Хятадын эрх баригчид цахим худалдааны аварга Алибаба болон тус улсын бусад хэд хэдэн томоохон компанийг монополийн эсрэг хууль зөрчсөн хэргээр торгох шийдвэр гаргажээ.
Эдгээр компани 2012 онд хийсэн 43 хэлцлийн талаар Засгийн газарт мэдэгдээгүй. Одоо компани бүр 500,000 юань буюу 78,000 орчим ам.долларын торгууль төлөх ёстой.
Өмнө нь БНХАУ-ын эрх баригчид Алибаба компанийг монополийн эсрэг хууль зөрчсөн хэргээр тус улсын түүхэн дэх хамгийн том хэмжээний буюу 18.22 тэрбум юань буюу 2.78 тэрбум ам.долларын торгууль ногдуулж байв. Мөрдөн байцаалтын явцад Алибаба хэрэглэгчдийг өөрийн үйлчилгээгээ ашиглахаас өөр "сонголтгүй" байлгах гэсэн бодлого баримталж байсныг баталжээ. Зохицуулагчийн үзэж байгаагаар тус компанийн энэ үйл ажиллагаа Хятадын цахим худалдааны зах зээлийн өрсөлдөөнт орчинд сөргөөр нөлөөлсөн байна.