“Зоос” койны урьдчилсан захиалга өнөөдөр 22:00 цагт дуусна

2021-11-22
784

Крипто валют, блокчэйн технологид суурилсан “Зоос Дижитал Эксчэйнж" биржийн захирал М.Эрхэмбаатартай “Зоос” койны талаар ярилцлаа. Тус койны арилжааны захиалга 11 сарын 20-нд эхэлсэн бөгөөд өнөөдөр 22.00 цагт хаагдах юм.

-Сайн байна уу, Та манай уншигчдад виртуал хөрөнгийн биржийн үйлчилгээний талаар танилцуулахгүй юу?

-Сайн байна уу. “Зоос Дижитал Эксчэйнж” бирж 2018 оны 12 дугаар сард байгуулагдсан. Блокчэйн технологи дээр суурилсан бүтээгдэхүүн үйлчилгээг гаргадаг “Андууд Лав” ХХК-ийн тусдаа менежменттэй охин компани юм. “Андууд лаб” компани нь цэвэр технологийн компани бөгөөд өмнө нь on-air.mn, chatbot.mn, www.gafety.mn зэрэг үйлчилгээг хөгжүүлж ирсэн түүхтэй. Энэ удаад блокчэйн технологи дээр суурилсан Зоос Дижитал Виртуал хөрөнгийн биржийн системийг 100 хувь дотооддоо хөгжүүлээд байна.

-Сүүлийн үед крипто биржүүд шинээр их гарч ирж байна. Танай биржийн хувьд бусад биржүүдээс юугаараа давуу талтай вэ?

-Хэд хэдэн онцлог давуу талууд бий. Бид мэдээлэл технологийн салбарт сүүлийн 20 жил ажилласан туршлагатай. Олон мянган хандалтыг даах, системийн архитектур, хууль хяналтын шаардлагад нийцүүлэн програмчлах хөгжүүлэлтийн баг хамт олонтой. Үүнээс гадна хувьцааны зах зээлд 20 жил ажилласан “Бумбат Алтай” ҮЦК-тэй хамтарч уламжлалт хөрөнгийн захын салбарыг өөрчлөхөөр ажиллаж байна. Мөн виртуал хөрөнгийн дараа дараагийн шинэ бүтээгдэхүүн үйлчилгээнүүдийг нэвтрүүлэхээр төлөвлөөд байна.

-Нууц биш бол ямар бүтээгдэхүүн үйлчилгээг нэвтрүүлэхээр төлөвлөж байна вэ?

-Монгол Улсад 400 мянга гаруй хүн ямар нэгэн байдлаар виртуал хөрөнгө эзэмшиж байна. Эдгээр виртуал хөрөнгүүдийг зах зээлд нийлүүлэх, эргэлтэд оруулах, арилжаалах хэрэгцээ шаардлага өдөр бүр л нэмэгдсээр байна. Тиймээс бирж нь виртуал хөрөнгийг барьцаалсан зээл олгох, кредит картжуулах, хадгаламж үүсгэх, арилжаалах боломжийг олгоно. Мөн BTC, ETH, BNB, XRP, DOGE, DOT, ADA, SOL, MANA, LUNA, QUEST зэрэг хослолууд удахгүй манай бирж дээр арилжаанд орж эхэлнэ.

-Зээлийн үйлчилгээний талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?

-Манай бирж дээр арилжаалагдаж байгаа виртуал хөрөнгийг зах зээлийн үнэлгээний 60 хүртэлх хувьтай дүйцэхүйц хэмжээний зээлийг 1 хүртэл сарын хугацаатай олгох юм. Ингэснээрээ удаан хугацаанд хадгалахаар шийдсэн койныг үнэ өсөж зарахыг хүлээхгүйгээр мөнгөө дахин эргэлтэд оруулах боломжийг хэрэглэгчдээ өгч байгаа том давуу тал юм.

-“Зоос” койны хоёрдогч арилжаа 12 дугаар сарын 10-нд эхэлнэ-

-Зоос койны хэдэн хувийг олон нийтэд санал болгож байгаа вэ?

-Биржийнхээ үйл ажиллагааг сайжруулах, зээл олголтод хөрөнгө босгох зорилготой Зоос койныг гаргасан. Санал болгож байгаа 7 тэрбум койны гурван тэрбумыг стратегийн хөрөнгө оруулагч нарт, үлдсэн 4 тэрбумыг олон нийтэд санал болгож байна. Мөн биржийн шимтгэлийн орлогоосоо 50 хувийг койн эзэмшигч нарт ногдол ашиг болгон олгоно.

-Урьдчилсан захиалгаар цуглуулсан хөрөнгө оруулалтаа юунд зарцуулах вэ?

