Ёсчлогдож ч амжаагүй байгаа 2022 оны төсөвт  Засгийн газар тодотгол хийх үү

2021-11-25
2099

  Төсвийн тухай хууль УИХ-ын гишүүдийн гараас гараад бэх нь хатаж амжаагүй байна. Түүнчлэн энэ хуулийг ёсчилсоны дараа Ерөнхийлөгчийн Тамгын газарт хүргүүлнэ гэж байв.  Ерөнхийлөгч энэ хуулийн зарим заалт, тухайлбал 32 тэрбум төгрөгөөр Богд Зонховын  цогцолбор барих заалтад хориг тавьж болзошгүй байгаа. Учир нь энэ асуудал өнгөрөгч амралтын өдрүүдээр олон нийтэд тодорхой болж, нийгэмд томоохон бухимдал үүсгээд буй.

Тиймээс Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Даваа гарагт зарим дарга нарыг дуудаж цогцолбор тойрсон асуудлаар арга хэмжээ авахаар төлөвлөж байгаа гэдгийг олонхын бүлгийн дарга мэдээлсэн.

Харин Соёлын сайд Ч.Номин энэхүү 32 тэрбумыг ашиглахгүй, царцаана гэдгээ хэлсэн. Хэдийгээр батлагдсан хуулийн дагуу төсвөө зарцуулах үүрэгтэй ч бас царцаах эрх мэдэл нь түүнд буй. Энэ талаар Сангийн сайд Б.Жавхлан “Захиалагч байгууллага буюу төсвийн захиран зарцуулагч сайд нь үүнийг бариулахгүй гэвэл төсөвт хэмнэлт гарна. Сайн л биз” гэсэн нь сайдын эрхийн асуудал гэдгийг тодотгож хэлсэн хэрэг.

Цогцолбор барих 32 тэрбум төгрөгийг царцаах, эсвэл Засгийн газар төсөвтөө тодотгол хийж дахин өргөн барих хоёр хувилбар яригдаж байна.

Энэ талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн:

“Засгийн газар Богд Зонховын хөшөөний санхүүжилтийг царцаахаар болсон. Нийгмээс маш хүчтэй шүүмжлэл ирж байна. Үүнтэй холбоотой Ерөнхийлөгч хүмүүс дуудаж, тодорхой чиглэл өгсөн. Түүний дагуу царцаах шийдвэр гаргаж байгаа юм байна” гэдгийг дуулгаж, “Төсвийн хуулиараа шийднэ. Засгийн газраас төсвийн хуулийнхаа нэмэлт өөрчлөлтийг өргөн барьж шийдүүлнэ гэсэн үг” гэдгийг тодотгож хэлсэн.

Үүнээс харахад Засгийн газар 2022 оны төсөвтөө тодотгол хийж УИХ-д дахин өргөн барьж магадгүй байна. Ер нь хууль нь ийм.

Төсөв ингэж батлагдаад ганц сарын  ч нүүр үзэлгүй тодотголын тухай яригдаж байсан тохиолдол урьд өмнө үгүй биз. Төсвийн нэг чухал үзүүлэлт бол ТОГТВОРТОЙ байх явдал. Бүр хуульчлан зохицуулдаг. Цөөн хэдэн зайлшгүй тохиолдолд төсвийн тодотгол хийх заалттай.

Харин Богд Зонхова бурхны цогцолборын тухайд  Төсвийн тухай хуулийн “34.3.2.тухайн хөтөлбөр, төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхтэй холбогдсон аливаа гэрээ байгуулагдаагүй” гэсэн заалттай илүү уялдана.

Сангийн сайд Б.Жавхлан “Тендер нь зарлагдаагүй, гэрээ нь хийгдээгүй байхад ямар ч гүйцэтгэл байх ёсгүй гэдгийг хэлсэн. Тэгэхээр 2021 оны төсөвт суусан 1,5 тэрбум төгрөг ч тухайн “сайн дур”-ын гүйцэтгэгч нарт хүртээлгүй болж байна гэсэн үг.

