Улсын дээд эрхийг жинхэнэ ардад эдлүүлэн, нийтээр сүслэн дагавал зохих анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр 

2021-11-26
466

 Улсаа тунхагласны 97 жилийн ойн баярын өдөр өнөөдөр тохиож байна. "Монгол гэдэг нэр ертөнцийн чихнээ дуурсгалтай Монголын төлөө гэсэн санаа бидний зүрхэнд уяатай" хэмээн их зохиолчийн шүлэглэсэнчлэн эдүгээгээс 97 жилийн өмнө Монгол Улс анхдугаар Үндсэн хуулиа баталж эрх чөлөөгөө дархалж байжээ. Энэ бол Монголчуудын түүхэнд үүрд хүндлэгдэн дурсагдах бас бахархан дагах үйл явдал байв. 

Түүх сөхвөл:  97 жилийн өмнөх энэ өдөр Монгол Улс 1924 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Монгол улс анхдугаар Үндсэн хуулиа баталж, Хаант засгаас Бүгд найрамдах засаглалд шилжиж, хамжлагат ёсыг халан, үндэсний ардчилсан өөрчлөлт, эрхзүйн чухал зарчмууд, улс төрийн цоо шинэ тогтолцоог хуульчлан баталгаажуулж байв. 

Улсын анх дугаар Их хурал Нийслэл хүрээнд болж халхын дөрвөн аймаг, Дөрвөдийн хоёр аймаг,  Алтай ба Хөвсгөлийн Урианхай хошууд, Дарьганга, Ховдын тариачин хошуу ба ардын цэргийн ангиудаас нийт 90 хүн их хуралд сонгогдсоноос 77 төлөөлөгч оролцжээ. Их Хурлаар олон чухал асуудал хэлэлцэж шийдвэрлэсний дотор анхдугаар Үндсэн хуулийг 1924 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр санал нэгтэй баталсан нь тус улсын тусгаар тогтнол, улс орны бүрэн эрх байдлыг хангахад юугаар ч үнэлж байршгүй түүхэн үйл явдал болсон юм. 

 Анхдугаар Үндсэн хууль батлагдсан нь нийгэм эдийн засгийн олон ололтыг  бий болгон батжуулсан төдийгүй Монголын газар шороо, хөрсөн доорх баялаг, ой мод, ан амьтан зэргийг ард түмний өмч гэж зарлаж байжээ. Түүнчлэн иргэдийн сонгох сонгогдох эрхийн асуудлыг хуульчлан Азид анх удаа Монгол Улс эмэгтэйчүүд эрчүүдтэй адил тэгш эрхтэй байх явдлыг хангаж өгсөн юм. Энэ бүхэн  Монголын түүхийн асар том үйл явдал болсон юм. 

Анхны Үндсэн хуулийн 1-р зүйлд “Бүх Монгол Улсыг үүнээс хойш Бүгд найрамдах Бүрэн эрхтэй Ард улс хэмээж, улсын дээд эрхийг жинхэнэ ардад эдлүүлэн, улсын аливаа хэргийг УИХ ба мөн хуулиар сонгогдсон Засгийн газраас гүйцэтгэн шийдвэрлүүлэх явдлыг нийтээр сүслэн дагавал зохино” гэжээ

Тусгаар тогтносон Монгол Улсын 14 дүгээр он буюу 1924 оны энэ өдөр "Бүх Монгол Улсыг үүнээс хойш Бүгд найрамдах бүрэн эрхтэй Ард Улс" хэмээн дотоод ба гадаадад тунхаглан зарлаж, хуульчлан бататгасныг ХХ зууны түүхэн дэх онцгой үйл явдал хэмээн үздэг.

 Манай улс Бүгд Найрамдах Улс тунхагласны баярын өдрийг нийтээр тэмдэглэх баярын өдөр болгон ёслол төгөлдөр тэмдэглэж ирсэн уламжлалтай ч 2012 оноос уг өдрийг  "Нийтээр тэмдэглэх баярын өдөр" болгон сэргээж хуульчилсан юм.

Анхдугаар Үндсэн хууль батлагдсан 11 дүгээр сарын 26-ныг "Улс тунхагласны баяр" хэмээн зарлаж, бүх нийтийн амралтын өдөр болгон, тэмдэглэж,  үндэсний бөхийн  барилдааныг жил бүр зохион байгуулдаг юм.

 

Улс тунхагласны ойн барилдаан


Энэхүү барилдааныг  1990 оноос хойш өнөөг хүртэл тогтмол зохион байгуулсаар ирсэн. Харин  барилдаан 1996 онд тодорхой шалтгааны улмаас зохион байгуулагдаагүй бөгөөд мөн 2009 онд N1H1вирусын улмаас зохион байгуулагдаагүй өнжсөн байна.

