Гэрлийн баяр буюу Ханука баяр

2021-11-29
1073
Хэзээ нэгэн цагт кинон дээрээс Ханука гэдэг үг сонсож байсан уу? Тэгвэл жил бүрийн 11 сарын сүүлээс 12 сарын сүүл хүртэл Еврейн кислев хуанлийн 25-нд эхэлж, 8 өдөр дараалан үргэлжлэх Еврейчүүдийн Ханука баяр болдог байна. Энэ жилийн хувьд 2021 оны 11 сарын 28-нд нар жаргахаас эхлээд 12 сарын 6-ны шөнө хүртэл үргэлжилнэ.
 
Ханукаг МЭӨ 200 оны орчимд өнөөгийн Израйлын газар нутгийг Ассирийн Грекчүүд эзлэн авч, эзэн хаан 3-р Антиох ард түмнийг Грекийн бурхадад мөргө хэмээн шаарджээ. Харин үүнийг эсэргүүцсэн хүн цөөтөй Иудейн арми /The Maccabees/ тэднийг ялан дийлсэний дараа нурж, сүйдсэн Иерусалимын ариун сүмд ирэхэд менора /8 лаатай суурь/-д нь 1 шөнийг гэрэлтүүлэх хэмжээтэй цэвэр тос үлдсэн байх бөгөөд тэр лаа уг нь 1 шөнийг гэрэлтүүлэн асах ёстой байсан ч 8 өдрийн турш тасралтгүй асчээ. Энэ тосны бэлгэдэл нь Бурхан тэднийг орхиогүй, амьдрал нь цаашид хэвийн үргэжлэх, мөн чидун жимсний тосыг ихээр үйлдвэрлэх гэсэн 3 итгэл найдварыг өгчээ.
 
Гэрлийн баярыг тэмдэглэхдээ эхний шөнө менора /9 лааны суурь/-гийн эхний лааг бусдаасаа арай өндөр голын 9 дэх лааг /шамаш гэдэг/-аар асаах бөгөөд энэ мэтчилэн шөнө бүр 1 лааг нэмж асаасаар 8 дахь шөнө бүх лаанууд асч харанхуйг гэрэлтүүлдэг. Менораг дэлхийг гэрэлтүүлэхийн тулд цонхны дэргэд байрлуулна.
 
Гэрлийн баярыг тэмдэглэхдээ дэлхийн өнцөг булан бүрт байгаа Еврейчүүд тухайн улс орон, нөхцөл байдал, амьдралын хэв маягаасаа хамаарч өөрийнхөөрөө тэмдэглэх ч хамгийн гол нь шөнө менораг асааж, гаднах түнэр харанхуйд гэрэл түгээдэг аж.
 
Ханукагийн үеэр гэр бүл, найз нөхөд, дотны хүмүүс нэг дор цугларан, хоол унд элбэг дэлбэг байхаас гадна нэгэнт гэрлийн баяр, тосны бэлгэдэлтэй учир бүх хоолоо тосонд шарж, хуурч бэлтгэнэ. Баярын ширээг Латка нэртэй төмсний бялуу /шарвин/, цэлцэгнүүрэн донат болон бусад олон төрлийн хоол, амттан чимнэ. Хоолны дараа дрэйдэл /4 талт, ээрмэл шиг эргүүлдэг/ тоглоомоо тоглон, бэлтгэсэн бэлэгнүүдээ хоорондоо солилцоно. Баярын үеэр хүмүүс хоорондоо ханука самеах хэмээн мэндлэх бөгөөд энэ нь гэрлийн баярын мэнд хүргэе гэсэн утгатай аж.
 
Сонирхуулахад өвлийн улиралд тэмдэглэдэг Ханукагийн үеэр хоорондоо бэлэг солилцох ёс огт байгаагүй ч Америк юмуу барууны оронд суурьшсан Еврейчүүд өвлийн баярын үеэр өөр хоорондоо бэлэг солилцдог болсон нь баяр илүү глобалчлагдсаныг илтгэнэ.
 
