Б.Үнэнбат, Р.Баатархүү нарын 30 хүнд холбогдох 89 хавтас эрүүгийн хэргийг 2020 оны наймдугаар сарын 5-ны өдөр Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч, 2020 оны есдүгээр сарын 14-ний өдрийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллагдагч нарыг шүүхэд шилжүүлсэн байдаг.
Тэгвэл Баатархүү, Үнэнбат нарын 30 шүүгдэгчтэй эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдаан энэ оны 11 дүгээр сарын 15-ны өдөр эхлээд өнөөдөр 7 дахь өдрөө үргэлжлэн хуралдаж байна.
Энэхүү хэрэгт хамт шалгагдаж байсан УИХ гишүүн Бямбацогт, Ховд аймгийн Засаг дарга Д.Галсандондог, СХД Цагдаагийн хэлтсийн дарга асан С. Батзаяа нарын хэргийг тусгаарлан АТГ шалгаж байгаа юм байна.
ДЭЭРХ НЭР БҮХИЙ ХҮМҮҮС авилга, албан тушаал, мөнгө угаах, хууль бусаар ашигт малтмал олборлох, гэмт бүлэглэл байгуулсан үндэслэлээр шалгагдаж шүүхэд яллаж байгаа юм байна
Хэргийг тодотговол: Мянган угалзат нурууны тусгай хамгаалалттай газарт нөхөн сэргээлт нэрээр хууль бусаар гянтболд буюу вольфрам олборлосон хэмээн буруутгаж байгаа юм. Б.Үнэнбат нь өмнө нь Улсын ерөнхий прокурорын газрын Тамгын газрын даргаар ажиллаж байсан бөгөөд Монгол Улсын Ерөнхий прокурор асан М.Энх-Амгалан 2015 онд ажлаас нь чөлөөлж байжээ.