Хэвлэл мэдээллийн хэрэгслээр түүнийг нэгэн компанид цахилгаан станц барих зөвшөөрөл олгохдоо давуу байдал бий болгож албан тушаалаа ашигласан, үүнийхээ төлөө 1 сая ам долларын авлигыг хамаарал бүхий хүнээрээ дамжуулан гурав хувааж авсан, мөн авлига өгсөн хүн нь өөрөө АТГ-т ирж мэдээлэл өгсөн гэж байв.
Тэгвэл Д.Хаянхярваа авлига өгснөө хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар шийдүүлэхээр хүсэлт гаргаад байгаа гэсэн мэдээлэл бас байгаа юм.
Тиймээс түүнийг цагдан хорих хугацаа нь дууссан даруйд буюу энэ сарын 18-нд суллажээ.
Тэрбээр “Эрдэнэс монгол” компаниас тендер сонгон шалгаруулахдаа Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдаж авах тухай хууль зөрчиж, шаардлага хангахгүй нэр бүхий аж ахуй нэгжийг сонгон шалгаруулсан. Улмаар давуу байдал бий болгосныхоо төлөө хахууль авсан байж болзошгүй хэргээр ийн шалгуулж эхэлсэн юм.