Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ Кюүшюү башёд түрүүлэх болзлоо хангав

2021-11-28
727

       Японы мэргэжлийн сумо бөхийн Кюүшюү башёгийн 14 дэх өдрийн барилдаанд 73 дахь Их аварга Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ, Аби /М-15/-тай учраа таарч, түүнийг  ошитаоши мэхээр хаяж, башё дуусахаас 1 өдрийн өмнө түрүү бөхөөр тодорлоо.

Энэ цаг үед барилдаж байгаа ганц Их аварга Тэрүнофүжи башёгийн сүүлийн өдрийн барилдаанд Озэки Такакэйшотой барилдана.

Кюүшюү башёгийн хоёр Озэки цолтнууд болох Шодай, Такакэйшо нар энэ өдөр учраа таарч Озэки Такакэйшо цүкидаши мэхээр давж 12 даваа, 2 унаатай байгаа бол Шодай 9 даваа, 5 унаатай башёг үргэлжлүүлж байна.

Харин Тамаваши Б.Мөнх-Оргил /М-6/, Сэкиваке Митакэүмитэй барилдаж түүнд хатакикоми мэхээр ойчиж 9 даваа, 5 унаатай амжилттай барилдаж байна. 

Энэ өдөр Хошёорюү С.Бямбасүрэн /М-5/, Комүсүби Кирибаяама Б.Лхагвасүрэнтэй барилдаж түүнийг ёрикири мэхээр хаяж 6 даваа, 8 унаатай байгаа бол Кирибаяама 5 даваа, 9 унаатай энэ башёд амжилт тааруухан явна. Мөн Комүсүби Ичиножёо, энэ өдөр Хүкүтофүжи /М-12/-тэй барилдаж, түүнд цүкиотоши мэхээр унаснаар 5 даваа, 9 унаатай болов.

Чиёошома Г.Мөнхсайхан /М-7/ Ютакаяама /М-13/-тай учраа таарч түүнийг уватэнаге мэхээр хаяснаар 8 даваа, 6 унаатай болж 50 хувийн амжилтаа хийгээд байна.  

ЭХ СУРВАЛЖ: МОНЦАМЭ.МН






Шинэ мэдээ

Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54"Австраличууд NAF-г бус багийг нь минороос хассан MongolZ-г дэмжих юм"4 сар 26. 19:06Ж.Энхбаяр “…Би үлдэнэ, та нар нүү” гээд яамныхнаа уурлуулжээ2024, 10 сар 28. 8:15Х.Баттулгын 2027 оны сонгуулийн бэлтгэл “Хүүхэд хөгжлийн карт”-аар эхлэв үү2024, 9 сар 24. 9:32Нүүрсний хулгайн “СЭЖИГТЭН” УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог удирдана2024, 9 сар 23. 15:07Шатахууны салбарт нэгэн арваныг эрхшээсэн “Трафигура”2024, 9 сар 23. 15:03Шахмал түлшний борлуулалт эхэллээ2024, 9 сар 15. 17:06Идэр голын цутгалд 12 000 жарамгай тавилаа2024, 6 сар 20. 17:50“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр нээлтээ хийлээ2024, 6 сар 20. 17:40Өчигдөр орсон борооноор Налайх дүүрэгт 6 гэр, 3 байшин усанд автжээ2024, 6 сар 20. 17:36Зуслангийн автобус өнөөдрөөс үйлчилж эхэллээ2024, 6 сар 20. 17:34Байшин шатаж, хоёр хүний амь эрсэджээ2024, 6 сар 20. 17:33Ой хээрийн түймрийн улмаас АНУ-д онц байдал зарлалаа2024, 6 сар 20. 17:31"Старт-ап улсын уралдаан-2024" шилдгүүдээ тодрууллаа2024, 5 сар 29. 17:37АН-ын Улс төрийн зөвлөл 15:00 цагт хуралдана2024, 5 сар 20. 12:48НӨАТ-ын сугалааны азтанууд лхагва гарагт тодорно2024, 5 сар 20. 12:44Намууд өнөөдөр нэр дэвшигчдээ тодруулна2024, 5 сар 20. 12:36Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа2024, 5 сар 20. 12:07Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тохирох ял шийтгэл оногдуулж байх нь шударга ёсны зарчим2024, 5 сар 15. 17:24Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоккейн үндэсний шигшээ багийн тамирчдыг хүлээн авч уулзлаа2024, 5 сар 15. 17:20Гэмт хэргийн бүлэглэлийнхэнд 1-16 жилийн хорих ял оноолоо2024, 5 сар 14. 15:24Б.Энхбаяр: Бид Ч.Сайханбилэгийн хаана байгааг мэднэ2024, 5 сар 14. 15:20Эверестэд авирсан Монголын хоёр уулчин сураггүй болсон талаар мэдээллээ2024, 5 сар 14. 15:16Ногоон автобусны сонсголыг энэ сарын 21,22-ны өдрүүдэд зохион байгуулна2024, 5 сар 14. 12:40

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.