АНУ-ын тагнуулын байгууллага Хятад улс Абу Дабигийн ойролцоох боомтод нууцаар цэргийн байгууламж барьж байна гэж The Wall Street Journal сонин эх сурвалжаас иш татан мэдээлэв.
АНЭУ-ын нийслэл хотын ойролцоо сэжигтэй барилга байгууламж баригдаж байгаа тухай мэдээлэл жил орчмын өмнө анх удаа иржээ. Гэсэн хэдий ч энэ мэдээлэл итгэл үнэмшилгүй гэж үзсэн байна. Харин 2021 оны хавар хиймэл дагуулаас авсан зургууд нь Хятад улс тус боомтод ямар нэгэн цэргийн байгууламж барьж байна гэдэгт АНУ-ын эрх баригчид итгэж байгаа юм.
АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены засаг захиргаа АНЭУ-ын эрх баригчдад хандан Хятад улс тус улсад цэргийн оролцоотой байгаа нь хоёр улсын харилцаанд аюул учруулж болзошгүйг анхаарууллаа. Хэвлэлийн хэлснээр, АНУ-ын албаны хүмүүс хэд хэдэн уулзалт, айлчлал хийсний дараа энэ байгууламжийн барилгын ажлыг зогсоосон байна.
Тэдний үзэж байгаагаар Америкийн орчин үеийн сөнөөгч онгоц, нисгэгчгүй онгоц авах сонирхолтой Эмиратын засгийн газар Хятадын үйл ажиллагааны цэргийн шинж чанарыг мэддэггүй байсан байж болзошгүй гэжээ.
Ойрхи Дорнод улам бүр АНУ-Хятадын өрсөлдөөний гол талбар болж байна. Үүнээс гадна АНЭУ бол бүс нутаг дахь АНУ-ын гол түншүүдийн нэг юм. Гэвч сүүлийн үед Хятад улс АНЭУ-тай эдийн засгийн харилцаагаа бэхжүүлж, одоогийн байдлаар хамгийн том худалдааны түншүүдийн нэг төдийгүй Персийн булангийн бүс нутгаас олборлосон газрын тосны хамгийн том хэрэглэгч юм.
Энэ мэтээр тус улсад Хятадын оролцоо нөлөө улам идэвхжиж байгаа нь АНУ-ын ашиг сонирхолд аюултай болж байна гэж тэмдэглэжээ.
Энэ нь АНУ, АНЭУ-ын хооронд АНУ-ын тав дахь үеийн 50 ширхэг F-35 сөнөөгч онгоц, нисгэгчгүй 18 онгоц болон бусад дэвшилтэт зэвсгийг худалдах хэлэлцээрт саад тээг учруулж болзошгүй юм.
10-р сарын 16-нд Британийн "Файнэншл таймс" сонинд Бээжин наймдугаар сард цөмийн зэвсэг тээвэрлэх хүчин чадалтай хэт авианы шинэ пуужин туршсан гэж бичсэн юм. Үүний дараа Байден энэ асуудалд санаа зовж байгаагаа илэрхийлсэн бөгөөд БНХАУ-ын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Жао Лицян хариуд нь наймдугаар сард засгийн газар сансрын хөлгийн туршилт хийсэн гэж мэдэгдэж байв.