БНСУ ирэх сараас гэрээт ажилчдаа татаж,  Япон гадаадын ажилчдыг гэр бүлээр нь авна

2021-11-20
1429

Дуулгах нэг сайн мэдээ гэвэл БНСУ  ирэх сараас гадаадын гэрээт ажилчдаа татаж авахаар болжээ. Энэ тухай өчигдөр УИХ-ын хуралдааны үеэр яригдав.

Энэ мэдээ олон монгол залуучуудын магнайг тэнийлгэх нь лавтай.  Учир нь БНСУ руу гэрээгээр ажиллах зөвшөөрлөө авчихаад  цар тахлын  халдварын улмаас  явж чадалгүй жил гаруй хугацаанд хүлээж байгаа   олон иргэд бий.

Аж амьдралаа өөд нь татах, байр машины мөнгө хийх хүсэлтэй олон мянган залуучуудын зорих газар нь БНСУ болсон. Ёстой нөгөө дассан газрын даавуу зөөлөн гэдэг шиг аль аль талдаа  ажиллаж, ажиллуулаад сурчихсан.  Сайн, саар хэл ам байдаг ч Солонгос шиг Монголын олон мянган жирийн иргэдэд  хөрөнгө оруулалт хийсэн улс байхгүй.

Хээрийн галуу нисэн үл хүрэх газраас эрдэм өвөрлөн ирэхийн жишээгээр гадаадад ажиллаж амьдарч байсан иргэд эх орондоо шинэ технологи нэвтрүүлэгчид болсныг бас бахархалтайгаар дурдах нь зүй.  

Улаанбаатарын гэр хороололд оймсны үйлдвэр ажиллаж, хотын хаа нэгтээ ванн, тосгуур үйлдвэрлэж,  нарны зайн “Санко Соолар Монголиа” компани бүтээгдэхүүнээ экспортолж, зарим цахим техникийг эх  орондоо угсарч байна.

Харин энэ бүх ноу хауг эх орондоо “импортолж”  үндэсний үйлдвэрлэл хөгжүүлж яваа тэр хүмүүс бол гадаадад ажиллаж байгаад ирсэн иргэд. Өөрөөр хэлбэл эрдэм өвөрлөн ирэгсэд.

Ид хийж бүтээх залуус олноороо  гадаад оронд ажиллахаар явж байгаа нь зарим сөрөг нөлөөтэй гэдэг нь тодорхой. Адаглаад хүйсийн тэгш бус байдал, гэр бүлийн тогтвортой байдал гэхчлэн таагүй  дагавар бий. Гэхдээ тэд хүний газар хүнд хүчир хөдөлмөр эрхэлж  эх орон, эхнэр хүүхэд, ах дүү садныхаа аж амьдралыг дааж яваа гавьяатай хүмүүс.  

Гадаадад хөдөлмөр эрхлэх сонирхолтой хүмүүст дуулгах өөр нэг мэдээ байна. Монголчуудын олноороо очиж ажилладаг орны нэг нь манай гурав дахь хөрш Япон улс. Гэхдээ тус улс аж үйлдвэржсэн орнуудын дундаас цагаач ажилчдын эсрэг хаалттай бодлого баримталж ирсэн. Тийм болхоор тэнд ажиллаж амьдрах зөвшөөрөл  авахад амар хялбар биш байдаг.

Тэгвэл тус улс гадаадын ажилчдыг гэр бүлээр нь татаж авч ажиллуулах шийдвэр гаргажээ.  Ингэж үүд хаалгаа нээх  нь  хүн амын өсөлт буурсан, ажиллах хүчний хомсдолд орсонтой холбоотой аж.  

Мэдээллийн агентлагуудын өчигдрийн мэдээнд дурдснаар  “хөх захтнууд” гэж нэрлэгдэх ажлын байранд гадаадын ажилчдыг  гэр бүлийн хамт Япон улсад ирж суурьшин ажиллахыг зөвшөөрөхөөр Засгийн газрын түвшиндээ хэлэлцэж байгаа гэжээ. Хэрэв энэ асуудал шийдвэрлэгдвэл  гадаадын иргэдэд  Япон улсад удаан хугацаагаар хууль ёсоор ажиллаж амьдрах боломж бүрдэх юм.

Одоогоор цөөн тооны тусгай мэргэжлийн гадаад ажилчид гэр бүлээ Японд авчрах боломжтой байгаа юм.

