“Өвлийн идэш” нэртэй  өндөр үнийн өргөтгөсөн худалдаа

2021-11-29
9473

Нийслэлийнхний өдрийн сайныг өнжин хүлээсэн “Өвлийн идэш” өргөтгөсөн худалдаа энэ сарын 25-аас Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна дотно талбайд эхэлжээ.

Жирийн иргэдийн дийлэнх нь авдаг цалин, амьдралын боломждоо хязгаарлагдан хямд мах, цагаан идээний хүсэмжлэлтэй байгаа болхоор энэ өдрүүдэд  “Хүчит Шонхор”-ыг бус төв цэнгэлдэхийг зорьж байна.  

Энэхүү өргөтгөсөн худалдааг ХХААХҮЯ болон Нийслэлийн захирагчийн алба, аймаг орон нутгуудын удирдлага хамтран зохион байгуулж байгаа, ченжийн гар дамжаагүй болхоор  хямд үнэтэй, гарал үүсэл, эрүүл ахуйн баталгаатай гэхчлэн  тодотгол дагалдаж байв.

Тэр ч байтугай зохион байгуулагчдын нэг дарга хэлэхдээ “Ченжүүд эндээс мах хямд үнээр бөөндөж аваад зах дээр аваачиж өндөр үнээр зарж болзошгүй тул хяналт  тавьж ажиллана хэмээн биднийгээ баярлуулж байв.

ХХААХҮЯ-аас энэ талаархи мэдээлэлдээ “Нийслэлийн иргэдийн хөдөө явж идэш бэлтгэх цаг зав, хөрөнгө мөнгийг хэмнэж малчдын гараас ямар нэгэн зуучлагчаар дамжуулалгүй, аль болох бөөний үнээр өвлийн идшээ базаахад нь туслах зорилгоор энэхүү арга хэмжээг зохион байгуулж байна” гэдгээ  дахин дахин илэрхийлсэн.

Бөөний үнээр өвлийн идшээ бэлдчихвэл ч бөндийгөөд явчихаж байгаа юм. Ийм л итгэл үнэмшилтэйгээр  хүүгээ унаатай нь  дуудаж, сав сааль бэлдэж, арай л хутга шөвөг, дээс  хүлээс авахаас наахнуур юм болж  сүрийг үзүүлж очсон чинь ёстой л “их санасан газар есөн шөнө хоосон хонов” гэгч боллоо.

Мах нь ч нэг их  элбэг биш байна. Хонь ямааны гулууз Хүчит шонхорын үнээс ялгарах юм ердөө алга. Нэг кг нь 7600-8000 төгрөг.  Гэхдээ сонголт үнэхээр алга, махны ерөнхйи өнгө зүс сайнгүй, туранхай талдаа.

“Өвлийн идэш” гэж байгаа болхоор үхрийн мах л бодогдоод байлаа. Бүтнээр нь авчихмаар залуу үхрийн мах үзээд өгье ч гэсэн алга. Алаг цоог хаа нуруухан 9500 төгрөгөөс л дээш үнэтэй байна. Зарим газар бүр 9800 гэж байна. Том биетэй хөгшин үнээ, эсвэл бухынх болов уу гэмээр хальстай туранхай мах харин хэд хэдэн газарт байна лээ. Хүн тоож авахгүй байгаа бололтой юм.

Харин дотор талд  үхрийн ангилсан мах, тухайлбал хэрчиж жижиглэсэн хавирга 11000,  гуяны бололтой цул мах 12500 гэж байна.

Нэг асарт үхрийн хуйхалсан тагалцаг  кг нь 14500  төгрөг гээд байж байна. Сониучирхаад 4 ширхэгийг жигнүүлж үзсэн 5 кг илүүтэй болж 70 гаруй мянган төгрөг болж байна билээ.

Хэнтийгээс ирсэн гээд  хонины цэвэрлэж цус цутгасан цувдай 15 мянган төгрөг гэхчлэн.

Ченжийн гар дамжаагүй хямд үнэ,  бөөний үнээр өвлийн идшээ бэлдэх  бол зүгээр л  хошгоруулалт  байсан юм байна.  

Яг үнэндээ тэнд хүмүүс худалдан авалт хийх бус үнэ асуух л “үүрэг даалгавартай” яваа юм шиг  анзаарагдсан.

Гэхдээ яахав, олны олон дунд  ганц нэг хүн хонины гулууз авч байгаа харагдсан.  

Мах тойрсон марш үүгээр өндөрлөж цагаан идээ рүү орж явчихав.

Хэнтийн Дадалын цөцгий нэг кг нь 18 мянгаас буухгүй гэж байна. Өнгөрөгч намар кг нь 10 000 гээд бараг гуйлгуулж шахам авдаг байсан үеэ гуниглуухан эргэн санав.

