Хоёрдугаар эмнэлгийн дарга Я.Амаржаргалыг нөхрийнхөө дансаар их хэмжээний мөнгө эргэлдүүлсэн асуудлаар АТГ шалгаж байна

2021-11-25
1717

Улсын хоёрдугаар төв эмнэлгийн эргэн тойронд хэл ам ихтэй байгаа болтой. Тус эмнэлгийн даргаар томилогдсон Я.Амаржаргал нь өмнөх засгийн газрын үед төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байх хугацаандаа том хэмжээний авилга ашиг сонирхлын алдаа зөрчил гаргаж халагдсан боловч “халагдан дэвшүүлэгдэж” УХТЭ-ийн захирлын суудалд 2021 оны 1 дүгээр сард ирсэн юм. Ирснээсээ хойш хэвлэл, мэдээллийн хэрэглсээр удаа дараа цоллуулсан төдийгүй эрхэм гишүүдийн дургүйг удаа дараа хүргэж ундууцуулсан байна.

Жишээлэхэд, засгийн газрын гишүүнийг 2-р эмнэлэгт хэвтэж байх үед нь өөрөөс нь эм тариаг нь гаднаас худалдан авхуулсан, нийгмийн бодлогын байнгын хорооны гишүүдийг тус эмнэлэгт ирж ажиллах үеэр ажлын байран дээрээ байгаагүй 2 цагийн дараа арай ядан дуртай дургүй ирсэн, төрийн түшээдийн эмч нарыг өөрсдөдтэй нь зөвшилцөхгүй сольж хольж бужигнуулсан гэхчлэн асуудлуудыг удаа дараа гаргасан байна. Гэвч түүний төрийн нарийн болон эмнэлгийн захирал байх хугацаандаа хийсэн балгуудыг дурьдвал,

1. УХТЭ нь 90 жилийн түүхтэй бөгөөд эмнэлгийн 90 жилийн ойг тэмдэглэх нэрийдлээр эрүүл мэндийн даатгалын мөнгөөр буюу эрүүл мэндийн даатгалын мөнгөөр худалдан авсан урвалж, оношилгооны хэрэгслийг иргэдэд хэрэглэхгүй хувийн аж ахуйн нэгжийн ажилчдын үзлэгийг “бартер”-н шугмаар хийж мөнгө босгосон байдаг. Ноолуурын “ГОВЬ” үйлдвэрийн 1800 ажилтны урьдчилан сэргийлэх үзлэгийг зохион байгуулж түүнтэй дүйцэх хэмжээний орлогыг албан бус замаар авч буй нь хуульд нийцээгүй үйлдэл хийж буйг харуулж байна. Говь компанийн 60,000 төгрөг болсон ноолууран майкыг 126,000 төгрөгөөр тооцож бартердсан байдаг.

2. Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байх хугацаандаа КОВИД-19 цар талхын үеийг далимдуулан өндөр үнэтэй оношилгооны багаж хэрэгсэл болох эхо, рентген аппаратыг Б..... ХХК-тай тохироо хийж их хэмжээний мөнгийг улс төрийн нөлөө бүхий хүмүүстэй хуйвалдан угаасан байж болзошгүй байдаг.

3. Мөн түүнчлэн 2-р эмнэлэгт ирснийхээ дараа эм, эмнэлгийн хэрэгслийн тендерийг өөрийн хүссэнгээрээ хуулийн бичиг баримт болон албан тушаалтныг сольж ашиг сонирхол бүхий аж ахуйн нэгждээ боломж олгон авилга үйлдсэн, тус эмнэлгийн цэцэрлэгийг байгуулах нэрийдлээр хандив тусламжыг хамтран ажиллагч байгууллагуудаас нэхэмжлэн хувьдаа завшсан. Үнийн дүн 500 гаруй сая төгрөгийг хувьдаа ашигласан.

 

4. 90 жилийн ойн арга хэмжээг тэмдэглэх нэрийдлээр олон тооны эм, эмнэлгийн хэрэгсэл худалддаг байгууллагаруу холбогдон хандив нэхэж түүнийгээ хувьдаа завшсан бөгөөд түүний гол орлогоо бүрдүүлдэг дансны эзэн иргэн С-ын гүйлгээний дансан дахь мөнгөний тоо 10 оронтой тоогоор хэмжигдэхүйц байсан нь ил болсон юм.

