
“Оюу толгой” ХХК-ийн ТУЗ хурал өнөөдөр 13.00 цагт хуралдахаар товлосон байна. Хурлаар чухам ямар асуудал хэлэлцэх нь одоогоор тодоройгүй байгаа ч үүсээд буй нөхцөл байдал, цаг үеийн асуудлаар хуралдах бололтой.
Хуралдаанд ТУЗ-ийн есөн гишүүн бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцох бөгөөд энэ хүрээнд ТУЗ-ийн дарга Г.Батсүх нарын хүмүүс Монголд ирээд байгаа юм.
Засгийн газар болоод хөрөнгө оруулагч талаас Оюу толгойн хэлэлцээг эрчимжүүлэх зорилт тавьж байгаа.
Өнгөрөгч Даваа гарагт “Рио Тинто” группийн Гүйцэтгэх захирал Якоб Стаусхолм Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй уулзахдаа мөн энэ агуулгад санал нэгдсэн нь нээлттэй мэдээлэгдсэн.
Мөн өдөр УИХ-ын дарга Рио Тинтогийн төлөөлөгч нарыг хүлээж авч уулзаад байгаа юм.

УКРАИН: Дайнд 85 хүүхэд амь үрэгджээ. Дайн хүүхдийн нүдээр /гар зураг/
27 сая хүн амтай Тайвань улсын "HUR" охидын хамтлагтай гэрээ байгуулсан Б.Сарантуяа
Говьсүмбэрчүүд эх нутгийнхаа ногоон ирээдүйн төлөө 5 сая мод тарина
ФОТО: ОХУ Украины Мариопуль хотын төрөх эмнэлгийг бөмбөгдсний дараах байдал