Өчигдөр УИХ-ын нэгдсэн хуралдааны үеэр дурдагдсан мэдээллээс  харвал   2017 онд Монголоос 700 гаруй  мэдээллийн технолоогийн мэргэжилтэн Японд ажиллахаар явсан гэжээ.  Ер нь программ хангамжийн чиглэлээр монгол залуучууд ганцхан Япон ч гэлтгүй АНУ-д  1000 гаруй залуучууд ажиллаж байгаа гэсэн мэдээлэл бас бий.

Хэдэн жилийн өмнө “Монгол контент” компанийн залуучууд Мьянмарын үүрэн телефоны  анхдагч компанийн "Mobile Money" төслийн програм хангамжийг хэрэгжүүлж байв. Энэчлэн монгол залуучууд маань дэлхийн залуучууд болох замналдаа хөл тавьсаар л байна.  

Х.Тулга

 






Шинэ мэдээ

АН: УДШ-ээс өгсөн зөвлөмжийн дагуу дүрмийн засваруудыг хийнэ2025, 11 сар 21. 20:00Фото: Академич Содовсүрэнгийн Нарангэрэлд “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээлээ2025, 11 сар 21. 19:58Баянзүрх дүүрэгт гэмт хэрэг зөрчил 9.5 хувиар буурсан байна2025, 9 сар 6. 23:07Эмэгтэй сагсчид хагас шигшээд Тайванийн багтай тоглоно2025, 7 сар 19. 15:13МҮБХ: Дөрвөн бөхийн сорьцоос хориглосон бодис илэрчээ2025, 7 сар 19. 15:13Ерөө сумаас 1800 жилийн өмнөх язгууртны бунхан олджээ2025, 7 сар 19. 15:09Украины шинэ ерөнхий сайдыг томилов2025, 7 сар 18. 15:09Япон улс шинэ атомын станцтай болж магадгүй2025, 7 сар 17. 15:10Олон улсын прокурорууд цахим орчин дахь гэмт хэрэгтэй хамтран тэмцэнэ2025, 6 сар 11. 14:47Занданшатар намтар2025, 6 сар 11. 14:43Ши Жиньпинийг "APEC"-ийн дээд хэмжээний уулзалтад урьжээ2025, 6 сар 11. 14:08Б.Хүдэр-Ян: Аав зөвлөгөө өгдгөөс биш албан тушаал, эрх мэдлийн хувьд тусалж байгаагүй2025, 6 сар 11. 14:06Худалдаа хөгжлийн банкны Дорноговь салбар шинэчлэгдэж, урамшуулал зарлалаа2025, 6 сар 11. 14:04Б.Чойжилсүрэн: III Цахилгаан станцын осол гарсан хэсгийг хуулийнхан шалгаж байгаа учраас бид орж чадахгүй байгаа, нэвтрэх эрх хүссэн2025, 6 сар 11. 14:03Бурхан багшийн их дүйчин өдөр бүх нийтээр амардаг улсууд2025, 6 сар 11. 14:01СЭНГҮР брэнд 200 шилдэг харилцагчдадаа ХӨРГӨГЧ, 1500 харилцагчид ГАРЫН БЭЛЭГ хүргүүлж талархлаа илэрхийллээ2025, 6 сар 5. 15:35Засгийн газар ард түмний дуу хоолойг үл тоож, нэр хүндээ алдсан албан тушаалтныг Тайвань дахь төлөөлөгчөөр томилохоор хэлэлцэж байна2025, 5 сар 27. 19:07Б.Хурцыг Тайванийн тал хүлээж авах уу2025, 5 сар 26. 12:02“Айл бүр хашаандаа 5 мод” төсөл хэрэгжүүлнэ2025, 5 сар 7. 13:34Цацрагийн хэмжилт, шинжилгээ хийх олон улсын стандартад нийцсэн лаборатори байгуулна2025, 5 сар 7. 13:25Дөрвөн улиралд ажиллах хүүхдийн зуслан байгуулах ажлыг хэрэгжүүлнэ2025, 5 сар 7. 13:23Дөрвөн улиралд ажиллах хүүхдийн зуслан байгуулах ажлыг хэрэгжүүлнэ2025, 5 сар 7. 13:23“Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлтэд өнөөдрийн байдлаар 5000 гаруй хүн бүртгүүлээд байна2025, 5 сар 3. 11:51Г.Дамдинням: Бид нефтийн үйлдвэрээсээ онгоцны түлшээ гаргаж аваад ашиглая гэхэд Оросоос зөвшөөрөл авах гэрээ орж ирсэн2025, 5 сар 3. 11:29Өдөрт хагас сая хүн тээвэрлэдэг "United Airlines" Монголд ирлээ2025, 5 сар 3. 11:20

Фото мэдээ



©2024. УЛААНБААТАР ХОТ. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ.