Монголд айлчилж байгаа ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга В.В.Абрамченко гэж хэн бэ

2021-11-27
2042

Улс тунхагласны баяртай давхардуулан Монголд айлчилж буй гадаадын хүндтэй зочин гэвэл ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга В.В.Абрамченко болов.  Тэр бол Оросын Засгийн газрын өндөр тушаалын залуухан сайд нарын нэг бөгөөд  нам бус гэдгээрээ ялгардаг.

Хатагтай В.В.Абрамченког хоёр орны Засгийн газар хоорондын комиссын Оросын талын дарга гэдгээр нь монголчууд бараг гадарлах байх. Тэрбээр энэ оны гуравдугаар сарын 18-нд Млнгол Улсын Шадар сайд С.Амарсайхантай цахим уулзалт хийж хоёр орны харилцаа хамтын ажиллагааны талаар тун нухацтай ярилцаж байв.  

Тэрбээр энэ уулзалтынхаа үеэр “Цар тахлын улмаас 2020 онд Орос-Монголын хоёр талын худалдаанд динамик өөрчлөлт гарсан ч оны эцэст түүний хэмжээ 1.4 тэрбум ам.долларт хүрсэн байна. Бид коронавирустай холбоотой хязгаарлалтыг цуцалсны дараа худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны үзүүлэлтүүд аажмаар сэргэнэ гэж найдаж байна. Миний  тэргүүлдэг Засгийн газар хоорондын комиссын хүрээнд энэ зорилтыг хэрэгжүүлэхийг  зорьж ажиллах болно. Бидэнд хамтын ажиллагааны олон сэдэв, туршлага бий "гэж  онцолж байв.  

 Энэхүү цахим уулзалтын үеэр Монгол Улсын иргэдийг ОХУ-ын их, дээд сургуульд сургах зорилгоор 550  залуучуудад төрийн тэтгэлгийг олгох, Улаанбаатар хотод Орос-Монголын хамтарсан сургууль байгуулах ажил дэмжигдсэн санагдана.

  Энэ сарын эхээр  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ОХУ-ын Засгийн газрын тэргүүн дарга М.В.Мишустинтай утсаар ярьсан.  Үүний дараа Засгийн газар хоорондын комиссын Оросын талын дарга  Монголд ийнхүү айлчилж,  комиссын 23 дугаар хуралдааныг хийж байна.

Өчигдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын 23 дугаар хуралдаанд оролцохоор Монгол Улсад хүрэлцэн ирсэн ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга В.В.Абрамченког хүлээн авч уулзах үеэрээ “Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ОХУ-д хийх айлчлалд Монголын тал өндөр ач холбогдол өгч, бэлтгэл хангаж буйг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тэмдэглээд, хоёр улсын харилцаанд хуримтлагдсан зарим асуудлыг шийдвэрлэх чиглэлээр Монголын тал идэвхтэй ажиллаж буйг” онцлосон юм.

 

В.В.Абрамченко гэж хэн бэ

 Тэрбээр Монголын хилээс холгйү орших Хакасийн автономит тойргийн Черногорск хотод 1975 онд төрсөн. Одоо 46 настай.  1998 онд Красноярскийн Хөдөө аж ахуйн их сургуулийг, 2004 онд ОХУ-ын Ерөнхийлөгчийн дэргэдэх Оросын Төрийн удирдлагын академийг  тус тус  төгссөн.

Ихэвчлэн газрын харилцааны чиглэлээр  янз бүрийн албан тушаалд ажиллаж байсан.  Харин 2015–2016 онд ОХУ-ын Хөдөө аж ахуйн дэд сайд. 2016–2020 онд ОХУ-ын Эдийн засгийн хөгжлийн дэд сайд,  Улсын бүртгэл, кадастр, зураг зүйн холбооны албаны даргыг хашиж байгаад 2020 оны 1-р сарын 21-нд Ерөнхийлөгчийн зарлигаар ОХУ-ын Ерөнхий сайдын орлогчоор томилогдон ажиллаж байна.

Нөхөр хүүгийн хамт амьдардаг, Сайдын 2020 онд мэдүүлсэн гэр бүлийн орлогын хэмжээ 18 сая 719 мянган рубль  бөгөөд нөхрийнх нь орлого  3 сая 588 мянган рубль гэжээ.






Шинэ мэдээ

Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54"Австраличууд NAF-г бус багийг нь минороос хассан MongolZ-г дэмжих юм"4 сар 26. 19:06Ж.Энхбаяр “…Би үлдэнэ, та нар нүү” гээд яамныхнаа уурлуулжээ2024, 10 сар 28. 8:15Х.Баттулгын 2027 оны сонгуулийн бэлтгэл “Хүүхэд хөгжлийн карт”-аар эхлэв үү2024, 9 сар 24. 9:32Нүүрсний хулгайн “СЭЖИГТЭН” УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог удирдана2024, 9 сар 23. 15:07Шатахууны салбарт нэгэн арваныг эрхшээсэн “Трафигура”2024, 9 сар 23. 15:03Шахмал түлшний борлуулалт эхэллээ2024, 9 сар 15. 17:06Идэр голын цутгалд 12 000 жарамгай тавилаа2024, 6 сар 20. 17:50“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр нээлтээ хийлээ2024, 6 сар 20. 17:40Өчигдөр орсон борооноор Налайх дүүрэгт 6 гэр, 3 байшин усанд автжээ2024, 6 сар 20. 17:36Зуслангийн автобус өнөөдрөөс үйлчилж эхэллээ2024, 6 сар 20. 17:34Байшин шатаж, хоёр хүний амь эрсэджээ2024, 6 сар 20. 17:33Ой хээрийн түймрийн улмаас АНУ-д онц байдал зарлалаа2024, 6 сар 20. 17:31"Старт-ап улсын уралдаан-2024" шилдгүүдээ тодрууллаа2024, 5 сар 29. 17:37АН-ын Улс төрийн зөвлөл 15:00 цагт хуралдана2024, 5 сар 20. 12:48НӨАТ-ын сугалааны азтанууд лхагва гарагт тодорно2024, 5 сар 20. 12:44Намууд өнөөдөр нэр дэвшигчдээ тодруулна2024, 5 сар 20. 12:36Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа2024, 5 сар 20. 12:07Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тохирох ял шийтгэл оногдуулж байх нь шударга ёсны зарчим2024, 5 сар 15. 17:24Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоккейн үндэсний шигшээ багийн тамирчдыг хүлээн авч уулзлаа2024, 5 сар 15. 17:20Гэмт хэргийн бүлэглэлийнхэнд 1-16 жилийн хорих ял оноолоо2024, 5 сар 14. 15:24Б.Энхбаяр: Бид Ч.Сайханбилэгийн хаана байгааг мэднэ2024, 5 сар 14. 15:20Эверестэд авирсан Монголын хоёр уулчин сураггүй болсон талаар мэдээллээ2024, 5 сар 14. 15:16Ногоон автобусны сонсголыг энэ сарын 21,22-ны өдрүүдэд зохион байгуулна2024, 5 сар 14. 12:40

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.