Авлига албан тушаалын хэргээр баривчилагдаж байсан дарга нарын хэрэг юу болов

2021-11-24
6797

Хоёр хоногийн өмнө АТГ-ын ээлжит нэгжлэг баривчилгаа Авто тээврийн үндэсний төв /АТҮТ/-ийн “Нисдэг машин” салбарт болжээ.  Тухайн өдөр  мөрдөгчид АТҮТ-ийн  харьяа 4 газарт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан.  “Албан тушаалтан Б нь тус төвийн ажилтан Х-аар дамжуулан 3 удаагийн үйлдлээр хахууль авсан, мөн У гэгчээс 27 удаагийн үйлдлээр хахууль авсан, дүүргийн салбарын удирдах албан тушаалтанд 7 удаагийн хахууль зуучилж өгсөн үйлдлүүдийг илрүүлэн шалгаж байна" гэсэн мэдээллийг өглөө. 

Үүний маргааш  буюу МАН-ын Удирдах зөвөл хуралдсан.  Энэ мэтийн жараахайнуудын асуудлаас болж хуралдаагүй байх. Гэхдээ тус  хурлаар авилга хүнд суртлыг бууруулах бодлого хөтөлбөрүүдийг хэлэлцсэн гэдгийг МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан мэдээллээ.

Хурган голдуу албан тушаалтнуудын баривчилгааны мэдээлэл аль наймдугаар сараас эхэлсэн.  Бүгд л авлига, албан тушаал эрх мэдлээ хэтрүүлсэн гэх асуудалтай.  Тухайн үедээ сүр дуулиантай мэдээлж байсан энэ баривчилгааны эздийн  гэм буруутайг тогтоосон эсэх, ямар хариуцлага тооцсон нь харин таг чиг.  Албан өрөө, гэр орноос нь их хэмжээний мөнгө хурааж авлаа л гэдэг.  Баривчилж хорилоо л гэдэг. Тэгсхийгээд  чимээ алдарч нийгэм хэсэгхэн зуур шуугиад мартагнаж эхэлжээ. Үнэхээр гэм буруутай бол хариуцлага тооцоод буруугүй гэвэл хүнийг нэгжиж баривчилж түүнийгээ мэдээллийн хэргслээр цацсан үйлдэлдээ уучлалт гуйж  нэр төрийг сэргээх нь зүйд нийцнэ. 

АТГ-аас ийнхүү нийтэд мэдээлсэн баривчилгаа, нэгжлэгүүд яван явсаар  замхарч, хэрхэн яаж төгссөн нь тодорхойгүй болж мартагддаг. Иймд өнгөрсөн намрын шил шилээ дарсан баривчилгаа болон нэгжлэгүүдийг иргэдийнхээ ой санамжид дахин хүргэж  байна.

Төрийн өмчит “ДЦС-3”-ийн захирал Ч.Чинбатыг  авлига авч байгаад үйлдэл дээрээ баригдсан хэмээн мэдээлж байв. Түүнийг 48 цаг саатуулаад сулласан бөгөөд гарсан даруйдаа ажлаа өгч, хэргээ хүлээжээ.

АТГ-аас Эрчим хүчний яамны харъяа зарим  байгууллагад хяналт, шалгалт явуулахад тендерт оролцсон аж ахуйн нэгжүүдийг зориудаар хасаж, өөрийн танил тал, хамаарал бүхий этгээд буюу аж ахуйн нэгжид давуу байдал олгосон, тендерийг өрсөлдөгчгүй олгож, шууд гэрээ байгуулсан байж болзошгүй зэрэг зөрчил илэрсэн тул АТГ-аас Ч.Чинбатыг гүйцэтгэх ажиллагаа явуулан баривчилсан байдаг.

