Хэлэлцэж баталсан гишүүд нь санахгүй, хэвлэлийнхний анхааралд өртөөгүй 32 тэрбумын гурван гишүүн хэн бэ

2021-11-22
7164

Амралтын өдрөөрөө амар тайван байя гэсэн ч болсонгүй. Бурхны хөшөөнд 32 тэрбумыг төсөвлөсөн асуудалд бултаараа бухимдаж өнгөрөөлөө. Манай төр засаг ч байсхийж байгаад л хотол олноор нь бухимдуулж, хоногийн хоол, өмсөх хувцас, үнийн өсөлтийн  санаашралаас нь иргэдээ түр ч атугай хөндийрүүлэх юм.

Гурван сая гаруйхан иргэнтэй, гуравны нэг нь ядуу. Гэхдээ өөдрөг. Хөшөө дурсгалыг хөгжил хэмээн хардаг. Аав ээжээ дуулахаас илүүтэй адуу малд зориулсан тоолж барахааргүй олон дуутай. Дуунаасаа давсан олон  морины хөшөөтэй гээд хийморьлог ард түмэн.

Гурван зуу гаруйхан мянган төгрөгийн тэтгэвэртэй хэдэн хөгшдийнхөө тэтгэврийг нэмчих сэтгэл гаргаж чадаагүй хэрнээ 32 тэрбумаар  Бурхны хөшөө барихдаа гар татахгүй бийлэгжүү төр засагтай улс юм байна. 

Одоогоор хэн ч таагаагүй байгаа 5.5 тэрбумын төсвийг 32 тэрбум болгож нэмэгдүүлсэн оньсого

 Уг сурвалжийг нь хөөвөл бурхны хөшөөг анх 5,5 тэрбум төгрөгөөр барих төлөвлөгөөтэй байжээ. Гэтэл өртөж нь нэмэгдэж, 32 тэрбум төгрөг болж 2022 оны улсын төсөвт суусан байгаа юм. Яахаараа анхнаасаа 5.5 тэрбум гэж тооцсон  төсвийг ингэж 6 дахин нэмэгдүүлж  2022 оны төсөвт суулгав гэдэг нь одоогоор оньсого хэвээр байна. Үүний ард маш том хуйвалдаан, магадгүй хулгай явж байхыг үгүйсгэхгүй. 

Сангийн сайд  асан Ч.Хүрэлбаатар:  “Богд Зонховын хөшөөг У.Хүрэлсүхийн Засгийн газар, Ч.Хүрэлбаатар төсөвт тусгаад сая өртгийг 27 тэрбумаар нэмжээ гээд өмнөх Засгийн газар, над руу бухаж байх шиг. Гүтгэлэг. У.Хүрэлсүхийн Засгийн газар төсөв өргөхөд Богд Зонхова огт байгаагүй. УИХ дээр гурван гишүүний саналаар нэмэгдсэн. ТБХ дээр өртөг нэмээгүй гэдгийг хэлье”  гэжээ.

Эндээс Хүрэлсүхийн Засгийн газар төсөв өргөн барихад Богд Зонховын хөшөөний асуудал огт яригдаагүй. Харин энэ байхгүй асуудлыг УИХ-ын гурван гишүүн санал гаргаад л төсөвт суулгачихжээ гэж ойлгогдож байна.

Гэтэл мөнөөх 32 тэрбум чинь  хэдхэн хоногийн өмнө баталсан 2022 оны  төсөвт Соёлын сайдын багцанд суучихсан цохьж яваа шүү дээ. Тэгэхээр хэний санал лоббигоор нэмэгдсэн, хэн хэрхэн дэмжив гэхчлэн нарийн ширийн зүйлийн талаархи ой санамж мартагдах дээрээ тулаагүй байлтай. 

Ч.Хүрэлбаатарын нэрлэхээс зайлсхийсэн гурван гишүүн хэн бэ

Улсын төсвийг  УИХ долоо хэмжиж нэг огтолсон байх. Байнгын хороодоор хэдэнтээ дамжиж нэгдсэн хуралдаанаараа дөрвөн удаа хэлэлцэж,  цэг таслал, “ба бэ”-гүй   засч хянасан байж таарна. Гэтэл 32 тэрбумын бурхны хөшөө яагаад нэг ч гишүүний анхааралд өртөлгүй ногоон гэрлээр төсөвт суучихав гэдэг нь  бүр гайхмаар. МАН-ынхан биш гэхэд АН-ын сөрөг хүчнийхэн ийм юман дээр шоволзох л учиртай даа.

