Г.ЗАНДАНШАТАР:  Анхдугаар Үндсэн хууль ТУСГААР ТОГТНОЛЫН ҮНЭ ЦЭНЭТЭЙ билээ

2021-11-26
376

УИХ-ын дарга Г.Занданшатар Анхдугаар үндсэн хуулиа баталж, Бүгд найрамдах улс тунхагласны 97 жилийн ойн мэндчилгээ дэвшүүллээ.

Бүрэн эрхт, тусгаар тогтносон Монгол Улсын ард иргэд ээ,

Та бүхэндээ Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласан түүхэн өдрийн баярын мэндчилгээ өргөн дэвшүүлье.

Хүннү гүрэн байгуулагдсанаас хойших хоёр мянган, Монголын нэгдсэн тулгар төр байгуулагдсанаас нааших найман зууны түүхийн хуудсанд алтан үсгээр бичигдэх түүхэн тэмдэглэлт үйл хэрэг энэ өдөр тохиосон юм.

Энэ бол Монгол хэмээх улс үндэстэн түүхэндээ анх удаа Үндсэн хуультай болсон үйл явдал байлаа. Энэхүү Үндсэн хууль бол Монгол хэмээх улс үндэстэн оршин буйгийн илэрхийлэл, цаашид бие даасан, бүрэн эрхт, тусгаар тогтносон улсаа дэлхий дахинаар хүлээн зөвшөөрүүлэх түүхэн хувь заяаг тодорхойлсон баримт бичиг юм.

1911 онд өрнөсөн Үндэсний ардчилсан хувьсгалын дараах Богд хаант Монгол Улсын үеэс Үндсэн хуультай болох асуудал яригдаж, Англи, Америк, Герман, Голланд, Япон гэх мэт улс орнуудын Үндсэн хуулийг харьцуулан судалж, зарим төсөл боловсруулж байсан баримт бий.

Энэ үед Манжийн засаг захиргааг халж, өөрийн хууль тогтоомжийг боловсруулан мөрдүүлж, Улсын Дээд, Доод хурлыг байгуулан ажиллаж байсан нь Үндсэн хуульт төрийн байгуулал тогтоох эрмэлзлийн илэрхийлэл байсан юм.
Улмаар 1921 оны Ардын хувьсгалын дараа Үндсэн хуультай болох асуудал эрчимжиж, Тангаргын гэрээ, Улсын Хурлын дүрэм, Нутгийн захиргааны дүрэм зэргийг баталсан бөгөөд эдгээр нь Үндсэн хууль батлахаас өмнөх Үндсэн хуульчилсан баримт бичгүүдийн нэг гэж судлаачид үздэг билээ.

Үндсэн хууль боловсруулах ажлын хэсгийг 1922 онд МАН, Ардын Засгийн газрын “Хууль цааз зохиох тухай” тогтоолоор Шүүх яамны сайд, хурц гүн Магсаржаваар ахлуулан Жамсрангийн Цэвээн, Бат-Очир гүн нарын зэрэг хүмүүсийн бүрэлдэхүүнтэй байгуулсан байдаг.

Дээрх тогтоолд “…Англи мэт хэмжээт цаазат, ардын эрхт олон улсын хууль дүрмийг харгалзан, одоогийн засгийн үндсэн журамд нийцүүлэн” Үндсэн хуулийг боловсруулах чиглэл өгсөн байдаг.

“Хэмжээт цаазат, ардын эрхт” гэсэн нэр томьёо нь Эзэн хаантай парламентын Бүгд Найрамдах Улсыг баримжаалж байсан хэрэг юм. Гэвч тухайн үеийн гаднын болон дотоодын улс төрийн хүчин зүйлийн нөлөөлөл, шахалтаас болж дээрх ажлын хэсгийг татан буулгаж, богино хугацаанд Үндсэн хуулийн төслийг боловсруулж, батлуулсан байдаг.

Үүнд тухайн үеийн Зөвлөлт Орос Улс, Коминтерний нөлөө орсон боловч манай анхны Үндсэн хууль ардчилсан чиг баримжаатай байсан бөгөөд гол үзэл баримтлал нь Үндсэн хуульд тусаж чадсан юм.

Ийнхүү улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг Үндсэн хуулиараа баталгаажуулсан учраас Анхдугаар Үндсэн хууль ТУСГААР ТОГТНОЛЫН ҮНЭ ЦЭНЭТЭЙ билээ.