-Хөрөнгө оруулалтын 20 хувийг системийнхээ сайжруулалт хөгжүүлэлтэд, харин үлдсэн 80 хувийг койн барьцаалсан зээлийн эх үүсвэр болгон ашиглана. Мөн биржийн орлого нь шимтгэлийн орлого, зээлийн шимтгэлийн орлого, гүйлгээний зарлага, арилжааны шимтгэлээс орлогын эх үүсвэрүүдийг бүрдэж байна.

-Хоёрдогч зах зээлийн арилжаа хэзээ эхлэх вэ?

-Хоёрдогч арилжаа 12 дугаар сарын 10-нд эхэлнэ. Олон нийтэд санал болгож дүн өндөр биш бодит байгаа учраас хоёрдогч арилжаанаас өснө гэж таамаглаж байна.

Баярлалаа. Танай хамт олонд ажлын амжилт хүсье!

Бүртгүүлэх сайт: https://zoos.digital/register

ФБ: https://www.facebook.com/Zoos.Digital

WhitePaper: https://online.fliphtml5.com/yajsn/reuz/?1637324601026#p=11

 






Шинэ мэдээ

АН: УДШ-ээс өгсөн зөвлөмжийн дагуу дүрмийн засваруудыг хийнэ2025, 11 сар 21. 20:00Фото: Академич Содовсүрэнгийн Нарангэрэлд “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээлээ2025, 11 сар 21. 19:58Баянзүрх дүүрэгт гэмт хэрэг зөрчил 9.5 хувиар буурсан байна2025, 9 сар 6. 23:07Эмэгтэй сагсчид хагас шигшээд Тайванийн багтай тоглоно2025, 7 сар 19. 15:13МҮБХ: Дөрвөн бөхийн сорьцоос хориглосон бодис илэрчээ2025, 7 сар 19. 15:13Ерөө сумаас 1800 жилийн өмнөх язгууртны бунхан олджээ2025, 7 сар 19. 15:09Украины шинэ ерөнхий сайдыг томилов2025, 7 сар 18. 15:09Япон улс шинэ атомын станцтай болж магадгүй2025, 7 сар 17. 15:10Олон улсын прокурорууд цахим орчин дахь гэмт хэрэгтэй хамтран тэмцэнэ2025, 6 сар 11. 14:47Занданшатар намтар2025, 6 сар 11. 14:43Ши Жиньпинийг "APEC"-ийн дээд хэмжээний уулзалтад урьжээ2025, 6 сар 11. 14:08Б.Хүдэр-Ян: Аав зөвлөгөө өгдгөөс биш албан тушаал, эрх мэдлийн хувьд тусалж байгаагүй2025, 6 сар 11. 14:06Худалдаа хөгжлийн банкны Дорноговь салбар шинэчлэгдэж, урамшуулал зарлалаа2025, 6 сар 11. 14:04Б.Чойжилсүрэн: III Цахилгаан станцын осол гарсан хэсгийг хуулийнхан шалгаж байгаа учраас бид орж чадахгүй байгаа, нэвтрэх эрх хүссэн2025, 6 сар 11. 14:03Бурхан багшийн их дүйчин өдөр бүх нийтээр амардаг улсууд2025, 6 сар 11. 14:01СЭНГҮР брэнд 200 шилдэг харилцагчдадаа ХӨРГӨГЧ, 1500 харилцагчид ГАРЫН БЭЛЭГ хүргүүлж талархлаа илэрхийллээ2025, 6 сар 5. 15:35Засгийн газар ард түмний дуу хоолойг үл тоож, нэр хүндээ алдсан албан тушаалтныг Тайвань дахь төлөөлөгчөөр томилохоор хэлэлцэж байна2025, 5 сар 27. 19:07Б.Хурцыг Тайванийн тал хүлээж авах уу2025, 5 сар 26. 12:02“Айл бүр хашаандаа 5 мод” төсөл хэрэгжүүлнэ2025, 5 сар 7. 13:34Цацрагийн хэмжилт, шинжилгээ хийх олон улсын стандартад нийцсэн лаборатори байгуулна2025, 5 сар 7. 13:25Дөрвөн улиралд ажиллах хүүхдийн зуслан байгуулах ажлыг хэрэгжүүлнэ2025, 5 сар 7. 13:23Дөрвөн улиралд ажиллах хүүхдийн зуслан байгуулах ажлыг хэрэгжүүлнэ2025, 5 сар 7. 13:23“Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлтэд өнөөдрийн байдлаар 5000 гаруй хүн бүртгүүлээд байна2025, 5 сар 3. 11:51Г.Дамдинням: Бид нефтийн үйлдвэрээсээ онгоцны түлшээ гаргаж аваад ашиглая гэхэд Оросоос зөвшөөрөл авах гэрээ орж ирсэн2025, 5 сар 3. 11:29Өдөрт хагас сая хүн тээвэрлэдэг "United Airlines" Монголд ирлээ2025, 5 сар 3. 11:20

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.