Баасан гарагийн өглөөнөөс эхлэн дэлхийн улс орнууд хилийн боомтдоо хязгаарлалтын арга хэмжээг чангатгаж, Өмнөд Африкт илэрсэн коронавиурсын B.1.1.529 гэж нэрлэсэн аюултай шинэ хувилбарыг импортлогдохоос урьдчилан сэргийлж эхлээд байна.
Одоогийн байдлаар коронавирусын шинэ хувилбар бүхий өвчний 100 орчим тохиолдол бүртгэгдсэний ихэнх нь Өмнөд Африкийн Гаутенг мужид, тусгаарлагдсан тохиолдол дэлхийн бусад хэд хэдэн оронд бүртгэгдсэн байна.
Омикрон хувилбар халдварласан тохиолдол одоогоор Өмнөд Африкаас гадна Израиль, Ботсван, Хонконг, Бельги улсуудад илрээд байна.