Зургаан тэрбумаар баригдах боломжтой махны үйлдвэрийг 57 тэрбумын зээлээр барих уу

2021-11-24
37498

Монгол Улсын 2022 оны улсын төсвийг  2,3 их наяд  буюу ДХБ-ий 5,1 хувьтай дүйцэхүйц хэмжээний алдагдалтайгаар батлаад буй. Батлагдсан төсвөө ёсчилж амжаагүй байтал Богд Зонховын цогцолборын 32 тэрбум дэгдэж, нийгмээрээ л нэг шуугиж байна.  

Төсвийн алдагдлыг гадаадын зээл тусламжаар нөхдөг. Тэр бүхэн Монголд өр болж үлддэг. 2020 оны жилийн эцсийн байдлаар Монгол Улс  32,1 тэрбум ам долларын өртэй байна. Үүний 8,6 тэрбум нь Засгийн газрын өр.

Монгол Улс өрөөс айхаа больсон. Даяарчлагдсан дэлхий ертөнцөд өр зээлгүй улс орон гэж юу билээ хэмээн зөвтгөж  зөөлөн харж бас болно. Гэхдээ гадаадаас зээл авахад нэг л гол шалгуур байгаа. Тэр нь зээлийн үр өгөөж. Зээл аваад түүгээрээ өвлийн хүлэмжийн аж ахуй байгуулаад  нарийн ногооны эрэлт хэрэгцээгээ хангаж байгаа бол тэр үр дүнтэй, өгөөжтэй зээл болж таарна. 

УИХ-ын гишүүн Г.Ганболд  намар хэт  өндөр өртөгтэй үр дүнгүй зэлүүдэд анхаарах хэрэгтэй байна гэдгийг чуулганы хуралдаан дээр анхааруулж байв.

Тэрбээр, “Бид энэ хөнгөлөттэй урт хугацаатай зэлүүд дээрээ анхаарах хэрэгтэй болсон юм байна. Нэг жишээ дурдахад Солонгосын Эксим банкнаас 10 жилийн өмнө  10 аймгийн дулааны станцыг барьж байгуулах зээл авахаар болсон.

Зээл өгөхдөө энэ зээлээр хийгдэж байгаа ажлыг манай улсын компаниар гүйцэтгүүлэх ёстой гэсэн шаардлага тавьдаг. Тэгээд тендер зарлахаар нөгөө баталсан хөрөнгөнөөс нь хэд дахин өндөр үнэтэй санал орж ирдэг. Үүнээс шалтгаалаад энэ дулааны станцын ажил 10 жил гацаж байна” гэж байв.  Гадныхан Монголд нэг иймэрхүү нөхцөл байдалтайгаар зээл санал болгодог, манайхан түүнийг нь ховсдуулчихсан юм шиг хоёр гараа өргөөд зөвшөөрдөг. Эцэстээ үр дүн нь иймэрхүү янзаар илэрч мэдэх юм.

Ер нь гадны хөрөнгө оруулалтын зээлээр хийгдэж байгаа томоохон бүтээн байгуулалт ихэвчлэн тухайн орны  гүйцэтгэгч нараар хийлгэх нөхцөлтэйгээр орж ирдэг. Тэгээд нөгөөдүүл нь мөнөөх зээлээс давсан үнийн санал хэлдэг. Иймэрхүү шахаа, соёлтойгоор мөнгө хийх аргад гадаадынхан бол гаршчихсан юм байна.

Өнгөрсөн намар УИХ-ын Байнгын хорооныхон  хамтран ХХААХҮ-ийн яаман дээр ажиллажээ. Энэ тухай УИХ-ын гишүүн Г.Ганболд:  Тус яамныхан Хятадын Засгийн газрын 80 сая долларын хөнгөлттэй зээлээр дөрвөн аймагт махны үйлдвэр барина гэж байгаагаа танилцуулсан.

Нэг аймагт 60 тэрбумаар махны үйлдвэр барих юм байна. Тэр махны үйлдвэр нь гэхэд өдөрт 1000 бог, 200 бод нядлах хүчин чадалтай аж.

Гэтэл ийм хэмжээний үйлдвэр зах зээл дээр 6 тэрбум орчим төгрөгөөр л баригдаж байна.

Энэ 80 саяын зээлийн 4 саяыг нь Монголын Засгийн газар гаргах тохиролцоотой.  Монголын Засгийн газрын гаргах энэ 4 сая ам доллараар  бараг энэ дөрвөн үйлдвэрүүдийг барьчих хэмжээний мөнгө гэдгийг тэрбээр тодотгож байв.  

Энэ бол яг манайхны ярьдаг “айлаас эрэхээр авдраа уудлах”  сануулгыг давтаж байгаа юм.

Иймэрхүү жишээ захаас аван байдаг л байх.  Хэт өндөр өртөгтэй хэрнээ үр дүнгүй зээлүүд хэдэн жил хөвөрснийг хэлж мэдэхгүй.