5. Тус эмнэлгийн резидент эмч нарын сургалтын төлбөрийг төрийн санд байршуулалгүй сургалтын албаны дарга Баяарсайхантай (өмнө ЭМЯ-нд хамт ажилж байсан) хуйвалдан бэлнээр гар дээр авч түүнийгээ хувь хүмүүсийн дансруу шилжүүлэн эргэлдүүлсэн байдаг. Нийт 110 гаруй резидент эмчийн төлбөрийн мөнгө 140 гаруй сая төгрөг дээр нэмэлтээр 140,000 төгрөгийг резидент эмч нараас хууль бусаар хураан авсан байна. Үүнийг ЭМЯ мэдсээр байгаа хэрнээ мэдэн будилж дуугай байгаа нь хачирхалтай.

Дээрх асуудлуудаас үүдэлтэйгээр эмнэлгийн 90 жилийн ойн өмнөх өдөр буюу 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр түүний албан өрөөнд АТГ-с шалгалт хийн ноцтой зөрчил илрүүсэн учир саатуулан баривчилж шалгаж байгаа юм байна. Түүний албан өрөөнөөс 100 гаруй сая төгрөг бэлнээр гарсан гэх албан бус мэдээ тарсан байна. Түүнчлэн одоогийн нөхрийн дансаар их хэмжээний мөнгө эргэлдүүлсэн байх асуудлаар хамт байцаагдаж буй гэнэ.






Шинэ мэдээ

Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54"Австраличууд NAF-г бус багийг нь минороос хассан MongolZ-г дэмжих юм"4 сар 26. 19:06Ж.Энхбаяр “…Би үлдэнэ, та нар нүү” гээд яамныхнаа уурлуулжээ2024, 10 сар 28. 8:15Х.Баттулгын 2027 оны сонгуулийн бэлтгэл “Хүүхэд хөгжлийн карт”-аар эхлэв үү2024, 9 сар 24. 9:32Нүүрсний хулгайн “СЭЖИГТЭН” УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог удирдана2024, 9 сар 23. 15:07Шатахууны салбарт нэгэн арваныг эрхшээсэн “Трафигура”2024, 9 сар 23. 15:03Шахмал түлшний борлуулалт эхэллээ2024, 9 сар 15. 17:06Идэр голын цутгалд 12 000 жарамгай тавилаа2024, 6 сар 20. 17:50“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр нээлтээ хийлээ2024, 6 сар 20. 17:40Өчигдөр орсон борооноор Налайх дүүрэгт 6 гэр, 3 байшин усанд автжээ2024, 6 сар 20. 17:36Зуслангийн автобус өнөөдрөөс үйлчилж эхэллээ2024, 6 сар 20. 17:34Байшин шатаж, хоёр хүний амь эрсэджээ2024, 6 сар 20. 17:33Ой хээрийн түймрийн улмаас АНУ-д онц байдал зарлалаа2024, 6 сар 20. 17:31"Старт-ап улсын уралдаан-2024" шилдгүүдээ тодрууллаа2024, 5 сар 29. 17:37АН-ын Улс төрийн зөвлөл 15:00 цагт хуралдана2024, 5 сар 20. 12:48НӨАТ-ын сугалааны азтанууд лхагва гарагт тодорно2024, 5 сар 20. 12:44Намууд өнөөдөр нэр дэвшигчдээ тодруулна2024, 5 сар 20. 12:36Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа2024, 5 сар 20. 12:07Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тохирох ял шийтгэл оногдуулж байх нь шударга ёсны зарчим2024, 5 сар 15. 17:24Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоккейн үндэсний шигшээ багийн тамирчдыг хүлээн авч уулзлаа2024, 5 сар 15. 17:20Гэмт хэргийн бүлэглэлийнхэнд 1-16 жилийн хорих ял оноолоо2024, 5 сар 14. 15:24Б.Энхбаяр: Бид Ч.Сайханбилэгийн хаана байгааг мэднэ2024, 5 сар 14. 15:20Эверестэд авирсан Монголын хоёр уулчин сураггүй болсон талаар мэдээллээ2024, 5 сар 14. 15:16Ногоон автобусны сонсголыг энэ сарын 21,22-ны өдрүүдэд зохион байгуулна2024, 5 сар 14. 12:40

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.