Өнөөдөр билгийн тооллын өвлийн тэргүүн сарын "Зулын 25" буюу Богд Зонхов ламын "Их Дүйчэн" ѳдѳр тохиож байна. Энэ өдөр зулыг ихэвчлэн гадаа өргөж, Богд ламыг бодон мөргөдөг. Зарим хүрээ хийдэд ч үдшийн гялаан гарах үед гадаа олон зул өргөж, Богд ламын магтаал, залбирал уншдаг. Мөн айл гэр хотлоор малаа хотлуулсны хойно айл бүрээр орж, тос идэж цэнгэдэг уламжлал тогтжээ.
Энэ өдөр бурхны шашинт айлууд зул өргөн, цагаан хоол идэж, маани мэгзэм уншин залбирдаг. Зулын 25-нд уншсан нэг маани түм болж, нэг зул мянга болон арвижин бие, хэл, сэтгэл ариусан их буян хурдаг хэмээн үздэг байна.