Өнөөдөр өглөө Говь-Алтай аймгийн Бугат суманд 4 магнитудын хүчтэй газар хөдлөл боллоо. Тодруулбал Улаанбаатарын цагаар 08:39 минутанд Говь-алтай аймгийн Бугат сумаас баруун урд зүгт өргөрөгийн 45.10 уртрагийн 93.93 солбилцолд 4.0 магнитудын хүчтэй газар хөдлөл болсон тухай Газар хөдлөлт, геофизикийн хүрээлэнгийн Алтай салбараас мэдээлэв.