Өрийн менежментээ сайжруулна гэж ярьдаг ч  өрийг өрөөр төлөхөөс хэтэрсэнгүй. Яг л мөнөөх хойд хормойгоо авч урд хормойгоо нөхсөөр ирлээ.

МАН өрийн таазыг 40 хувиас хэтрэхгүй байх ёстой гэж хэдхэн жилийн сөрөг хүчин байх үедээ арай л амиа хорлохоос наахнуур юм болж байв. Тэр үед мөнөөх үйлийн үрт Ч.Сайханбилэгийн Засгийн газар өрийн таазыг 58 хувь хүргэсэнд ийн аллергитсэн хэрэг.  Харин  МАН 2016 онд Засгийн эрхийг авсныхаа дараа  дуулиан чимээгүйгээр өрийн таазыг нэмэгдүүлж 88хувь, 2017 онд 85 хувь хүргэж байв. 2022 онд 60 хувь хүртэл бууруулна гэсэн тооцоолол байдаг ч хэрэгжих магадлал хэдэн хувьтай вэ гэдэг нь тодорхойгүй.

М.Цэнгэл






Шинэ мэдээ

АН: УДШ-ээс өгсөн зөвлөмжийн дагуу дүрмийн засваруудыг хийнэ2025, 11 сар 21. 20:00Фото: Академич Содовсүрэнгийн Нарангэрэлд “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээлээ2025, 11 сар 21. 19:58Баянзүрх дүүрэгт гэмт хэрэг зөрчил 9.5 хувиар буурсан байна2025, 9 сар 6. 23:07Эмэгтэй сагсчид хагас шигшээд Тайванийн багтай тоглоно2025, 7 сар 19. 15:13МҮБХ: Дөрвөн бөхийн сорьцоос хориглосон бодис илэрчээ2025, 7 сар 19. 15:13Ерөө сумаас 1800 жилийн өмнөх язгууртны бунхан олджээ2025, 7 сар 19. 15:09Украины шинэ ерөнхий сайдыг томилов2025, 7 сар 18. 15:09Япон улс шинэ атомын станцтай болж магадгүй2025, 7 сар 17. 15:10Олон улсын прокурорууд цахим орчин дахь гэмт хэрэгтэй хамтран тэмцэнэ2025, 6 сар 11. 14:47Занданшатар намтар2025, 6 сар 11. 14:43Ши Жиньпинийг "APEC"-ийн дээд хэмжээний уулзалтад урьжээ2025, 6 сар 11. 14:08Б.Хүдэр-Ян: Аав зөвлөгөө өгдгөөс биш албан тушаал, эрх мэдлийн хувьд тусалж байгаагүй2025, 6 сар 11. 14:06Худалдаа хөгжлийн банкны Дорноговь салбар шинэчлэгдэж, урамшуулал зарлалаа2025, 6 сар 11. 14:04Б.Чойжилсүрэн: III Цахилгаан станцын осол гарсан хэсгийг хуулийнхан шалгаж байгаа учраас бид орж чадахгүй байгаа, нэвтрэх эрх хүссэн2025, 6 сар 11. 14:03Бурхан багшийн их дүйчин өдөр бүх нийтээр амардаг улсууд2025, 6 сар 11. 14:01СЭНГҮР брэнд 200 шилдэг харилцагчдадаа ХӨРГӨГЧ, 1500 харилцагчид ГАРЫН БЭЛЭГ хүргүүлж талархлаа илэрхийллээ2025, 6 сар 5. 15:35Засгийн газар ард түмний дуу хоолойг үл тоож, нэр хүндээ алдсан албан тушаалтныг Тайвань дахь төлөөлөгчөөр томилохоор хэлэлцэж байна2025, 5 сар 27. 19:07Б.Хурцыг Тайванийн тал хүлээж авах уу2025, 5 сар 26. 12:02“Айл бүр хашаандаа 5 мод” төсөл хэрэгжүүлнэ2025, 5 сар 7. 13:34Цацрагийн хэмжилт, шинжилгээ хийх олон улсын стандартад нийцсэн лаборатори байгуулна2025, 5 сар 7. 13:25Дөрвөн улиралд ажиллах хүүхдийн зуслан байгуулах ажлыг хэрэгжүүлнэ2025, 5 сар 7. 13:23Дөрвөн улиралд ажиллах хүүхдийн зуслан байгуулах ажлыг хэрэгжүүлнэ2025, 5 сар 7. 13:23“Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлтэд өнөөдрийн байдлаар 5000 гаруй хүн бүртгүүлээд байна2025, 5 сар 3. 11:51Г.Дамдинням: Бид нефтийн үйлдвэрээсээ онгоцны түлшээ гаргаж аваад ашиглая гэхэд Оросоос зөвшөөрөл авах гэрээ орж ирсэн2025, 5 сар 3. 11:29Өдөрт хагас сая хүн тээвэрлэдэг "United Airlines" Монголд ирлээ2025, 5 сар 3. 11:20

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.