Цагдаагийн байгууллагад 2021 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр нийт 1656 гомдол мэдээлэл ирсэн бөгөөд үүнээс зөрчлийн шинжтэй 1357, гэмт хэргийн шинжтэй 58 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна.
Хоногийн хугацаанд хулгайлах гэмт хэрэг 16, гэр бүлийн хүчирхийлэл 143, согтуугаар авто машин жолоодсон 101 хэргийг илрүүлэн шалгаж байна.