажил гацаж байна

2021-11-29
660

Сард нэг удаа Нээлттэй Улаанбаатар хэвлэлийн хурлыг хийдэг.

Өнөөдрийн хурлаар ААН-үүдэд дарамт болдог дүрмүүд болон Газрын албаны үйлчилгээ цахимд шилжсэн талаар мэдээлж байна.

Нийслэлийн засаг дарга Д.Сумъяабазар "Нийтийн эдэлбэр газарт ногоон байгууламж бүрдүүлэх үүрэг хүлээсэн. Нийтийн эдэлбэрийн сөөм газрыг ч алдахгүй. Хороод иргэддээ төрийн үйлчилгээг түргэн шуурхай хүргэх хэрэгтэй. Нийслэлд жилд 35 мянган иргэн шинээр ирж суурьшиж байна. Хүн амын нягтаршил нэмэгдэж байгаа тул зарим хороог 15 мянган иргэнд нь барихын тулд хуваах нь зөв гэдэг дээр судалгаа хийж оруулж ирсэн.

Энэ ондоо багтаж 90 автобус авах байсан ч хариуцлага хүлээдэггүй аж ахуй нэгжүүдээс болж төрийн ажил гацаж байна. Тендерийн хууль ойлгомжгүйгээс болж нийслэлийн ажил дандаа хугацаа алддаг.

537 автобусын ашиглалтын хугацаа дууссан. Автобусыг өнөөдөр ч сольж нэммээр байна. Гэвч хууль, аж ахуй нэгжүүдийн маргаанаас болж урагшаа алхахгүй байна" гэв.

Нийслэлд 2022 оноос томоохон бүтээн байгуулалт эхэлнэ. Нийт 90 байршилд холбоос, гол, туслах зам хийгдэнэ. 1800 метр гүүр болон шинээр байгуулах тулгуур байгууламж бүхий галт тэрэгний зураг төслийн ажлууд хийгдэж байна гэж албаныхан мэдээлсэн.

2020 оны авлигын индексийн дүнгээр Монгол улс 35 оноо авч 180 улсаас 111-р байрт эрэмбэлэгдсэн.

Бизнес эрхлэхүй 2020 тайлангаар манай улс 190 орноос 81-р байрт жагсаж байна.

Нийслэлийн нутгийн захиргааны 42 байгууллагаас 600 нэр төрлийн үйлчилгээг иргэн хуулийн этгээдэд үзүүлж байна. Үүнээс:

  • Тусгай зөвшөөрөл олгох: 45
  • Энгийн зөвшөөрөл олгох 30
  • Зөвшөөрлийн шинжтэй буюу эрх олгосон 97, нийт 172 үйлчилгээ байна.

Дээрх зөвшөөрлүүдээс шаардлагагүй, хуульд зааснаас бусдыг хөнгөвчлөх, хүчингүй болгох ажлыг зохион байгуулах ажлын хэсэг байгуулах бөгөөд үүнд ААН-үүдийн оролцоо чухал гэв.

Ажлын хэсэг 12 сарын 20-нд хотын даргад саналаа танилцуулна.

13 орчим тэрбум төгрөгөөр 17 хороо шинээр байгуулж байна. Эхний ээлжид эмнэлэг, цагдаа, хэсгийн ахлагч нар түрээсийн байранд байрлана. Нийслэлд 15-30 мянган хүн амтай 50 гаруй хороо бий.

Алслагдсан, хүн ам ихтэй хороонд төрийн үйлчилгээ авч чадахгүй иргэд олон байна. Хорооны иргэдийн тоо 15 мянгаас дээш гарвал төрийн үйлчилгээ хүн бүрт хүрч чадахгүй болдог гэж Нийслэлийн засаг дараг Д.Сумъяабазар хэллээ.






Шинэ мэдээ

Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54"Австраличууд NAF-г бус багийг нь минороос хассан MongolZ-г дэмжих юм"4 сар 26. 19:06Ж.Энхбаяр “…Би үлдэнэ, та нар нүү” гээд яамныхнаа уурлуулжээ2024, 10 сар 28. 8:15Х.Баттулгын 2027 оны сонгуулийн бэлтгэл “Хүүхэд хөгжлийн карт”-аар эхлэв үү2024, 9 сар 24. 9:32Нүүрсний хулгайн “СЭЖИГТЭН” УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог удирдана2024, 9 сар 23. 15:07Шатахууны салбарт нэгэн арваныг эрхшээсэн “Трафигура”2024, 9 сар 23. 15:03Шахмал түлшний борлуулалт эхэллээ2024, 9 сар 15. 17:06Идэр голын цутгалд 12 000 жарамгай тавилаа2024, 6 сар 20. 17:50“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр нээлтээ хийлээ2024, 6 сар 20. 17:40Өчигдөр орсон борооноор Налайх дүүрэгт 6 гэр, 3 байшин усанд автжээ2024, 6 сар 20. 17:36Зуслангийн автобус өнөөдрөөс үйлчилж эхэллээ2024, 6 сар 20. 17:34Байшин шатаж, хоёр хүний амь эрсэджээ2024, 6 сар 20. 17:33Ой хээрийн түймрийн улмаас АНУ-д онц байдал зарлалаа2024, 6 сар 20. 17:31"Старт-ап улсын уралдаан-2024" шилдгүүдээ тодрууллаа2024, 5 сар 29. 17:37АН-ын Улс төрийн зөвлөл 15:00 цагт хуралдана2024, 5 сар 20. 12:48НӨАТ-ын сугалааны азтанууд лхагва гарагт тодорно2024, 5 сар 20. 12:44Намууд өнөөдөр нэр дэвшигчдээ тодруулна2024, 5 сар 20. 12:36Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа2024, 5 сар 20. 12:07Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тохирох ял шийтгэл оногдуулж байх нь шударга ёсны зарчим2024, 5 сар 15. 17:24Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоккейн үндэсний шигшээ багийн тамирчдыг хүлээн авч уулзлаа2024, 5 сар 15. 17:20Гэмт хэргийн бүлэглэлийнхэнд 1-16 жилийн хорих ял оноолоо2024, 5 сар 14. 15:24Б.Энхбаяр: Бид Ч.Сайханбилэгийн хаана байгааг мэднэ2024, 5 сар 14. 15:20Эверестэд авирсан Монголын хоёр уулчин сураггүй болсон талаар мэдээллээ2024, 5 сар 14. 15:16Ногоон автобусны сонсголыг энэ сарын 21,22-ны өдрүүдэд зохион байгуулна2024, 5 сар 14. 12:40

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.