Тухайлбал, тэрбээр “Содон номин констракшн” ХХК, “Тод эксим” ХХК-нд давуу эрх олгож, хууль бусаар тендер олгож,  үйл ажиллагаа нь эхлээгүй байхад төслийн санхүүжилтийг 100 хувь олгосон нь илчлэгдээд буй. Үүнээс гадна  “Тод эксим” ХХК-нд хууль бусаар тендер өгч, түүнээсээ их хэмжээний авлига авсан байх магадлалтай гэнэ.

-Есөн сарын эхээр  Татварын Ерөнхий газрын дэд дарга Ц.Цогтжаргалыг АТГ-аас саатуулж  гэр албан өрөөнд нь нэгжлэг хийжээ.  Түүнийг мөн л албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн хэмээн буруутгаж байгааг эх сурвалж дурджээ.

Д.Цогтжаргал нь 2017 оноос ТЕГ-ыйн орлогын газрын даргаар ажиллаж байгаад 2019 онд дэд даргаар томилогдсон бөгөөд  энэ хугацаанд түүний өөрийн болон гэр бүлийн орлого өсч иржээ. 

-Наймдугаар сарын дундуур АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн Мал эмнэлгийн ерөнхий газар /МЭЕГ/-ын дарга асан Д.Түмэндэмбэрэл, тус газрын Мал эмнэлгийн эрүүл ахуй, баталгаажуулалтын газрын дарга Б.Батсүх нарыг баривчилсан.

 Тэднийг  импортоор оруулж ирсэн малын вакциныг тав дахин  өндөр үнээр улсад шахаж, дундаас нь мөнгө завшсан хэрэгт шалгаж эхэлсэн гэх мэдээлэл байгаа. Тэд 2018 оноос хойшхи ийм үйлдлүүдээрээ 800 мянган ам.доллар завшсан  байж магадгүй гэсэн мэдээлэл явж байв.

-Өнгөрсөн  намрын баривчилгаанд “ширвэгдсэн” хүмүүсийн  жагсаалтад ОСНААУГ-ын дарга Ч.Мэндбаяр,  УСУГ-ын дарга Ц.Төрхүү, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн дарга Ж.Батсуурь нар орсон.

“Ковид-19” цар тахлын үед иргэд, аж ахуйн нэгжид ирэх эдийн засгийн дарамтаас хөнгөлж, дэмжлэг үзүүлэх зорилгоор цахилгаан, дулаан, цэвэр, бохир усны төлбөрийг 2020 оны арванхоёрдугаар сараас хойш Монгол Улсын Засгийн газраас хариуцах болсон.

Харин Засгийн газрын энэ шийдвэрийг хэрэгжүүлэх үүрэгтэй эдгээр  байгууллагын дарга нар дээрхи хөнгөлөлтийг хэрэгжүүлэхдээ эрх мэдэл, албан тушаалаа урвуулж ашигласан гэж буруутгаж байв.  Тухайн үед энэ талаар хууль, хяналтын байгууллагынхнаас тодруулахад “ОСНААУГ-ын дарга Ч.Мэндбаяр, УСУГ-ын дарга Ц.Төрхүү, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн дарга Ж.Батсуурь тэргүүтэй албан тушаалтнуудад Эрүүгийн хуулийн 22.1 дэх хэсэгт заасан эрх мэдлээ урвуулсан үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж эхэлсэн нь үнэн” гэсэн мэдээлэл өгч байв. 

-Газар зохион байгуулалт, геодизи зураг зүйн газрын дарга Ц.Ганхүү болон хамаарал бүхий этгээдүүдийнх нь  гэрт АТГ-ынхан наймдугаар сарын 26-нд нэгжлэг хийжээ. Түүнчлэн нэгжлэгээр Ц.Ганхүүгийн гэрээс  багагүй хэмжээний валют гарч ирснийг хураасан гэж мэдээлсэн юм.  Түүнийг ашиг сонирхлын зөрчил үүсгэж, Зайсангийн аманд хамаарал бүхий хүмүүсийнхээ компанид барилга, орон сууц барих зөвшөөрөл олгуулсан гэх хэрэгт холбогдуулан шалгаж эхэлсэн гэх мэдээлэл байв.

