
Төрийн мөнгө уйлдаггүй гэж үг бий. Татвар төлөгчдийн бүрдүүлж байгаа төсвийн мөнгө үнэ цэнэтэй, үлдэх мөртэй, үр дүнтэй зарцуулагдах учиртай. Гэтэл хэн нэг төсөв ерөнхийлөн захирагчийн үзэмж сонголтоор үр ашиггүй ажилд төсвийн мөнгийг үрэн таран хийдэг явдал байсаар л байна.
Тэгвэл саяхан Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар 150,000,000 төгрөгөөр Е-Монголиа системийн сэтгэл ханамжийн судалгаа хийлгэх тендер зарлажээ.
Ийм судалгаа хэнд хэрэгтэй вэ, тийм чухал үнэ цэнэтэй юу, судалгаа нэрээр зуугаар тоологдох сая төгрөгийг салхинд хийсгээд сууж байх цаг мөн үү гэдгийг тооцох учиртай.
Е-Монголиа-д иргэд хэр хандаж байгаагаас тэр сэтгэл ханамжийн судалгаа гэдгээ харчихаж болох байх. Мэдээж хэрэг, иргэдийн эрэлт хэрэгцээг хангаж чадаж байвал хэн ч нэг цаас авахын төлөө нэг цэгийн үйлчилгээ рүү гүйж цаг заваа үрэхгүй нь тодорхой.
Ийм хэрэгцээгүй судалгаа нэрээр төсвийн мөнгийг салхинд хийсгэж байснаас ядахад хэдэн камер аваад гудамжиндаа суурилуулчихвал тэр нь иргэдэд тусгай. Сая анхны цаснаар хот тохижуулахынхан хогийн машины ард суучихаад хүрзээр элс цацаж байгаа харагдана билээ. Тэр 150 сая төгрөгөөрөө ядаж нэг ч атугай элс цацдаг машин төхөөрөмж авчихвал хотынхонд илүү хэрэг болно.
Г.Учрал


УКРАИН: Дайнд 85 хүүхэд амь үрэгджээ. Дайн хүүхдийн нүдээр /гар зураг/
27 сая хүн амтай Тайвань улсын "HUR" охидын хамтлагтай гэрээ байгуулсан Б.Сарантуяа
Говьсүмбэрчүүд эх нутгийнхаа ногоон ирээдүйн төлөө 5 сая мод тарина
ФОТО: ОХУ Украины Мариопуль хотын төрөх эмнэлгийг бөмбөгдсний дараах байдал