Түрүү үзүүр хүртсэн бөхчүүд

1990 Д.ав Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ.  У.арс Мядагийн Мөнгөн 
1991 У.з Цэдэндамбын Баярсайхан,  Д.ав Хорлоогийн Баянмөнх 
1992 Д.ав Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ,  Д.ав Агваансамдангийн Сүхбат 
1993 Д.ав Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ,  У.ав Одвогийн Балжинням 
1994 У.з Сарангэрэлийн Хүрэлбаатар,  У.г Пунцагийн Сүхбат 
1995 У.арс Дуламжавын Мөнх-Эрдэнэ,  У.з Дамирангийн Бумбаяр 
1996 өнжсөн
1997 Д.ав Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ, У.арс Дуламжавын Мөнх-Эрдэнэ 
1998 Д.ав Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ,  У.г Баянмөнхийн Гантогтох 
1999 Д.ав Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ, У.г Баянмөнхийн Гантогтох 
2000 У.ав Долгорсүрэнгийн Сумъяабазар,  Д.ав Агваансамдангийн Сүхбат 
2001 У.ав Долгорсүрэнгийн Сумъяабазар,  У.х Гунгаагийн Элбэг 
2002 Д.ав Агваансамдангийн Сүхбат,  У.г Ишдоржийн Доржсамбуу 
2003 Д.ав Гэлэгжамцын Өсөхбаяр,  Д.ав Агваансамдангийн Сүхбат 
2004 У.г Ишдоржийн Доржсамбуу, Д.ав Гэлэгжамцын Өсөхбаяр 
2005 Д.ав Гэлэгжамцын Өсөхбаяр, У.арс Батжаргалын Ганбат
2006 У.арс Дагвадоржийн Азжаргал,  У.х Түмэнсанжаагийн Мөнгөнцоож 
2007 Д.ав Гэлэгжамцын Өсөхбаяр,  У.г Дамбийн Рагчаа
2008 У.г Ишдоржийн Доржсамбуу,  У.арс Доржпаламын Ганхуяг
2009 өнжсөн
2010 У.ав Чимэдрэгзэнгийн Санжаадамба,  У.н Шоовдойхүүгийн Тогтохбаяр
2011 У.г Нямдоржийн Ганбаатар,  У.н Эрдэнэбилэгийн Энхбат
2012 У.арс Пүрэвийн Бүрэнтөгс,  У.ав Чимэдрэгзэнгийн Санжаадамба 
2013 У.ав Чимэдрэгзэнгийн Санжаадамба,  У.з Батзоригийн Батмөнх
2014 У.ав Сүхбаатарын Мөнхбат,  У.з Баатархүүгийн Пүрэвсайхан 
2015 У.ав Чимэдрэгзэнгийн Санжаадамба, У.арс Пүрэвийн Бүрэнтөгс
2016 У.ав Чимэдрэгзэнгийн Санжаадамба, У.арс Пүрэвийн Бүрэнтөгс 
2017 У.ав Чимэдрэгзэнгийн Санжаадамб, У.г Өлзийтогтохын Бат-Орших 
2018 У.г Батнасангийн Гончигдамба,  У.арс Цэдэвийн Содномдорж 






Шинэ мэдээ

Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54"Австраличууд NAF-г бус багийг нь минороос хассан MongolZ-г дэмжих юм"4 сар 26. 19:06Ж.Энхбаяр “…Би үлдэнэ, та нар нүү” гээд яамныхнаа уурлуулжээ2024, 10 сар 28. 8:15Х.Баттулгын 2027 оны сонгуулийн бэлтгэл “Хүүхэд хөгжлийн карт”-аар эхлэв үү2024, 9 сар 24. 9:32Нүүрсний хулгайн “СЭЖИГТЭН” УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог удирдана2024, 9 сар 23. 15:07Шатахууны салбарт нэгэн арваныг эрхшээсэн “Трафигура”2024, 9 сар 23. 15:03Шахмал түлшний борлуулалт эхэллээ2024, 9 сар 15. 17:06Идэр голын цутгалд 12 000 жарамгай тавилаа2024, 6 сар 20. 17:50“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр нээлтээ хийлээ2024, 6 сар 20. 17:40Өчигдөр орсон борооноор Налайх дүүрэгт 6 гэр, 3 байшин усанд автжээ2024, 6 сар 20. 17:36Зуслангийн автобус өнөөдрөөс үйлчилж эхэллээ2024, 6 сар 20. 17:34Байшин шатаж, хоёр хүний амь эрсэджээ2024, 6 сар 20. 17:33Ой хээрийн түймрийн улмаас АНУ-д онц байдал зарлалаа2024, 6 сар 20. 17:31"Старт-ап улсын уралдаан-2024" шилдгүүдээ тодрууллаа2024, 5 сар 29. 17:37АН-ын Улс төрийн зөвлөл 15:00 цагт хуралдана2024, 5 сар 20. 12:48НӨАТ-ын сугалааны азтанууд лхагва гарагт тодорно2024, 5 сар 20. 12:44Намууд өнөөдөр нэр дэвшигчдээ тодруулна2024, 5 сар 20. 12:36Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа2024, 5 сар 20. 12:07Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тохирох ял шийтгэл оногдуулж байх нь шударга ёсны зарчим2024, 5 сар 15. 17:24Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоккейн үндэсний шигшээ багийн тамирчдыг хүлээн авч уулзлаа2024, 5 сар 15. 17:20Гэмт хэргийн бүлэглэлийнхэнд 1-16 жилийн хорих ял оноолоо2024, 5 сар 14. 15:24Б.Энхбаяр: Бид Ч.Сайханбилэгийн хаана байгааг мэднэ2024, 5 сар 14. 15:20Эверестэд авирсан Монголын хоёр уулчин сураггүй болсон талаар мэдээллээ2024, 5 сар 14. 15:16Ногоон автобусны сонсголыг энэ сарын 21,22-ны өдрүүдэд зохион байгуулна2024, 5 сар 14. 12:40

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.