 -ХӨСҮТ-ийн Нэгдсэн лабораторийн албаны дарга С.Энхзаяа. БЗДХ лабораторийн эрхлэгч Ш.Мягмарсүрэн тэргүүтэй хүмүүсийг шалгаж буй.   Түүнчлэн саяхан тус эмнэлгийн албаны  дарга И.Орхоныг авлигын хэргээр саатуулж байгаа сулласан бөгөөд түүнийг 15 сая  төгрөгөөр торгох ялаар шийтгэжээ.  

Ийнхүү хурган дарга нараа гоочилж байсан АТГ өнгөрсөн сард “Эрдэнэс Монгол”-ын захирал Д.Хаянхярвааг баривчилж саатуулж байгаад суллалаа.  Эх сурвалжийн мэдээллээр тэр авлига авсанаа хүлээсэн бөгөөд харин хэргээ хялбаршуулсан журмаар шийдүүлж торгуулаад өнгөрөх санал гаргаад байгаа гэжээ.

М.Нэргүй 






Шинэ мэдээ

Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54"Австраличууд NAF-г бус багийг нь минороос хассан MongolZ-г дэмжих юм"4 сар 26. 19:06Ж.Энхбаяр “…Би үлдэнэ, та нар нүү” гээд яамныхнаа уурлуулжээ2024, 10 сар 28. 8:15Х.Баттулгын 2027 оны сонгуулийн бэлтгэл “Хүүхэд хөгжлийн карт”-аар эхлэв үү2024, 9 сар 24. 9:32Нүүрсний хулгайн “СЭЖИГТЭН” УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог удирдана2024, 9 сар 23. 15:07Шатахууны салбарт нэгэн арваныг эрхшээсэн “Трафигура”2024, 9 сар 23. 15:03Шахмал түлшний борлуулалт эхэллээ2024, 9 сар 15. 17:06Идэр голын цутгалд 12 000 жарамгай тавилаа2024, 6 сар 20. 17:50“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр нээлтээ хийлээ2024, 6 сар 20. 17:40Өчигдөр орсон борооноор Налайх дүүрэгт 6 гэр, 3 байшин усанд автжээ2024, 6 сар 20. 17:36Зуслангийн автобус өнөөдрөөс үйлчилж эхэллээ2024, 6 сар 20. 17:34Байшин шатаж, хоёр хүний амь эрсэджээ2024, 6 сар 20. 17:33Ой хээрийн түймрийн улмаас АНУ-д онц байдал зарлалаа2024, 6 сар 20. 17:31"Старт-ап улсын уралдаан-2024" шилдгүүдээ тодрууллаа2024, 5 сар 29. 17:37АН-ын Улс төрийн зөвлөл 15:00 цагт хуралдана2024, 5 сар 20. 12:48НӨАТ-ын сугалааны азтанууд лхагва гарагт тодорно2024, 5 сар 20. 12:44Намууд өнөөдөр нэр дэвшигчдээ тодруулна2024, 5 сар 20. 12:36Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа2024, 5 сар 20. 12:07Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тохирох ял шийтгэл оногдуулж байх нь шударга ёсны зарчим2024, 5 сар 15. 17:24Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоккейн үндэсний шигшээ багийн тамирчдыг хүлээн авч уулзлаа2024, 5 сар 15. 17:20Гэмт хэргийн бүлэглэлийнхэнд 1-16 жилийн хорих ял оноолоо2024, 5 сар 14. 15:24Б.Энхбаяр: Бид Ч.Сайханбилэгийн хаана байгааг мэднэ2024, 5 сар 14. 15:20Эверестэд авирсан Монголын хоёр уулчин сураггүй болсон талаар мэдээллээ2024, 5 сар 14. 15:16Ногоон автобусны сонсголыг энэ сарын 21,22-ны өдрүүдэд зохион байгуулна2024, 5 сар 14. 12:40

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.