Нидерландын нийслэл Амстердамд Өмнөд Африкаас хоёр нислэгээр ирсэн 13 хүнд коронавирусын шинэ хувилбар болох Омикрон илэрсэн байна.
Нислэгүүдээс ирсэн бүх зорчигчдоос шинжилгээ авсан бөгөөд тэдгээрээс 61 хүн эерэг хариутай гарсан аж .
Ковидийн тохиолдол шинэ хувилбар бүртгэгдэж, шинэ хувилбарын талаар санаа зовниж байгаа энэ үед Нидерландад хатуу хөл хорионы үеийн хязгаарлалтууд тавигдаж эхэлж байна.
Үүнд нэгнийдээ зочлох, соёлын газруудыг эрт хаах хаагдах, гэрт цугларах хүний тооны хязгаарлалт зэрэг багтана.
Омикроныг лхагва гарагт Өмнөд Африк Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагад (ДЭМБ) анх мэдээлсэн бөгөөд дээрх баримтууд нь хэдий вакцинтай ч дахин халдвар авах эрсдэл өндөр байгааг харуулж байна. ДЭМБ-аас "Омикрон хувилбарыг "Онцгой анхаарал татах хувилбар" гэж ангилаад буй.
Нидерландын Нийгмийн эрүүл мэндийн үндэсний хүрээлэн өнгөрсөн ням гарагт Омикроны 13 тохиолдлыг зарласан боловч давтан шинжлэх үйл явц нь хараахан дуусаагүй байна гэж мэдэгдсэн бөгөөд энэ нь бусад хувилбаруудтай харьцуулвал Омикроныг илүү олон нарийн шинжилгээнээс олж мэдэж байгаа гэсэн үг юм.
И. Шинэбат