Сүүлийн 24 цагийн хугацаанд коронавируст халдварын батлагдсан тохиолдол 329-өөр нэмэгдэж таван хүн нас баржээ.
Шинээр бүртгэгдсэн халдварын тохиолдлын 247 нь нийслэлд, 82 нь хөдөө орон нутагт гарсан гэж ЭМЯ мэдээлэв. Орон нутгаас хамгийн олон буюу 24 тохиолдол Дархан-Уул аймагт бүртгэгдсэн байна.
Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа 6481 хүний 129 нь нэн хүнд, 2513 нь хөнгөн, 30463 нь хүндэвтэр, 796 нь хүнд байдалтай байна.