Баянхонгор аймагт өнгөрсөн шөнө онц ноцтой гэмт хэрэг гарчээ.
Тодруулбал, төрсөн эцэг нь гурван хүүхдээ буудаж хөнөөгөөд, дараа нь амиа хорлосон байна. Эл аймшигт хэргийн дуудлага өнгөрсөн шөнө 02:40 цагийн орчимд цагдаагийн байгууллагад иржээ.
Баянхонгор аймгийн Баянцагаан сумын нутаг дэвсгэрт оршин суух 41 настай эрэгтэй Б нь согтуурсан үедээ салсан эхнэртэйгээ маргалдаж, улмаар ZKK600 маркийн галт зэвсгээр хашаан дотроо иргэн Д-н гар руу буудсан байна.
Дараа нь гэртээ орж төрсөн хүүхдүүд болох 7 настай эмэгтэй Н, есөн настай эрэгтэй Д, 14 настай эрэгтэй Д нарыг бууджээ. Ингээд дараа нь өөрийнхөө толгойд буудаж, амиа егүүтгэжээ. Хэргийг Баянхонгор аймгийн Цагдаагийн газар шалгаж байна.