• Еврейн кислев хуанли нь 9 сартай, сар бүр нь 29-30 хоногтой. Тиймээс Грегорийн тооллоор жил бүр өөр өөр өдөр тохиодог.
• 1951 онд Израйлын ерөнхий сайдаас менора бэлгэнд авсан АНУ-ын ерөнхийлөгч Харри Труман тухайн жилд анх удаа цагаан ордонд Ханукаг тэмдэглэхдээ Израйлыг дэмжиж байгаа гэдгээ давхар илэрхийлж байсан бол 1979 оноос ерөнхийлөгч Жимми Картер албан ёсоор тэмдэглэснээс хойш жил бүр тэмдэглэж байгаа.
• Нью Йорк хотын Гранд Арми Плаза дэлхийн хамгийн том менораг босгожээ. 2020 оны 12 сарын 2-оос 12 сарын 9-ны хооронд 975 см өндөр, 1814 кг жинтэй менораг шөнө болгон нэг нэгээр нь асааж байв.
• 1800-аад оны сүүлээс дэлхийд танигдаж эхэлсэн Ханука бол Еврейчүүдийн хамгийн гол баяр биш юм. /Pesaḥ (Passover), Shavuot (Feast of Weeks, or Pentecost), and Sukkoth (Tabernacles)/
• Жил бүр Ханукагийн үеэр 17,5 сая гаруй суфганиёт буюу желли донатыг зөвхөн Израйлд иддэг аж.
• Менора буюу лаануудыг баруунаас зүүн рүү өрдөг боловч асаахдаа зүүнээс баруун руу буюу хамгийн сүүлд өрсөн лаанаас эхлэн асаадаг.
 





Шинэ мэдээ

Ойрхи дорнодын мөргөлдөөний нөлөө: Монгол & Солонгос4 сар 9. 7:16Н.Удаанжаргалын "араас" Б.Долгормаа явчихав уу?!4 сар 9. 7:13АН: УДШ-ээс өгсөн зөвлөмжийн дагуу дүрмийн засваруудыг хийнэ2025, 11 сар 21. 20:00Фото: Академич Содовсүрэнгийн Нарангэрэлд “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээлээ2025, 11 сар 21. 19:58Баянзүрх дүүрэгт гэмт хэрэг зөрчил 9.5 хувиар буурсан байна2025, 9 сар 6. 23:07Эмэгтэй сагсчид хагас шигшээд Тайванийн багтай тоглоно2025, 7 сар 19. 15:13МҮБХ: Дөрвөн бөхийн сорьцоос хориглосон бодис илэрчээ2025, 7 сар 19. 15:13Ерөө сумаас 1800 жилийн өмнөх язгууртны бунхан олджээ2025, 7 сар 19. 15:09Украины шинэ ерөнхий сайдыг томилов2025, 7 сар 18. 15:09Япон улс шинэ атомын станцтай болж магадгүй2025, 7 сар 17. 15:10Олон улсын прокурорууд цахим орчин дахь гэмт хэрэгтэй хамтран тэмцэнэ2025, 6 сар 11. 14:47Занданшатар намтар2025, 6 сар 11. 14:43Ши Жиньпинийг "APEC"-ийн дээд хэмжээний уулзалтад урьжээ2025, 6 сар 11. 14:08Б.Хүдэр-Ян: Аав зөвлөгөө өгдгөөс биш албан тушаал, эрх мэдлийн хувьд тусалж байгаагүй2025, 6 сар 11. 14:06Худалдаа хөгжлийн банкны Дорноговь салбар шинэчлэгдэж, урамшуулал зарлалаа2025, 6 сар 11. 14:04Б.Чойжилсүрэн: III Цахилгаан станцын осол гарсан хэсгийг хуулийнхан шалгаж байгаа учраас бид орж чадахгүй байгаа, нэвтрэх эрх хүссэн2025, 6 сар 11. 14:03Бурхан багшийн их дүйчин өдөр бүх нийтээр амардаг улсууд2025, 6 сар 11. 14:01СЭНГҮР брэнд 200 шилдэг харилцагчдадаа ХӨРГӨГЧ, 1500 харилцагчид ГАРЫН БЭЛЭГ хүргүүлж талархлаа илэрхийллээ2025, 6 сар 5. 15:35Засгийн газар ард түмний дуу хоолойг үл тоож, нэр хүндээ алдсан албан тушаалтныг Тайвань дахь төлөөлөгчөөр томилохоор хэлэлцэж байна2025, 5 сар 27. 19:07Б.Хурцыг Тайванийн тал хүлээж авах уу2025, 5 сар 26. 12:02“Айл бүр хашаандаа 5 мод” төсөл хэрэгжүүлнэ2025, 5 сар 7. 13:34Цацрагийн хэмжилт, шинжилгээ хийх олон улсын стандартад нийцсэн лаборатори байгуулна2025, 5 сар 7. 13:25Дөрвөн улиралд ажиллах хүүхдийн зуслан байгуулах ажлыг хэрэгжүүлнэ2025, 5 сар 7. 13:23Дөрвөн улиралд ажиллах хүүхдийн зуслан байгуулах ажлыг хэрэгжүүлнэ2025, 5 сар 7. 13:23“Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлтэд өнөөдрийн байдлаар 5000 гаруй хүн бүртгүүлээд байна2025, 5 сар 3. 11:51

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.