Төв аймаг дахь Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв (МСҮТ)-ийн дотуур байранд амьдардаг 16 настай охин сураггүй алга болсноос хойш хоёр хоног өнгөрчээ.
Тодруулбал, тус аймгийн Зуунмод сумын зургаадугаар багт байрлах МСҮТ-ийн дотуур байранд амьдардаг 16 настай охин энэ сарын 20-ноос хойш сураггүй болсон байна.
Төв аймаг дахь цагдаагийн газраас охиныг эрэн сурвалжилж эхэлжээ.