32-ын тэрбумын талаар одоогоор санал бодлоо илэрхийлээд байгаа нь  УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар, М.Оюунчимэг нар.  Энэ хоёр гишүүн эхэлж дуугарах шалтгаан байгаа. Хоёулаа Чингэлтэй дүүргээс нэр дэвшиж сонгогдсон. Тийм болхоороо Ч.Хүрэлбаатарын нэрийг нь хэлэхээс зайлсхийгээд байгаа гурван гишүүнээр нэрлэгдэх хамгийн магадлалтай хүмүүс.  Гэвч энэ хоёр  сонгогдсон тойрогт нь  ийм өндөр өртөгтэй хөшөө баригдах гэж байгааг одоо л сонсож мэдэж байгаагаа хэлжээ.

Тухайлбал, УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар “Үнэхээр хөшөө барих бол буруу. Миний хувьд хөшөө дурсгал 32 тэрбум төгрөгөөр барина гэсэн төсвийн санал явж байгааг хараагүй, энэ талаар санал шүүмжлэл гараагүй санагдана. Төсвийн байнгын хороо, Боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороодод юу яригдсаныг мэдэхгүй” гэжээ.

М.Оюунчимэг гишүүн ч мөн иймэрхүү байр суурь илэрхийлжээ.  Тэгэхээр тус тойргоос сонгогдсон гишүүд лав ийм лобби хийгээгүй бололтой.

Хэлэлцэж баталсан гишүүд нь санахгүй, хэвлэлийнхний анхаарлын хаагуур яваад орчихсон 32 тэрбум төгрөг вэ гэдэг нь удахгүй тодрох биз ээ.

Г.Учрал






Шинэ мэдээ

Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54Б.Ганхүү: Би охиноо амьд байгаагаар бодохыг их хүсдэг болохоор уран бүтээлээр суварга бүтээхийг зорьсон4 сар 27. 17:54"Австраличууд NAF-г бус багийг нь минороос хассан MongolZ-г дэмжих юм"4 сар 26. 19:06Ж.Энхбаяр “…Би үлдэнэ, та нар нүү” гээд яамныхнаа уурлуулжээ2024, 10 сар 28. 8:15Х.Баттулгын 2027 оны сонгуулийн бэлтгэл “Хүүхэд хөгжлийн карт”-аар эхлэв үү2024, 9 сар 24. 9:32Нүүрсний хулгайн “СЭЖИГТЭН” УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог удирдана2024, 9 сар 23. 15:07Шатахууны салбарт нэгэн арваныг эрхшээсэн “Трафигура”2024, 9 сар 23. 15:03Шахмал түлшний борлуулалт эхэллээ2024, 9 сар 15. 17:06Идэр голын цутгалд 12 000 жарамгай тавилаа2024, 6 сар 20. 17:50“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр нээлтээ хийлээ2024, 6 сар 20. 17:40Өчигдөр орсон борооноор Налайх дүүрэгт 6 гэр, 3 байшин усанд автжээ2024, 6 сар 20. 17:36Зуслангийн автобус өнөөдрөөс үйлчилж эхэллээ2024, 6 сар 20. 17:34Байшин шатаж, хоёр хүний амь эрсэджээ2024, 6 сар 20. 17:33Ой хээрийн түймрийн улмаас АНУ-д онц байдал зарлалаа2024, 6 сар 20. 17:31"Старт-ап улсын уралдаан-2024" шилдгүүдээ тодрууллаа2024, 5 сар 29. 17:37АН-ын Улс төрийн зөвлөл 15:00 цагт хуралдана2024, 5 сар 20. 12:48НӨАТ-ын сугалааны азтанууд лхагва гарагт тодорно2024, 5 сар 20. 12:44Намууд өнөөдөр нэр дэвшигчдээ тодруулна2024, 5 сар 20. 12:36Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа2024, 5 сар 20. 12:07Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тохирох ял шийтгэл оногдуулж байх нь шударга ёсны зарчим2024, 5 сар 15. 17:24Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоккейн үндэсний шигшээ багийн тамирчдыг хүлээн авч уулзлаа2024, 5 сар 15. 17:20Гэмт хэргийн бүлэглэлийнхэнд 1-16 жилийн хорих ял оноолоо2024, 5 сар 14. 15:24Б.Энхбаяр: Бид Ч.Сайханбилэгийн хаана байгааг мэднэ2024, 5 сар 14. 15:20Эверестэд авирсан Монголын хоёр уулчин сураггүй болсон талаар мэдээллээ2024, 5 сар 14. 15:16Ногоон автобусны сонсголыг энэ сарын 21,22-ны өдрүүдэд зохион байгуулна2024, 5 сар 14. 12:40

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.