Долоо хоногийн өмнө Хүчит шонхор дээр 23 мянган төгрөг гэж байсан зөөхий /өрмөн тос/ 27 мянган төг. Булганы Баян-Агтын  5 л-ийн савтай айраг 30000  төг. Аньс, нэрс кг нь 18-20 мянган төгрөг.   

Нэг иймэрхүү үнэ ханшийн хөөрөгдөл дунд Нийслэлийнхий “Өвлийн идэш”-ээ бөөний үнээр бэлдэх үнэмшил үрэн таран замхарч байх шиг байна даа.

Манай дарга нар мөн ч олон хоног ярьсан даа. Дандаа сайхан зүйл. Гэвч амныхаа билгээр болсонгүй.  Бөөний үнэ бус үнийн хөөрөгдөл л тэнд  байна.

Уг зорилго, санаа нь зөв ч шийдэл, хэрэгжүүлэх тал дээрээ тултал ажиллаж чадсангүй.






Шинэ мэдээ

АН: УДШ-ээс өгсөн зөвлөмжийн дагуу дүрмийн засваруудыг хийнэ2025, 11 сар 21. 20:00Фото: Академич Содовсүрэнгийн Нарангэрэлд “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээлээ2025, 11 сар 21. 19:58Баянзүрх дүүрэгт гэмт хэрэг зөрчил 9.5 хувиар буурсан байна2025, 9 сар 6. 23:07Эмэгтэй сагсчид хагас шигшээд Тайванийн багтай тоглоно2025, 7 сар 19. 15:13МҮБХ: Дөрвөн бөхийн сорьцоос хориглосон бодис илэрчээ2025, 7 сар 19. 15:13Ерөө сумаас 1800 жилийн өмнөх язгууртны бунхан олджээ2025, 7 сар 19. 15:09Украины шинэ ерөнхий сайдыг томилов2025, 7 сар 18. 15:09Япон улс шинэ атомын станцтай болж магадгүй2025, 7 сар 17. 15:10Олон улсын прокурорууд цахим орчин дахь гэмт хэрэгтэй хамтран тэмцэнэ2025, 6 сар 11. 14:47Занданшатар намтар2025, 6 сар 11. 14:43Ши Жиньпинийг "APEC"-ийн дээд хэмжээний уулзалтад урьжээ2025, 6 сар 11. 14:08Б.Хүдэр-Ян: Аав зөвлөгөө өгдгөөс биш албан тушаал, эрх мэдлийн хувьд тусалж байгаагүй2025, 6 сар 11. 14:06Худалдаа хөгжлийн банкны Дорноговь салбар шинэчлэгдэж, урамшуулал зарлалаа2025, 6 сар 11. 14:04Б.Чойжилсүрэн: III Цахилгаан станцын осол гарсан хэсгийг хуулийнхан шалгаж байгаа учраас бид орж чадахгүй байгаа, нэвтрэх эрх хүссэн2025, 6 сар 11. 14:03Бурхан багшийн их дүйчин өдөр бүх нийтээр амардаг улсууд2025, 6 сар 11. 14:01СЭНГҮР брэнд 200 шилдэг харилцагчдадаа ХӨРГӨГЧ, 1500 харилцагчид ГАРЫН БЭЛЭГ хүргүүлж талархлаа илэрхийллээ2025, 6 сар 5. 15:35Засгийн газар ард түмний дуу хоолойг үл тоож, нэр хүндээ алдсан албан тушаалтныг Тайвань дахь төлөөлөгчөөр томилохоор хэлэлцэж байна2025, 5 сар 27. 19:07Б.Хурцыг Тайванийн тал хүлээж авах уу2025, 5 сар 26. 12:02“Айл бүр хашаандаа 5 мод” төсөл хэрэгжүүлнэ2025, 5 сар 7. 13:34Цацрагийн хэмжилт, шинжилгээ хийх олон улсын стандартад нийцсэн лаборатори байгуулна2025, 5 сар 7. 13:25Дөрвөн улиралд ажиллах хүүхдийн зуслан байгуулах ажлыг хэрэгжүүлнэ2025, 5 сар 7. 13:23Дөрвөн улиралд ажиллах хүүхдийн зуслан байгуулах ажлыг хэрэгжүүлнэ2025, 5 сар 7. 13:23“Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлтэд өнөөдрийн байдлаар 5000 гаруй хүн бүртгүүлээд байна2025, 5 сар 3. 11:51Г.Дамдинням: Бид нефтийн үйлдвэрээсээ онгоцны түлшээ гаргаж аваад ашиглая гэхэд Оросоос зөвшөөрөл авах гэрээ орж ирсэн2025, 5 сар 3. 11:29Өдөрт хагас сая хүн тээвэрлэдэг "United Airlines" Монголд ирлээ2025, 5 сар 3. 11:20

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.