Тиймээс Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улс тунхагласан энэ өдөр бол монголчууд бидний тусгаар тогтнолоороо, улс үндэстнээрээ бахархах бас нэгэн Монгол бахархлын өдөр гэж хэлж болно. Энэ бахархлын эзэн нь монгол хүн ТА, монголчууд БИД билээ.

Монгол Улс түүхэндээ 4 удаа Үндсэн хууль баталсан байдаг. Хамгийн сүүлийн буюу 1992 онд баталсан ардчилсан шинэ Үндсэн хуулийг өдгөө бид мөрдөн хэрэгжүүлж байна.

Парламентат ёсоо бэхжүүлэх, засаглалын харилцан хяналт-тэнцлийг зохистой болгох, хууль шүүхийн байгууллагын хараат бус байдлыг хангах, нутгийн удирдлагыг боловсронгуй болгох зорилгоор 2019 онд Үндсэн хуульдаа нэмэлт, өөрчлөлт оруулсан. Энэхүү нэмэлт, өөрчлөлтийг хоёр жилийн өмнөх яг энэ өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч соёрхон баталгаажуулсан. Тиймээс Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт батлагдсаны 2 жилийн ой энэ өдөр давхцаж байгаа билээ.

Энэхүү нэмэлт, өөрчлөлтөөр Төр цэгцрэн, Засаглал тогтворжиж, Шударга ёс тогтох Эрх зүйн хувьсгалын эхлэл тавигдсан.

Монгол Улсын Үндсэн хууль, түүнд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг сахин хэрэгжүүлж, САЙН ЦАГ, САЙХАН ИРЭЭДҮЙН төлөө хамтран зүтгэхийг ард түмэндээ хандан уриалъя.

Монгол эх орон минь мөнх оршиж, төрийн нуруу төвшин, түмний сэтгэл амгалан байх болтугай.

 





Шинэ мэдээ

Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54"Австраличууд NAF-г бус багийг нь минороос хассан MongolZ-г дэмжих юм"4 сар 26. 19:06Ж.Энхбаяр “…Би үлдэнэ, та нар нүү” гээд яамныхнаа уурлуулжээ2024, 10 сар 28. 8:15Х.Баттулгын 2027 оны сонгуулийн бэлтгэл “Хүүхэд хөгжлийн карт”-аар эхлэв үү2024, 9 сар 24. 9:32Нүүрсний хулгайн “СЭЖИГТЭН” УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог удирдана2024, 9 сар 23. 15:07Шатахууны салбарт нэгэн арваныг эрхшээсэн “Трафигура”2024, 9 сар 23. 15:03Шахмал түлшний борлуулалт эхэллээ2024, 9 сар 15. 17:06Идэр голын цутгалд 12 000 жарамгай тавилаа2024, 6 сар 20. 17:50“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр нээлтээ хийлээ2024, 6 сар 20. 17:40Өчигдөр орсон борооноор Налайх дүүрэгт 6 гэр, 3 байшин усанд автжээ2024, 6 сар 20. 17:36Зуслангийн автобус өнөөдрөөс үйлчилж эхэллээ2024, 6 сар 20. 17:34Байшин шатаж, хоёр хүний амь эрсэджээ2024, 6 сар 20. 17:33Ой хээрийн түймрийн улмаас АНУ-д онц байдал зарлалаа2024, 6 сар 20. 17:31"Старт-ап улсын уралдаан-2024" шилдгүүдээ тодрууллаа2024, 5 сар 29. 17:37АН-ын Улс төрийн зөвлөл 15:00 цагт хуралдана2024, 5 сар 20. 12:48НӨАТ-ын сугалааны азтанууд лхагва гарагт тодорно2024, 5 сар 20. 12:44Намууд өнөөдөр нэр дэвшигчдээ тодруулна2024, 5 сар 20. 12:36Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа2024, 5 сар 20. 12:07Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тохирох ял шийтгэл оногдуулж байх нь шударга ёсны зарчим2024, 5 сар 15. 17:24Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоккейн үндэсний шигшээ багийн тамирчдыг хүлээн авч уулзлаа2024, 5 сар 15. 17:20Гэмт хэргийн бүлэглэлийнхэнд 1-16 жилийн хорих ял оноолоо2024, 5 сар 14. 15:24Б.Энхбаяр: Бид Ч.Сайханбилэгийн хаана байгааг мэднэ2024, 5 сар 14. 15:20Эверестэд авирсан Монголын хоёр уулчин сураггүй болсон талаар мэдээллээ2024, 5 сар 14. 15:16Ногоон автобусны сонсголыг энэ сарын 21,22-ны өдрүүдэд зохион байгуулна2024, 5 сар 14. 12:40

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.