БНСУ гэрээт ажилчдаа татан авах асуудлыг ирэх сараас эхлүүлнэ гэж мэдэгдснийг ХНХ-ын сайд А.Ариунзаяа чуулганы хуралдааны үеэр мэдээлж байв. Тэгвэл тус улсын Засгийн газраас гадаадаас ажиллах хүч авах асуудлыг нээлттэй болгохоо мэдэгдсэний дагуу энэхүү үйл ажиллагааг зохион байгуулж эхлээд байна.
Тодруулбал, Тус улсын Аж үйлдвэр хүний нөөцийн хэрэг эрхлэх газар өөрийн орны ажил олгогчидтой уулзалт зохион байгуулж, 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн нислэгээр хүлээн авахаар нэрсийг эцэслэн ирүүлсэн 39 иргэнөчигдөр тус улсыг зорьжээ.
2019 оноос БНСУ-ын Гадаад ажил хайгчаар хөдөлмөрийн биржид нэр нь байршиж ажлын санал хүлээн авсан, явах тов хүлээгдэж буй 670 орчим иргэн байна. Эдгээр иргэдийг анх Хөдөлмөрийн биржид байршиж, ажлын санал хүлээн авсан дарааллаар нь хүлээн авах тухай БНСУ-ын Аж үйлдвэр хүний нөөцийн хэрэг эрхлэх газрын Монгол Улс дахь И Пи Эс төвөөс бидэнд албан ёсоор мэдэгдэд байна.