ОХУ-ын Кемерово муж дахь Листвяжная уурхайд гарсан ослын улмаас 52 хүн амь үрэгдсэний зургаа нь уурхайн аврагчид байсан гэж орон нутгийн захиргааны эх сурвалж мэдээлэв.
"Уурхайд амьд хүн нэг ч үлдээгүй"
"Урьдчилсан мэдээллээр уурхайд амьд хүн үлдээгүй. 52 хүн амь үрэгдсэн, ихэнх цогцосууд уурхайд үлдэж, температур тогтворжиж, метан хийн агууламж багассаны дараа газрын гадарга дээр гаргана гэжээ. Уурхай руу аврах ажиллагаа явуулахаар орсон аврагчлын нэг багтай холбоо тасарсан. Гэтэл тэд хүчилтөрөгчийн дутагдлаас болж нас барсан байжээ.
Уурхайн захирал болон түүний орлогчийг саатуулжээ
Пүрэв гарагийн орой ОХУ-ын Мөрдөн байцаах хороо Листвяжная уурхайн 47 настай захирал, түүний 59 настай нэгдүгээр орлогч, 36 настай талбайн менежер нарыг баривчилсан тухай мэдээлсэн.
Уурхайд гарсан осолтой холбогдуулан мөрдөн байцаагчид хоёр ба түүнээс дээш хүний амь насыг хохироосон, үйлдвэрлэлийн аюулгүй байдлын шаардлага зөрчсөн гэсэн зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэсэн.
Их утаанаас болж амиа алдсан
Ослын дараа Кузбассын амбан захирагч Сергей Цивилев хохирогчдын 49 нь эмнэлэгт хүргэгдснээс дөрвөн хүний биеийн байдал хүнд, 41 нь хөнгөн, дунд зэрэг байна гэж мэдэгдэв.
Бүс нутгийн гамшгийн анагаах ухааны төвд шаталтын бүтээгдэхүүний хордлогын улмаас хохирогчид бэртэж гэмтээгүй болохыг тодрууллаа.
Аюултай хийн агууламжийн улмаас аврагчид уурхайг яаралтай орхих шаардлагатай болсон гэж уурхайн захиргаа мэдээллээ.
Ослын шалтгааны талаар олон нийтийн мэдээллийн хэрэгсэл юу гэв
Техникийн хяналтын албаны эх сурвалж Интерфакс агентлагт мэдээлснээр 250 метрийн гүнд агааржуулалтын сувагт дэлбэрэлт болсон байна. “ Дараа нь гал гарсан.
Ростехнадзорын хэлтэст агааржуулалтын хоолойд дэлбэрэлт болсон тухай мэдээллийг хүлээн авчээ. Энэ талаар шуурхай албаны жижүүр агентлаг "09:08 цагт тэд утсаар ярихад утаа байна гэсэн. 15 минутын дараа 823 тоот агааржуулалтын дрейфт дэлбэрч, хүмүүс уурхайг орхиж газрын гадарга руу гарч эхэлжээ,
Утаа гарсны дараа уурхайчид бие даан газрын гадарга дээр гарсан гэж тус уурхайн захиргаа мөн мэдэгдэв.
"Листвяжная" уурхай
Листвяжная уурхай нь "СДС-Уголь" компанийн нэг хэсэг юм. 2012 оны наймдугаар сард тухайн үеийн Ерөнхий сайд байсан Дмитрий Медведев энэ уурхайд ирж байжээ.
ТАСС агентлагийн онцгой байдлын албаны эх сурвалжийн мэдээлснээр утаа гарах болсон шалтгаан нь агааржуулалтын нүхэнд нүүрсний тоос ассантай холбоотой аж. Үүний дараагаар утаа нь агааржуулалтаар дамжин уурхайн даяар тархсан” гэж эх сурвалж хэлэв.
Интерфаксын эх сурвалжийн мэдээлснээр гол хувилбар нь аюулгүй байдлын зөрчил юм. Гэсэн хэдий ч тоног төхөөрөмжийн эвдрэл, "байгалийн шалтгаанаас" богино холболт үүссэн гэх мэт өөр хувилбарууд байгааг тэрээр тэмдэглэв.
Амбан захирагч Цивилев Кузбасст гурван өдрийн гашуудал зарлав.
Уурхайн осол
Листвяжная уурхайн осол бол Оросын орчин үеийн түүхэн дэх хамгийн ноцтой үйл явдлын нэг боллоо.
Тус улс ад болж байсан ижил төстэй ослуудыг дурдвал:
2007 онд Кемерово мужийн Новокузнецк хотын Ульяновская уурхайд сүүлийн жилүүдэд тохиолдож байгаагүй томоохон осол гарч, 110 хүн амиа алдсан юм.
2010 онд Междуреченск (бас Кузбасс) дахь Оросын хамгийн том нүүрсний уурхай болох Распадская уурхайд дэлбэрэлт болж 90 гаруй уурхайчин амиа алджээ.
Эх сурвалж: Lenta.ru, BBC болон бусад