Өнөөдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар зарим томилгоонуудыг хэлэлцэж байгаа. Тодруулбал, ИНЕГ, Улаанбаатар төмөр замын даргыг томилно гэсэн мэдээлэл байгаа.
Тэгвэл өнгөрсөн наймдугаар сараас хойш даргагүй байгаа ИНЕГ-ын даргын томилгоог хэлэлцэж, С.Мөнхнасанг ИНЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэгчээр томиллоо
Тэрбээр ЗТХЯ-нд газрын дарга, Нисэх буудлуудын удирдах газрын дэд даргаар ажиллаж байсан ажлын намтартай.
Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар 13.00 цагаас танилцуулах юм.