Өмнөд Солонгост нохойн махнаас зайлсхийх асуудлыг авч үзэх зөвлөх байгууллага нээхээр төлөвлөж байгааг Yonghap агентлаг мэдээлэв.
Ерөнхий сайд Ким Бу Гём Засгийн газрын хуралдаан дээр хэлэхдээ уг байгууллагын гол үүрэг бол нохойн махыг хориглох асуудлаар олон нийттэй зөвшилцөлд хүрэх явдал юм гэжээ. Улстөрчийн хэлснээр, энэхүү зөвлөх байгууллага ирэх сард байгуулагдах бөгөөд 20 мэргэжилтэн, иргэний нийгмийн зүтгэлтэн, төрийн албан хаагчид багтах аж.
"Гэрийн тэжээвэр амьтантай өрхийн тоо нэмэгдэж, амьтны эрхийг хамгаалах олон нийтийн сонирхол нэмэгдэж байгаа энэ үед нохойн махны хэрэглээг хоолны хуучин соёлын нэг хэсэг гэж үзэхгүй байхыг уриалах юм " гэж Ким Бу Гём хэлжээ
Энэ оны есдүгээр сард Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин засгийн газарт нохойн мах хэрэглэхийг хориглох асуудлыг авч үзэхийг санал болгосон юм. Түүнийг нохой тэжээх дуртай гэдгээрээ алдартай нэгэн гэх мэдээлэл бий. Ерөнхийлөгчийн Сөүл дэх байранд Мүний хувийн тэжээвэр амьтад болох хэд хэдэн нохой амьдардаг аж.