Маргааш Бүгд найрамдах улсаа тунхаглаж, Анхдугаар үндсэн хуулиа баталсны 97 жилийн ойн өдөр. Тус өдөрт зориулан улс, аймгийн цолтой 128 бөхийн барилдааныг зохион байгуулах болсон талаар Монгол бөхийн холбоо мэдэгдсэн. Хүчит бөхийн барилдаан маргааш Монгол бөхийн өргөөнд 12.00 цагаас эхлэх юм.