Урчуудын эвлэлийн шинэ Ерөнхийлөгч П.Ганбат уран бүтээлчдээ хулхидсаар байх уу

2021-11-25
6003

Монголын Урчуудын эвлэлийн хорооны ээлжит их хурал саяхан болж, Ерөнхийлөгчөөр зураач П.Ганбат гэгчийг сонгосон билээ. Гэхдээ уран бүтээлчид, зураачдын олонхийн саналаар бус увайгүй аргаар сонгогдсоныг эсэргүүцсээр байгаа юм.

Төгссөн сургуульгүй, эзэмшсэн мэргэжилгүй атлаа хуурамч баримт бичиг хүртэл хавсаргаж өгсөн нь илчлэгдсэн ч Удирдах зөвлөл энэ асуудлыг авч хэлэлцээгүй өнгөрсөн байдаг. Мөн Урчуудын эвлэлийн эзэмшлийн газарт хувийн хөрөнгөөрөө галлерей байгуулсан ч Урчуудын эвлэлд хүлээлгэж өгөлгүй, өөрийнхөө хувь нэр дээрээ гэрчилгээгээ гаргуулсан байдаг. Энэ бүхнээс дүгнэж үзэхэд, П.Ганбат нь хотын төвийн А зэрэглэлд багтах газар, барилгыг яван идэх дүр харагдаж байгаа юм. Тэгвэл түүнтэй холбоотой бас нэгэн ноцтой баримтыг уран бүтээлчид дэлгэж байна. МУЭ-ийн Ерөнхийлөгчид нэр дэвшигч нь ямарваа нэгэн өр төлбөргүй байх ёстой гэсэн шаардлага дүрмэнд нь тодорхой заасан байдаг аж. Гэтэл түүнтэй өрсөлдсөн уран бүтээлчид бүх шаардлагын дагуу баримт бичгээ өгсөн байхад П.Ганбат нь маш олон баримт дутуу бүрдүүлсний дотор өр төлбөртэй эсэх лавлагаагаа огт өгөөгүй байжээ. Харин тэрээр энэ үйлдлээ санамсаргүй мартсан биш санаатай өгөөгүй болохыг дараахь баримт илчилж байна. Тэрээр нийтдээ банк болон банк бус санхүүгийн байгууллагуудаас 300 гаруй сая төгрөг зээлж авсан байх бөгөөд 100 гаруй сая төгрөг нь муу зээл буюу чанаргүй зээлдэгчийн ангилалд оржээ. 2018-2019 онд төлж дуусгах ёстой өр төлбөрөө өнөөг хүртэл төлөлгүй гүрийж яваа тэрээр хувийнхаа хөрөнгөөр галлерей барьсан гэдэгт итгэх арга алга. Өр төлбөрийн асуудлаа цэгцэлж чадахгүй яваа тэрээр бүхэл бүтэн уран бүтээлчдийг төлөөлж ажиллана гэдэгт уран бүтээлчид итгэхгүй байна. Хувийнхаа хөрөнгөөр барьсан галлерей гэх умгар өрөөгөөрөө далимдуулан гартаа оруулж, олон арван жил уран бүтээлээ туурвисан уран бүтээлч, зураачдын ариун өргөө нэг л өдөр түүний гараар орж, банкны зээлд хураагдах вий дээ.






Шинэ мэдээ

Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54"Австраличууд NAF-г бус багийг нь минороос хассан MongolZ-г дэмжих юм"4 сар 26. 19:06Ж.Энхбаяр “…Би үлдэнэ, та нар нүү” гээд яамныхнаа уурлуулжээ2024, 10 сар 28. 8:15Х.Баттулгын 2027 оны сонгуулийн бэлтгэл “Хүүхэд хөгжлийн карт”-аар эхлэв үү2024, 9 сар 24. 9:32Нүүрсний хулгайн “СЭЖИГТЭН” УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог удирдана2024, 9 сар 23. 15:07Шатахууны салбарт нэгэн арваныг эрхшээсэн “Трафигура”2024, 9 сар 23. 15:03Шахмал түлшний борлуулалт эхэллээ2024, 9 сар 15. 17:06Идэр голын цутгалд 12 000 жарамгай тавилаа2024, 6 сар 20. 17:50“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр нээлтээ хийлээ2024, 6 сар 20. 17:40Өчигдөр орсон борооноор Налайх дүүрэгт 6 гэр, 3 байшин усанд автжээ2024, 6 сар 20. 17:36Зуслангийн автобус өнөөдрөөс үйлчилж эхэллээ2024, 6 сар 20. 17:34Байшин шатаж, хоёр хүний амь эрсэджээ2024, 6 сар 20. 17:33Ой хээрийн түймрийн улмаас АНУ-д онц байдал зарлалаа2024, 6 сар 20. 17:31"Старт-ап улсын уралдаан-2024" шилдгүүдээ тодрууллаа2024, 5 сар 29. 17:37АН-ын Улс төрийн зөвлөл 15:00 цагт хуралдана2024, 5 сар 20. 12:48НӨАТ-ын сугалааны азтанууд лхагва гарагт тодорно2024, 5 сар 20. 12:44Намууд өнөөдөр нэр дэвшигчдээ тодруулна2024, 5 сар 20. 12:36Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа2024, 5 сар 20. 12:07Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тохирох ял шийтгэл оногдуулж байх нь шударга ёсны зарчим2024, 5 сар 15. 17:24Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоккейн үндэсний шигшээ багийн тамирчдыг хүлээн авч уулзлаа2024, 5 сар 15. 17:20Гэмт хэргийн бүлэглэлийнхэнд 1-16 жилийн хорих ял оноолоо2024, 5 сар 14. 15:24Б.Энхбаяр: Бид Ч.Сайханбилэгийн хаана байгааг мэднэ2024, 5 сар 14. 15:20Эверестэд авирсан Монголын хоёр уулчин сураггүй болсон талаар мэдээллээ2024, 5 сар 14. 15:16Ногоон автобусны сонсголыг энэ сарын 21,22-ны өдрүүдэд зохион байгуулна2024, 5 сар 14. 12:40

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.