Монгол банхар нохойн стандартыг анх удаа баталлаа

2021-11-26
708

Дэлхий дээр 352 нэр төрлийн үүлдрийн нохой байдаг бөгөөд эдгээр нь хүний гар, үржил селекцийн үр дүнд бий болсон үүлдрүүд юм. Харин монгол банхар нохой нь олон мянган жилийн туршид байгалийн эрс тэс уур амьсгал, монголчуудын нүүдэлчин ахуй амьдрал, уламжлалт ёс заншлын нөлөөнд бий болсон байгалийн зөн билэг өндөр хөгжсөн, сүргээр болон бие даан амьдрах чадвартай монгол үндэстний уугуул нохой билээ.

Монгол банхарын хэв шинж, үүлдэрлэг байдлыг тодорхойлох, цэвэр өөрийн хөгжлөөрөө хүний гар оролцоогүй байгалийн цэвэр үүлдэр тул Дэлхийн нохой судлалын холбоонд албан ёсоор бүртгүүлж, үндэсний өв соёлоо түгээн дэлгэрүүлэх, сурталчлах шаардлага тулгараад байгаатай холбоотойгоор нохойны үүлдэр угсаа, бие бялдрын тухай Үндэсний стандарттай болох шаардлага тулгарсан байна. Тиймээс энэхүү үндэсний стандартыг Монголын нохой судлалын холбоо болон Монгол банхар судлалын холбоод хамтарч 2012 оноос хойш судалсны үндсэн дээр Монгол банхар нохойны стандартыг боловсруулсан бөгөөд тус стандартыг Стандарт хэмжил зүйн газраас албан ёсоор баталж, стандартын эхийг Монгол банхар судлалын холбоонд хүлээлгэн өгөх арга хэмжээ өнөөдөр боллоо.

Уг стандартыг Олон улсын нохой судлалын холбооноос тавьдаг суурь стандартын шаардлагуудад нийцүүлж боловсруулсан бөгөөд Стандарт, хэмжил зүйн газрын дэргэдэх ХАА-н стандартчиллын Техникийн хорооны хурлаар хэлэлцүүлж, СХЗГ-ын даргын 2021 оны арваннэгдүгээр сарын 17-ны өдрийн 57 дугаар тушаалаар баталсан” гэдгийг Стандартын хэмжил зүйн газрын Стандарчилал, тохирлын үнэлгээний бодлогын газрын дарга Б.Эрдэнэзул арга хэмжээний үеэр тодотголоо. Цаашид тэд Монгол нохойн хөгжлийг дэлхийд гаргахын тулд тайга нохойны стандартыг боловсруулж батлуулахаар ажиллаж байгаа юм байна.






Шинэ мэдээ

Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54"Австраличууд NAF-г бус багийг нь минороос хассан MongolZ-г дэмжих юм"4 сар 26. 19:06Ж.Энхбаяр “…Би үлдэнэ, та нар нүү” гээд яамныхнаа уурлуулжээ2024, 10 сар 28. 8:15Х.Баттулгын 2027 оны сонгуулийн бэлтгэл “Хүүхэд хөгжлийн карт”-аар эхлэв үү2024, 9 сар 24. 9:32Нүүрсний хулгайн “СЭЖИГТЭН” УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог удирдана2024, 9 сар 23. 15:07Шатахууны салбарт нэгэн арваныг эрхшээсэн “Трафигура”2024, 9 сар 23. 15:03Шахмал түлшний борлуулалт эхэллээ2024, 9 сар 15. 17:06Идэр голын цутгалд 12 000 жарамгай тавилаа2024, 6 сар 20. 17:50“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр нээлтээ хийлээ2024, 6 сар 20. 17:40Өчигдөр орсон борооноор Налайх дүүрэгт 6 гэр, 3 байшин усанд автжээ2024, 6 сар 20. 17:36Зуслангийн автобус өнөөдрөөс үйлчилж эхэллээ2024, 6 сар 20. 17:34Байшин шатаж, хоёр хүний амь эрсэджээ2024, 6 сар 20. 17:33Ой хээрийн түймрийн улмаас АНУ-д онц байдал зарлалаа2024, 6 сар 20. 17:31"Старт-ап улсын уралдаан-2024" шилдгүүдээ тодрууллаа2024, 5 сар 29. 17:37АН-ын Улс төрийн зөвлөл 15:00 цагт хуралдана2024, 5 сар 20. 12:48НӨАТ-ын сугалааны азтанууд лхагва гарагт тодорно2024, 5 сар 20. 12:44Намууд өнөөдөр нэр дэвшигчдээ тодруулна2024, 5 сар 20. 12:36Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа2024, 5 сар 20. 12:07Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тохирох ял шийтгэл оногдуулж байх нь шударга ёсны зарчим2024, 5 сар 15. 17:24Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоккейн үндэсний шигшээ багийн тамирчдыг хүлээн авч уулзлаа2024, 5 сар 15. 17:20Гэмт хэргийн бүлэглэлийнхэнд 1-16 жилийн хорих ял оноолоо2024, 5 сар 14. 15:24Б.Энхбаяр: Бид Ч.Сайханбилэгийн хаана байгааг мэднэ2024, 5 сар 14. 15:20Эверестэд авирсан Монголын хоёр уулчин сураггүй болсон талаар мэдээллээ2024, 5 сар 14. 15:16Ногоон автобусны сонсголыг энэ сарын 21,22-ны өдрүүдэд зохион байгуулна2024, 5 сар 14. 12:40

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.