Барилгын тухай хуулийн 32.1.11-д зураг төсөлгүй барилга, байгууламжийг улсын төсвийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд тусгуулахгүй байх.

Төсвийн тухай хуулийн 34.3.2-т тухайн хөтөлбөр, төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхтэй холбогдсон аливаа гэрээ байгуулагдаагүй бол гэсэн заалт бас байна.

Хуулийн эдгээр зохицуулалтуудаас харвал аль ч талаасаа шаардлага хангаагүй, төслийн төсвийг 6 дахин нэмэгдүүлж  улсын төсөвт суулгасан дүр зураг харагдаж байгаа юм.

Төсөв бол ерөнхий ойлголтоороо төрийн чиг үүргийг хэрэгжүүлэхэд шаардлагатай  санхүүгийн эх үүсвэр юм. Тиймээс нягт нямбай тооцсон, нарийн хуваарилсан,  нэг төгрөг бүр нь үр өгөөжтэй байх учиртай биз.

Харин ийм гэнэхэн бөгөөд сэмхэн заалтаар 32 тэрбумыг төсөвлөсөн нь  Засгийн газрыг төсвийн тодотголыг дахин өргөн барихад хүргэх бололтой.

Б.Тулга






Шинэ мэдээ

Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54"Австраличууд NAF-г бус багийг нь минороос хассан MongolZ-г дэмжих юм"4 сар 26. 19:06Ж.Энхбаяр “…Би үлдэнэ, та нар нүү” гээд яамныхнаа уурлуулжээ2024, 10 сар 28. 8:15Х.Баттулгын 2027 оны сонгуулийн бэлтгэл “Хүүхэд хөгжлийн карт”-аар эхлэв үү2024, 9 сар 24. 9:32Нүүрсний хулгайн “СЭЖИГТЭН” УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог удирдана2024, 9 сар 23. 15:07Шатахууны салбарт нэгэн арваныг эрхшээсэн “Трафигура”2024, 9 сар 23. 15:03Шахмал түлшний борлуулалт эхэллээ2024, 9 сар 15. 17:06Идэр голын цутгалд 12 000 жарамгай тавилаа2024, 6 сар 20. 17:50“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр нээлтээ хийлээ2024, 6 сар 20. 17:40Өчигдөр орсон борооноор Налайх дүүрэгт 6 гэр, 3 байшин усанд автжээ2024, 6 сар 20. 17:36Зуслангийн автобус өнөөдрөөс үйлчилж эхэллээ2024, 6 сар 20. 17:34Байшин шатаж, хоёр хүний амь эрсэджээ2024, 6 сар 20. 17:33Ой хээрийн түймрийн улмаас АНУ-д онц байдал зарлалаа2024, 6 сар 20. 17:31"Старт-ап улсын уралдаан-2024" шилдгүүдээ тодрууллаа2024, 5 сар 29. 17:37АН-ын Улс төрийн зөвлөл 15:00 цагт хуралдана2024, 5 сар 20. 12:48НӨАТ-ын сугалааны азтанууд лхагва гарагт тодорно2024, 5 сар 20. 12:44Намууд өнөөдөр нэр дэвшигчдээ тодруулна2024, 5 сар 20. 12:36Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа2024, 5 сар 20. 12:07Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тохирох ял шийтгэл оногдуулж байх нь шударга ёсны зарчим2024, 5 сар 15. 17:24Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоккейн үндэсний шигшээ багийн тамирчдыг хүлээн авч уулзлаа2024, 5 сар 15. 17:20Гэмт хэргийн бүлэглэлийнхэнд 1-16 жилийн хорих ял оноолоо2024, 5 сар 14. 15:24Б.Энхбаяр: Бид Ч.Сайханбилэгийн хаана байгааг мэднэ2024, 5 сар 14. 15:20Эверестэд авирсан Монголын хоёр уулчин сураггүй болсон талаар мэдээллээ2024, 5 сар 14. 15:16Ногоон автобусны сонсголыг энэ сарын 21,22-ны өдрүүдэд зохион байгуулна2024, 5 сар 14. 12:40

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.