Хятадад төрөлтийн түвшин буурчээ

2021-11-25
3106

Хятад улсад өнгөрсөн онд төрөлтийн түвшин урьд бүртгэгдэж байгаагүй хэмжээнд хүрч буурчээ. Тус улсын эрх баригчид гэр бүл төлөвлөлтийн хамгийн хатуу чанд зохицуулалтуудын нэгд тооцогддог “нэг гэр бүл-нэг хүүхэд бодлогоо” 2016 оноос сулруулж, хосуудад хоёр хүүхэдтэй болохыг зөвшөөрсөн юм.

Мөн энэ оны эхэн үеэс гэр бүлүүдэд гурван хүүхэдтэй болохыг зөвшөөрөх шийдвэрийг гаргажээ. Гэвч амьжиргааны зардал нэмэгдэж, эмэгтэйчүүд гэр бүл төлөвлөлттэй холбоотой шийдвэрийг өөрсдөө гаргах нь түгээмэл болсон тул ийм өөрчлөлтүүд нь дорвитой үр дүнг авчраагүй байна.

Өнгөрсөн онд Хятад улсад 1000 хүн тутамд 8.52 төрөлт бүртгэгдсэн нь энэхүү үзүүлэлтийг бүртгэж эхэлсэн 1978 оноос хойших хамгийн сул үзүүлэлт болсон талаар өнгөрсөн долоо хоногт танилцуулсан 2021 оны Статистикийн жил тутмын тайланд дурджээ. Тодруулбал, энэ нь өмнөх оныхоос 1.89-өөр буурсан үзүүлэлт болсны сацуу 1949 онд БНХАУ байгуулагдсанаас хойших хамгийн сул үзүүлэлт болсныг тус улсын Статистикийн үндэсний хорооноос мэдээлжээ. 

Мөн 2020 онд улсын хэмжээнд батлуулсан гэрлэлтийн тоо сүүлийн 17 жилийн хугацаан дахь хамгийн бага үзүүлэлтэд хүрч, ердөө 8.14 сая хос гэрлэлтээ бүртгүүлсэн байна. Харин гэр бүл цуцлалтын тоо өнгөрсөн онд сүүлийн 30 жилийн хугацаанд анх удаа буурсан дүн үзүүлжээ. Хятадад 2020 оны эхэн үеэс гэр бүлээ цуцлуулах хүсэлт гаргасан хосуудад харилцаагаа шийдвэрлэх 30 хоногийн хугацаа олгодог болсон ажээ. 






Шинэ мэдээ

Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54"Австраличууд NAF-г бус багийг нь минороос хассан MongolZ-г дэмжих юм"4 сар 26. 19:06Ж.Энхбаяр “…Би үлдэнэ, та нар нүү” гээд яамныхнаа уурлуулжээ2024, 10 сар 28. 8:15Х.Баттулгын 2027 оны сонгуулийн бэлтгэл “Хүүхэд хөгжлийн карт”-аар эхлэв үү2024, 9 сар 24. 9:32Нүүрсний хулгайн “СЭЖИГТЭН” УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог удирдана2024, 9 сар 23. 15:07Шатахууны салбарт нэгэн арваныг эрхшээсэн “Трафигура”2024, 9 сар 23. 15:03Шахмал түлшний борлуулалт эхэллээ2024, 9 сар 15. 17:06Идэр голын цутгалд 12 000 жарамгай тавилаа2024, 6 сар 20. 17:50“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр нээлтээ хийлээ2024, 6 сар 20. 17:40Өчигдөр орсон борооноор Налайх дүүрэгт 6 гэр, 3 байшин усанд автжээ2024, 6 сар 20. 17:36Зуслангийн автобус өнөөдрөөс үйлчилж эхэллээ2024, 6 сар 20. 17:34Байшин шатаж, хоёр хүний амь эрсэджээ2024, 6 сар 20. 17:33Ой хээрийн түймрийн улмаас АНУ-д онц байдал зарлалаа2024, 6 сар 20. 17:31"Старт-ап улсын уралдаан-2024" шилдгүүдээ тодрууллаа2024, 5 сар 29. 17:37АН-ын Улс төрийн зөвлөл 15:00 цагт хуралдана2024, 5 сар 20. 12:48НӨАТ-ын сугалааны азтанууд лхагва гарагт тодорно2024, 5 сар 20. 12:44Намууд өнөөдөр нэр дэвшигчдээ тодруулна2024, 5 сар 20. 12:36Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа2024, 5 сар 20. 12:07Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тохирох ял шийтгэл оногдуулж байх нь шударга ёсны зарчим2024, 5 сар 15. 17:24Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоккейн үндэсний шигшээ багийн тамирчдыг хүлээн авч уулзлаа2024, 5 сар 15. 17:20Гэмт хэргийн бүлэглэлийнхэнд 1-16 жилийн хорих ял оноолоо2024, 5 сар 14. 15:24Б.Энхбаяр: Бид Ч.Сайханбилэгийн хаана байгааг мэднэ2024, 5 сар 14. 15:20Эверестэд авирсан Монголын хоёр уулчин сураггүй болсон талаар мэдээллээ2024, 5 сар 14. 15:16Ногоон автобусны сонсголыг энэ сарын 21,22-ны өдрүүдэд зохион байгуулна2024, 5 сар 14. 12:40

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.