Цар тахлын улмаас 2 жилээр хойшилсон Монголын хоккейн лигийн 2019-2020 оны улирлын плэй оффын тоглолтууд “Steppe arena”-д энэ сарын 21,22,24-ний өдрүүдэд зохион байгуулагдаж өндөрлөлөө.

Шигшээ тоглолтод Улаанбаатар хотын Отгон-Од клубын “Бласт” баг Багануур дүүргийн “Багануур” багийг 7:6 харьцаатай ялж хүрэл медаль хүртсэн бол алтан медалийг Эрдэнэт хотын “Хангаръд” баг Дархан хотын “Шарын гол” багийг 6:3 харьцаатай ялж лигийн аваргаар тодорлоо. Ингэснээр МХЛ-ийн түүхэнд 6 удаа аваргын цом өргөсөн Отгон-Од багийн амжилттай зэрэгцэж байна.
I. “Хангаръд”
II. Шарын гол
III. Бласт
IV. Багануур
Тэмцээний шилдэг тоглогчдоор:
Шилдэг хамгаалагч- Г.Тамир /Отгон-Од Бласт/
Шилдэг тэгш тоглогч- Г.Алтангэрэл /Багануур/
Шилдэг довтлогч- И.Гэрэлт /Хангаръд/
Шилдэг хаалгач- Б.Баатархүү / Хангаръд / тус тус шалгарлаа.
Хаалтын үйл ажиллагааны үеэр Монголын хоккейн холбооны Ерөниийлөгч, Монгол Улсын Их Хурлын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан лигийн 10 клубт иж бүрэн хоккейн хувцас хэрэглэл гардуулсан юм.
и. Шинэбат